| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2017/0318/и |
| Дугаар | 349 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 349
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Улаанбаатар 49, Энхтайваны өргөн чөлөө 16А, Засгийн газрын 9 дүгээр байр, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, /РД: 5451973/ “Мал хамгаалах сан”-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт оршин суух, /РД: ЛД59050206, утасны дугаар 96069798/, Боржигон овогт Шаравын Пүрэвт холбогдох
“Үндсэн зээлийн төлбөр 5 000 000 төгрөг, зээлийн хүү 600 00 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 8 100 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны “Мал хамгаалах сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Пүрэв нь тус сангаас Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол мал” хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/111 дугаар тушаалыг үндэслэн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “ММХ”-2011/50 тоот зээлийн гэрээг байгуулж 5 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч төлбөрөө төлөөгүй байна. Бидний зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ч үр дүнд хүрсэнгүй. Иймээс Ш.Пүрэвээс үндсэн зээлийн төлбөр 5 000 000 төгрөг, зээлийн оногдуулсан хүү 600 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 8 100 00 /найман сая нэг зуун мянга” төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 000096746 гэрчилгээний дугаар бүхий, Ү-1206000036 улсын бүртгэлийн дугаар бүхий Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 4-р багт байрлах 27м2 талбайтай 3 өрө орон сууцыг барьцаалсан байна. Энэ эд хөрөнгөнөөс болон “ММХ”-2011/50 дугаар бүхий барьцааны гэрээний 4.2 болон 4.3-дахь заалтын дагуу барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Боржигон овогт Шаравын Пүрэв шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь “Мал хамгаалах сан”-гийн нэхэмжилсэн 8 100 000 төгрөгнөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэтэй тохиролцож 2 000 000 төгрөгийг хасуулж, үлдэгдэл 6 100 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны дотор төлж дуусгахаар зөвшөөрч тайлбар өглөө гэжээ.
Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны “Мал хамгаалах сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт оршин суугч Шаравын Пүрэв нь Мал хамгаалах сангийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 8 100 000 төгрөгөөс 6 100 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул 2 000 000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны “Мал хамгаалах сан нь хариуцагч Хатгин овогт Шаравын Пүрэвээс “Үндсэн зээлийн төлбөр 5 000 000 төгрөг, зээлийн хүү 600 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 8 100 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр багасгаж 6 100 000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар тохиролцсоныг хариуцагч Ш.Пүрэв төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 112 550 төгрөгний тал хувь буюу 56 275 төгрөгийг хариуцагч Ш.Пүрэвээс гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны “Мал хамгаалах сан нь нэхэмжлэлийн шаардлагаа 2 000 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Боржигон овогт Шаравын Пүрэв нь 6 100 000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 112 550 төгрөгний тал хувь буюу 56 275 төгрөгийг хариуцагч Ш.Пүрэвээс гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ