Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 360

 

2017 оны 06 сарын 20 өдөр      Дугаар 156/ШШ2017/00360                  Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00397/И

 

        Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар багт оршин суух, Шарайд овогт Дамдинжавын Байгалмаа /РД:СБ65092001/-гийн нэхэмжлэлтэй

        Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.

      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Д.Байгалмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1983 онд анх Хэнтий аймгийн Хурх сангийн аж ахуйд малчнаар ажилд орсон. 1986 оноос 1987 оны хооронд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд мал малласан. Энэ хооронд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлж алга болгосон. Архиваас цалингийн тодорхойлолт шүүлгэсэн боловч Батширээт сумын Батжил нэгдэлд ажилд орсон тушаал гарч ирээгүй. Иймд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Хурхийн сангийн аж ахуй болон Батширээт сумын Батжил нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/ 

Нэхэмжлэгч Д.Байгалмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хурхын сангийн аж ахуйд малчин, саальчнаар ажиллаж байсан. Дараа нь 1987 оны 04 сараас 1992 оныг дуустал Батширээт сумын Батжил нэгдэлд ирж малчин, саальчнаар ажилласан. Иймд 1983 оноос 1992 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Өндөр настны тэтгэвэрт гарах болоход ажилд орсон тушаал, ажлаас гарсан тушаал олдогүй байх тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан гэв.  

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад    

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Шарайд овогт Дамдинжавын Байгалмаа нь Хэнтий аймгийн Хурхийн сангийн аж ахуй болон Батширээт сумын Батжил нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

          Шүүх нэхэмжлэгч Д.Байгалмаагийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Нэхэмжлэгч Шарайд овогт Дамдинжавын Байгалмаа нь Хэнтий аймгийн Хурхийн сангийн аж ахуй болон Батширээт сумын Батжил нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 12х/, Хэнтий аймгийн архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 3х/, Хэнтий аймгийн  Батширээт сумын Батжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 4х/, Сангийн аж ахуйн яамны харъяа Хэнтий аймаг дахь Хурхийн сангийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 5-6х/, гэрч Л.Налжирхандын мэдүүлэг /хх-ийн 15х/, гэрч Б.Дагмидмаагийн мэдүүлэг /хх-ийн 16х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

      

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шарайд овогт Дамдинжавын Байгалмаа /РД:СБ65092001/-г Хэнтий аймгийн Хурхийн сангийн аж ахуй болон Батширээт сумын Батжил нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Байгалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 

   3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР