| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00353/И |
| Дугаар | 361 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 361
2017 оны 06 сарын 20 өдөр Дугаар 156/ШШ2017/00361 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00353/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т-167-02 тоотод оршин суух, Боржигин овогт Цэндийн Жамъяндорж /РД:СЮ57060112/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
Нэхэмжлэгч Ц.Жамъяндорж нь миний бие хөдөө ажлаар явж байх тул шүүх хуралд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Жамъяндорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд өрөгчөөр, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цаг засварчнаар тус тус ажиллаж байсан. Аймгийн архивын сан хөмрөгт Ахуйн үйлчилгээний комбинатын материал ирээгүй учир 1983 оноос 1991 оны холбогдох бичиг баримт байхгүй. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигин овогт Цэндийн Жамъяндорж нь Хэнтий аймгийн Барилга угсралтын конторт 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд өрөгчөөр, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цаг засварчнаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ц.Жамъяндоржийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржигин овогт Цэндийн Жамъяндорж нь Хэнтий аймгийн Барилга угсралтын конторт 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд өрөгчөөр, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цаг засварчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 26х/, Хэнтий аймгийн архивын тасгийн 2006 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн лавлагаа /хх-ийн 10 х/, Хэнтий аймгийн архивын тасгийн 2006 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 354 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-ийн 11х/, Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын захиргааны 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 117 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 12х/, Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын захиргааны 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 13-14х/, гэрч Г.Гансүхийн мэдүүлэг /хх-ийн 28х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Ц. Жамъяндорж нь 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 110 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын 13292 дугаартай лавлагаа /хх-ийн 8х/-гаар тогтоогдож байх тул уг байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигин овогт Цэндийн Жамъяндорж /РД:СЮ57060112/-ийг Хэнтий аймгийн Барилга угсралтын конторт 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд өрөгчөөр, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цаг засварчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч нь 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 110 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Жамъяндоржоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР