| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0116/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/120 |
| Огноо | 2021-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.С
Шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Ц-т холбогдох эрүүгийн 2122000000144 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 18-ны орой Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 9-14 тоотод иргэн Н.Г-тэй тухайн үед үүссэн харилцаанаас болж маргалдан ноцолдох явцдаа түүний эрүүл мэндэд “бэлэг эрхтэнд шарх, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Н.Г-тэй архи ууж байгаад муудсан. Би зодож цохисон зүйл байхгүй. Маргааш нь над дээр ирээд зодсон гээд байсан. Зодсоныхоо төлөө надад нэг юм авч өг гэхээр нь 1 шил архи авч өгсөн. Эхнэр нь гомдолтой гээд цагдаад өгсөн. Г надад гомдолгүй хэдэн цаас өгчих тохиръё гэсэн эхнэр нь гомдолтой гээд байсан” гэв.
Хохирогч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би эхнэр Д-тай хамт найз Ц түүний найз эмэгтэй Н нартай А гэх эмэгтэйгийнд очиж “Хараа” нэртэй 0.75 литрийн архи 2 шил, 0.5 литрийн архи 2 шилийг уусан. Би найз Ц-той маргалдаж зодолдоогүй 23 цагийн үед маш их архи уусан байсан тул тасарсан байсан. Манай эхнэр Д архи маш бага уусан байсан болохоор намайг гэр рүү авч явсан гэж байсан. Гэтэл Ц найз эмэгтэй Н-тай муудалцаад байхаар нь би чи эмэгтэй хүн дээрэлхлээ гээд болиулсан. Тэгтэл Ц над руу уурлаж дайрсан. Би түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Маргааш өглөө 2021 оны 9 сарын 19-ний өдөр 10 цагийн үед сэртэл миний нуруу маш их өвдөж хөдөлж чадахгүй байсан. Бас бэлэг эрхтэн шархлаад сэтэрсэн байсан. Тэгээд би эхнэртээ хэлтэл чамайг танай найз Ц чинь том модоор цохиж зодсон гэж хэлсэн. 2021 оны 9 сарын 20-ны өдөр эмнэлэгт үзүүлж доод бэлэг эрхтэндээ боолт хийлгэсэн. А, Ц, Н, манай эхнэр бид 5 “Хараа” нэртэй 0.75 литрын архи 2 шил, 0.5 литрийн архи 2 шил, нийт 4 шил архи уусан. Гэхдээ манай эхнэр хүүхдүүд гэрт байгаа би уухгүй гээд 2,3 удаа 50 граммаар л уусан. Ямар шалтгааны улмаас намайг зодсоныг би сайн мэдэхгүй байна. Тасарсан байсан болохоор юу ч санахгүй байна. Би Ц-гийн биед гэмтэл шарх учруулаагүй. Миний доод бэлэг эрхтэн шархалж хавдаад маш их зовуурьтай байна. Нуруу гэмтэлтэй байна гэсэн. Тухайн үед А эмгэн Н, Ц нар болон манай эхнэр хамт байсан. Архи уусан айлын хаягийг сайн мэдэхгүй байна. Зүүн урд айлын өвгөн хашхираад байхыг сонссон, яг зодуулж байх үеийг хараагүй гэсэн. Би гомдолтой байна. Би найз нөхөд юм чинь Ц-той уулзаж тохиролцъё гэж бодоод 3 удаа уулзахад үгүй гээд байсан. Ц-гийн дүү охин миний өөдөөс салаавч өгөөд та нар байтугай цагдаа нарын чинь өөдөөс би салаавч гаргадаг хүн гээд орилж хашхираад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9/, мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Би архи ууж байхдаа өвчин намдаах эм хэрэглээгүй. Миний бие өвдөөгүй байсан. Хамт явсан хүмүүсээсээ “өвчин намдаах эм байна уу” гэж асуугаагүй. 2021 оны 9 сарын 19-ний өглөө Ц /Ц/-т үзүүлэхэд миний нуруу улаан эрээн болсон байсан мөн доод бэлэг эрхтэнээ үзүүлсэн. Дотуур хувцсанд миний бэлэг эрхтэн үрэгдээд өвдөөд байхаар нь би өөрөө марлаар ороосон байсан. Миний бэлэг эрхтэн тэр үед хавдаагүй, шархалсан байсан. Би бэлэг эрхтэндээ гадны биет шахуулж байгаагүй. Миний бэлэг эрхтэн өвдөж байгаагүй, бэлгийн замын өвчин тусаж байгаагүй. Ц миний бэлэг эрхтэн рүү цохисон эсэхийг мэдэхгүй, би их согтуу байсан болохоор юу ч санахгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 11/
Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 9 сарын 18-ны өдөр би Ц-той хамт А эгчийд байхад Г, Д 2 өдөр 14-15 цагийн үед ирсэн. А эгч Ц бид хоёрын хуурай эгч. Гэр нь Мандалын 9-14 тоотод байдаг. Гэрээр нь байнга орж гардаг. Тэгээд Н.Г, Нэргүй, Д, Ц, А бид тав А эгчийн гэрт “Хараа” нэртэй 0.75 литрийн архи 2 шил, 0.5 литрийн архи 2 шилийг тус тус уусан. Бид хэд хоорондоо юм яриад сууж байхад Ц, Г нар муудалцаагүй. Тэгээд нэлээн орой болсон хойно Ц миний утас алга байна гээд над руу уурлаад агсраад байсан. Удалгүй гэрийн гадаа Ц, Г 2 дээр, доороо ороод муудалцаад байсан. Би яг тэр хоёрыг зодолдож байх үед гэр дотор байсан болохоор сайн мэдэхгүй байна. Мөн би нэлээн согтуу байсан. Удалгүй Г, Д 2 гэр рүүгээ явсан. Маргааш нь 2021 оны 9 сарын 19-ний өглөө 10 цагийн үед Г, А эгчийн гэрт ирээд Ц-д “чи намайг зодсон байна” гэж хэлж байсан. Ц ёстой юу ч санахгүй байна гээд байсан. Тухайн үед бид нар нийт 4 шил архи уусан нэлээн согтсон байсан. Гийн биед өмнө нь ил харагдах шарх сорви анзаарагдаагүй. Ц над руу уурлаад агсраад байсан болохоор Г намайг өмөөрч эмэгтэй хүн рүү дайрлаа гээд уурлаад байх шиг байсан. Тэр асуудлаас болж хоорондоо муудалцсан байх гэж бодож байна. Тэр хоёрыг зодолдож байхад Гийн эхнэр Д хажууд нь байсан. А эгч бид 2 нэлээн согтуу байсан болохоор ер нь юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 9 сарын 18-ны үдээс хойш 15 цагийн үед Н, Ц, Г бид 4 уулзаад А гэх эмэгтэйн гэрт очсон. Бид нар 16 цагийн үед архи уусан. Хараа нэртэй 0.75 литрийн архи 2 шил, 0.5 литрийн архи 2 шил, нийт 4 шил архи уусан. Хамгийн сүүлд 23 цагийн үед дэлгүүр орж “Хараа” нэртэй 0.5 литрийн архи аваад буцаж А-ийнд очиж уусан. Тэр үед Н Ц-гийн гар утсыг аваад нуусан, ямар учраас нуусныг мэдэхгүй байна. Удалгүй Ц миний утас алга болчихлоо “пизда минь миний утсыг аваад ир” гээд орилоод дайраад байхаар нь манай нөхөр Г Ц-д хандаж “чи боль эмэгтэй хүнийг ингэж хэлж болохгүй” гээд уурлахад Ц Гийн өөдөөс “чамд ямар хамаатай юм бэ? пизда минь” гэж агсраад тэр 2 гэрээс хамт гарсан. Араас нь гарахад Г, Ц хоёр газар дээр, доороо ороод зууралдаад байсан. Салгах гэхэд Ц-г дийлэхгүй байсан. Гэгтэл Ц гэрийн буурины хойно байсан модыг аваад Гийн ар нуруу тал руу хоёр удаа цохисон. Манай нөхөр Г газар сууж байхаар нь би гэр рүүгээ аваад явсан. Ер нь бүгд нэлээн согтсон байсан. Би машин барина, хүүхдүүд дээрээ очно гээд архи уугаагүй. Өгсөн архийг заримыг нь асгаад, заримыг нь учраа хэлээд уугаагүй буцаагаад өгсөн. Өмнө нь манай нөхрийн бие өвдөөгүй байсан. Манай нөхөр нэлээн согтсон байсан учир Ц-гийн биед гэмтэл учруулаагүй, Ц нуруу руу нь модоор цохиж зодсон. Н руу Ц гар утсаа нэхээд агсам тавиад байхаар нь манай нөхөр Г чи эмэгтэй хүн рүү ингэж болохгүй гээд уурлахад Ц, чамд ямар хамаатай юм бэ? пизда минь гээд тэр хоёр гадаа гарч манай нөхрийг Ц зодсон. Тэр хоёрыг зодолдож байхад Н, Ахоёр хамт байсан. Гэхдээ яг зодож байхыг нь хараагүй. Ц Н-д агсам тавиад байсан болохоор тэр хоёр байшингийн цаагуур гүйгээд орсон байсан. Тэр оройны маргааш буюу 2021 оны 9 сарын 19-ний өглөө Аийнд очиж Ц-той уулзаж “чи намайг зодсон байна” гэж хэлсний дараа А эмгэнээс 1 ширхэг эм авч уусан. Цагаан мөнгөлөг цаастай эм байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18/, мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Манай нөхөр бэлэг эрхтэндээ гадны биет шахуулж байгаагүй. Ц-г манай нөхрийн бэлэг эрхтэн рүү цохиж байгааг хараагүй, нуруу руу нь модоор цохиж байхыг харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/
Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 9 сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Н, Г, Ц, Д 4 манайд ирсэн. Бид 5 манай гэрт “Хараа” нэртэй 0.5 литрийн 2 шил архи уусан. Бид нар 23 цагийн үед дэлгүүрээс 0.5 литрийн архи 1 шил, 0.75 литрийн архи 1 шилийг аваад буцаж манай гэрт ирээд архиа ууж байтал гэнэт Ц миний утас алга болчихлоо, А авгай авсан гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би юу гэж авах юм бэ? гэж хэлэхэд Н рүү миний утас хаана байна гээд агсам тавиад зодох гээд дайраад байхаар нь би гадаа гараад байшингийн ард суусан. Тэгтэл Ц, Г хоёр гадаа гараад муудалцаад байх шиг байсан, цааш нь юу болсон талаар санахгүй байна. Гийн биед ил харагдах шарх сорви байгаагүй. Тэр хоёрыг зодолдож байх үед би байшингийн ард сууж байсан болохоор зодолдож байхыг нь хараагүй. Тэр хоёр ямар шалтгаанаас болоод муудалцсаныг би сайн мэдэхгүй байна. Ц миний утас алга болчихлоо гээд агсам тавиад байсан. 2021 оны 9 сарын 18-ны орой Г өвчин намдаах ямар нэгэн эм авч уугаагүй. Харин 9 сарын 19-ний өглөө Г, Д хоёр манай гэрт ирж Ц-той уулзсан. Тэр үед Г надаас өвчин намдаах эм асуусан, би 2 ширхэг өвчин намдаах эм өгсөн нэрийг нь мэдэхгүй байна. Миний өгсөн эмийг Д бариад сууж байсан Г уусан эсэхийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 204 дугаартай:
1. Н.Гийн биед бэлэг эрхтэнд шарх, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/
Шүүгдэгч А.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Г, Д, Н, Анартай хамт А-ийн гэрт нь “Хараа” нэртэй архи хэд, хэдэн шилийг хувааж уусан. Г намайг үгээр идээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би “найзтайгаа муудалцмааргүй байна” гэж хэлээд хэрүүл хийхгүй гээд чимээгүй байсан. Тэгтэл миний гар утас алга болоод би Нийг миний гар утсыг өг гээд уурлатал Г миний хажуугаас “чи муу яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм, чи яг хэн бэ?” гээд л хэрүүл хийгээд байсан. Бид хоёр гэрээс гарч нэлээн зууралдсан. Яг зодолдсон гэдгээ сайн санахгүй байгаа. Би хүн зодох тэнхэлгүй болтлоо согтсон байсан. Маргааш нь Г, А-ийн гэрт нь ирээд “чи намайг зодсон байна, нэг шил архи авч өг” гэхээр нь архи авч өгсөн. Тэр үед Г “чи намайг зодсон” гээд нуруугаа харуулаад бас бэлэг эрхтнээ надад харуулж байсан. Бэлэг эрхтнээ марлаар боосон, нуруун дээрээ лент наасан байсан. Би их согтуу байсан болохоор юу ч сайн санахгүй байна. Гадаа гарч Г-тэй зууралдаж байснаа л бүдэгхэн санаж байна. Н миний гар утсыг аваад нуусан байсан. Тэгээд би Н рүү уурлаад гар утсаа авъя гэтэл Г дундуур орж ирээд намайг “чи эмэгтэй хүн дээрэлхээд байна, чи яаж харьцаад байгаа юм бэ?” гээд л уурлаад бид хоёр хоорондоо маргалдаад гадаа гарсан. Миний оршин суугаа хаяг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 24 дүгээр гудамжны 43 тоотод харьяалагддаг юм. Тэнд манай эхнэр 3 хүүхэд амьдардаг. Харин би Дундговь аймгийн Өлзийт сумын 4 дүгээр баг “Шувуутайн уул” гэх газарт эгч Хоролмаагийнд амьдарч байгаа. Би Улаанбаатарын харьяаллаа Дундговь аймгийн Өлзийт сум руу шилжүүлэх гээд материалаа бүрдүүлээд өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1, 2/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30-31/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-48/ зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүгдэгч А.Ц нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын .... тоотод иргэн Н.Г-тэй тухайн үед үүссэн харилцаа буюу “чи муу яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм, чи яг хэн бэ?” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж ноцолдох явцдаа түүний эрүүл мэндэд “бэлэг эрхтэнд шарх, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч А.Ц нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 9-14 тоотод иргэн Н.Г-тэй тухайн үед үүссэн харилцаа буюу “чи муу яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм, чи яг хэн бэ?” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж ноцолдох явцдаа түүний эрүүл мэндэд “бэлэг эрхтэнд шарх, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би хөдөө айлын мал малладаг, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх, хохирогч Н.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Ц найз эмэгтэй Н-тай муудалцаад байхаар нь би чи эмэгтэй хүн дээрлэхлээ гээд болиулсан. Тэгтэл Ц над руу уурлаж дайрсан. Би түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Маргааш өглөө 2021 оны 9 сарын 19-ний өдөр 10 цагийн үед сэртэл миний нуруу маш их өвдөж хөдөлж чадахгүй байсан. Бас бэлэг эрхтэн шархлаад сэтэрсэн байсан. Тэгээд би эхнэртээ хэлтэл чамайг танай найз Ц чинь том модоор цохиж зодсон гэж хэлсэн. 2021 оны 9 сарын 20-ны өдөр эмнэлэгт үзүүлж доод бэлэг эрхтэндээ боолт хийлгэсэн.” гэх, гэрч Б.Нийн “...гэрийн гадаа Ц, Г 2 дээр доороо ороод муудалцаад байсан. Маргааш нь буюу 2021 оны 9 сарын 19-ний өглөө 10 цагийн үед Г А эгчийнд ирээд Ц руу “чи намайг зодсон байна гээд байсан” гэх, гэрч Б.Д-гийн “Ц миний утас алга болчихлоо “пизда минь миний утсыг аваад ир” гээд орилоод дайраад байхаар нь манай нөхөр Г Ц-д хандаж “чи боль эмэгтэй хүнийг ингэж хэлж болохгүй” гээд уурлахад Ц, Гийн өөдөөс “чамд ямар хамаатай юм бэ? пизда минь” гэж агсраад тэр 2 гэрээс хамт гарсан. Араас нь гарахад Г, Ц хоёр газар дээр, доороо ороод зууралдаад байсан. Салгах гэхэд Ц-г дийлэхгүй байсан. Гэгтэл Ц гэрийн буурины хойно байсан модыг аваад Гийн ар нуруу тал руу хоёр удаа цохисон., ... Манай нөхөр бэлэг эрхтэндээ гадны биет шахуулж байгаагүй. Ц-г манай нөхрийн бэлэг эрхтэн рүү цохиж байгааг хараагүй, нуруу руу нь модоор цохиж байхыг харсан” гэх, гэрч Д.А-ийн “... Ц, Г хоёр гадаа гараад муудалцаад байх шиг байсан, цааш нь юу болсон талаар санахгүй байна. Гийн биед ил харагдах шарх сорви байгаагүй. Тэр хоёрыг зодолдож байх үед би байшингийн ард сууж байсан болохоор зодолдож байхыг нь хараагүй. Тэр хоёр ямар шалтгаанаас болоод муудалцсаныг би сайн мэдэхгүй байна. Ц миний утас алга болчихлоо гээд агсан тавиад байсан. 2021 оны 9 сарын 18-ны орой Г өвчин намдаах ямар нэгэн эм авч уугаагүй. Харин 9 сарын 19-ний өглөө Г, Д хоёр манай гэрт ирж Ц-той уулзсан. Тэр үед Г надаас өвчин намдаах эм асуусан, би 2 ширхэг өвчин намдаах эм өгсөн нэрийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлгүүд болон хохирогч Н.Гийн биед бэлэг эрхтэнд шарх, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Дунгаамаагийн 2021 оны 9 сарын 24-ний өдрийн 204 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож байна.
Шүүгдэгч А.Ц-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Ц-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байна гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Ц нь урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 122 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.
Шүүгдэгч А.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч А.Ц-ын үйлдлийн улмаас хохирогч Н.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч шүүхэд хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн баримт ирүүлээгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Хохирогч Н.Г нь хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгч А.Ц-ын санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан байх тул хохирогч өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзлээ.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч А.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.
Хохирогч Н.Г-эд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ж овгийн А-ийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овгийн А-ийн Ц-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч А.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Г нь өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Ц-аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР