Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0598

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Сын нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан лагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, В.Б

Нэхэмжлэгч Ө.С

Хариуцагч н , Б******* ******* ******* *******

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 469 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г*******, хариуцагч Б******* ******* ******* ******* Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У*******, хариуцагч н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, А.У, өмгөөлөгч Г.Х*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн : Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0314/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Саас н , Б******* ******* ******* ******* д тус тус холбогдуулан “Б******* ******* ******* ******* Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Дүүргийн Ө.Ст хариуцлага тооцуулах тухай” 06 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, н даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Ө.Сыг огцруулах тухай” Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 469 дүгээр шийдвэрээр Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.9, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 65 дугаар зүйлийн 65.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Саас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б******* ******* ******* ******* Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоож, н даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, В.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Иргэдийн ******* нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэж, 6 дугаар зүйлийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар, цөөнхөөр, эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй” гэж заажээ.

 

3.2. Б******* ******* ******* ******* Хурлын нэгдсэн хуралдаанаар хуралдаж шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдохоос өмнө Хурлын Б.С******* нь дур мэдэж дангаар Захиргаа, эрх зүйн хэлтсийн С.У*******ад итгэмжлэл олгосон байх бөгөөд ******* ******* Хурлын дангаар шийдвэр гаргаж итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

 

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж тус тус заасныг зөрчсөн тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

 

3.4. Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны ар сум, ******* , сум, ******* ар аймаг, н , аймаг, н ар Ерөнхий сайд томилно” гэж хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “ даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны , Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж заасан байна.

 

3.5. Гэтэл нэхэмжлэгч тал нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

3.6. Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “ энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д “Дээд шатны , Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн д нэн даруй мэдэгдэх бөгөөд 15 хоногийн дотор д шинээр нэр дэвшүүлнэ” гэж заасан.

 

3.7. Н нь 2023 оны Б/33 дугаар захирамжийг гаргахдаа хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу захирамж гаргасан. Гэтэл шүүх Б******* ******* ******* ******* Хурлын 2023 оны 06 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэж н даргын гаргасан захирамжийг хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

 

3.8. Н нь Б******* ******* ******* ******* Хурлын 2023 оны 06 дугаар тогтоолыг үндэслэж шийдвэрлээгүй бөгөөд хуульд зааснаар зөвхөн саналыг нь хүлээн авч шийдвэрлэсэн. Тус ******* ******* ******* Хурлын 2023 оны 06 дугаар тогтоол нь саналын шинжтэй бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй баримт бичиг юм.

 

3.9. Н нь хуулиар тогтоосон бүрэн эрхийнхээ дагуу Б******* ******* даргыг огцруулсан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

 

3.10. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарласан байх тул хариуцагч н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Шүүх хариуцагч н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

 

3. Нэхэмжлэгч Ө.Саас н , Б******* ******* ******* ******* д тус тус холбогдуулан “Б******* ******* ******* ******* Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Дүүргийн Ө.Ст хариуцлага тооцуулах тухай” 06 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, н даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Ө.Сыг огцруулах тухай” Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан.

 

4. Аливаа гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх захиргааны байгууллагын үйл ажиллагааны шийдвэр нь хууль ёсны зарчимд нийцүүлэх учиртай. Гэтэл н Б******* ******* ******* ******* Хурлаас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоолоор ******* Ө.Ст хариуцлага тооцохдоо холбогдох хуулиудад заасан зохицуулалтыг доорх байдлаар зөрчсөн байна.

 

5. Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлд бүх шатны д хариуцлага тооцохыг журамласан, ингэхдээ хуулийн 65.1.1, 65.1.2-д заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны , Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлэхээр зохицуулжээ.

5.1. Үүнээс үзвэл, хуралдаанд 35 төлөөлөгч оролцсоноос даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг эсэргүүцсэн 17 ******* төлөөлөгч хуралдааныг орхин гарч, 18 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй асуудлыг шийдвэрлэсэн нь хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, Б******* ******* ******* ******* Хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Б******* ******* ******* ******* Хурлын хуралдааны дэг”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн байна.

 

6. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг огцруулах асуудлыг тухайн хуралдаанд тусгагдаагүй болох нь Б******* ******* ******* ******* Хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, Б******* ******* ******* ******* Хурлын даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/16 дугаар захирамжаар тогтоогдсон, үүнээс гадна Б******* ******* ******* ******* Хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Б******* ******* ******* ******* Хурлын хуралдааны дэг”-ийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт “Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх болон эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан бол түүнийг хуралдааны ирцэд тооцон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно”, 6 дугаар зүйлийн 6.1-д “...дааныг зохион байгуулах талаар хуралдаан лагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 6.1.1-д “дааны товыг тогтоон зарлаж бэлтгэлийг хангах”, 6.1.2-т “дааныг товлосон цагт эхлүүлж дэгийн дагуу зохион байгуулж, зөрчигдвөл таслан зогсоох”, 6.1.5-д “Төлөөлөгчдөөс гаргасан горимын саналаар санал хураалт явуулах, дүнг мэдээлэх” гэж тус тус заасан байхад хуралдааны тэмдэглэлд “дэмжсэн 18, дэмжээгүй 0, 100 хувийн саналаар дэмжигдэв” гэж тусгагдсанаар хуралдааныг орхиж явсан төлөөлөгчдийг ирцэд ямар байдлаар оруулсан нь тодорхойгүй гэж үзнэ. даан лагчаас горимын саналтай асуудалд санал хураалт явуулаагүй, хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль болон хариуцагчаас баталсан хуралдааны дэгд нийцсэнгүй.

 

7. Дээр дурдсанаар анхан шатны шүүх Б******* ******* ******* ******* Хурлаас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоосон нь үндэслэлтэй. Уг тогтоолыг үндэслэн н даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийн оролцоог хангалгүйгээр гаргасан нь хуульд нийцээгүй.

7.1. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар захиргаанаас шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрийн улмаас эрх нь хөндөгдөх этгээдэд буюу тухайлбал, захиргааны актын улмаас эрх нь хөндөгдөх этгээдэд огт мэдэгдэлгүйгээр гаргах ёсгүй, харин гаргах гэж буй шийдвэрийнхээ үндэслэлийг тодруулах зорилгоор тухайн этгээдийн тайлбар, саналыг сонсох, хэрэв тэр нь үндэслэлтэй бол шийдвэр гаргахдаа харгалзан үзэх, ингэснээр захиргааны шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангахад чиглэгдэх тул н ас шийдвэр гаргахдаа хуульд заасан урьдач нөхцөлийг тодруулаагүй, түүнийг шалгаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн этгээдээс тайлбар, тодруулга авалгүйгээр Ө.Сыг ******* ас огцруулсан шийдвэр нь Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-д “энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр түүнийг огцруулах санал гаргасан” гэж заасантай нийцээгүй байна.

 

8. Түүнчлэн хариуцагч н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар даргыг огцруулсан асуудлаар дээд шатны д урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага тухайн маргаанд гаргах шаардлагагүй байна.

8.1. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж тус тус заасан, үүнээс үзэхэд маргаан бүхий Б******* ******* ******* ******* Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж холбогдох хуульд заасны дагуу н д уламжилсан, энэ ч утгаараа н ас уг тогтоолд үндэслэн нэг хоногийн дараа 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг огцруулсан байх тул дээд шатны захиргааны байгууллага болон гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй энэ тохиолдолд нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шууд шүүхэд хандсан нь зөв бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байна.

 

9. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс “Б******* ******* ******* ******* Хурлыг төлөөлөх эрхгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон” гэх үндэслэлээр гаргасан тайлбарыг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй болно.

9.1. Тухайлбал, тус захиргааны хэргийг шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, энэ хугацаанд Б******* ******* ******* ******* Хурлын ажлын албаны А.Д******* “... ******* ******* нь хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хуралдаанаар хэлэлцэж шүүхэд төлөөлөх эрх бүхий этгээдийг томилох тул ... шүүхээс ирүүлсэн мэдэгдэлд дурдсан хугацаанд очих боломжгүй” гэж, Б******* ******* ******* ******* Хурлын Б.С******* “...  Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох асуудлыг хэлэлцүүлэхээр ... ******* ******* Хурлын даргын А/18 дугаар захирамжаар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ээлжит бус хуралдаанд оруулсан, гэвч тус д нэр бүхий төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүйн улмаас хурлын ирц бүрдээгүй тул ээлжит бус хуралдаан хуралдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна” гэж тус тус шүүхэд тайлбараа ирүүлсэн, улмаар Б******* ******* ******* ******* Хурлын Б.С*******гаас 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/130 дугаар итгэмжлэлээр тус хэрэг маргаанд “... Б******* ******* ******* ******* Хурлын Ажлын албыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ажлын албаны А.Д*******, Захиргаа, эрх зүйн хэлтсийн С.У******* нарыг” томилсоныг буруутгах үндэслэлгүй.

9.2. Тодруулбал, захиргааны байгууллага нь нийтийн эрх зүйн харилцааны бие даасан оролцогчийн хувьд өөрийн үйл ажиллаагаараа үр дагавар үүсгэж, эрх олж, үүрэг хүлээдэг төдийгүй хуулиар нийтийг удирдан зохион байгуулах чиг үүрэг хүлээсэн, хуулийн өмнө хариуцлага хүлээх, хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдаж байдаг тул шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргийн хүрээнд дээр дурдсан албан бичгүүдэд тусгагдсан нөхцөл байдалтай холбоотойгоор Б******* ******* ******* ******* Хурлын нь тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх бүрэн эрхийн хүрээнд өөрийн ажлын алба болох “Ажлын албаны болон захиргаа, эрх зүйн хэлтсийн ” нарыг шүүхэд төлөөлүүлснийг буруутгахгүй.

10. Иймд хариуцагч н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

            ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

               

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ы