Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 362

 

2017 оны 06 сарын 20 өдөр      Дугаар 156/ШШ2017/00362                  Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00399/И

 

        Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 17-247 тоотод оршин суух, Боржигон овогт Тамжидийн Ойхүү /РД:СЭ62061705/-гийн нэхэмжлэлтэй

        Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ойхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.

      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Ойхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тэтгэвэрт гарах болоход ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн юм. 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс  1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын Хүн эмнэлэгийн салбарт хүний бага эмчээр ажиллаж байсан. 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэний бага эмчээр, 1989 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын  01-ний өдрийг хүртэл эмнэлэгт дүн бүртгэл, ариун цэврийн станцын бага эмчээр тус тус ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү  гэжээ. /хх-ийн 1х/ 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад    

                                                         

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Боржигон овогт Тамжидийн Ойхүү нь Хэнтий аймгийн Мөрөн сумын Хүний их эмчийн салбарт 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд бага эмчээр, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд түргэний бага эмчээр, Хэнтий аймгийн Биндэр сумын Сум дундын Нэгдсэн эмнэлэгт 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ариун цэврийн бага эмч дүн бүртгэгч бага эмчээр тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

          Шүүх нэхэмжлэгч Т.Ойхүүгийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Нэхэмжлэгч Боржигон овогт Тамжидийн Ойхүү нь Хэнтий аймгийн Мөрөн сумын Хүний их эмчийн салбарт 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд бага эмчээр, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд түргэний бага эмчээр, Хэнтий аймгийн Биндэр сумын Сум дундын Нэгдсэн эмнэлэгт 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ариун цэврийн бага эмч дүн бүртгэгч бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 48х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 5-6х/, Хэнтий аймгийн  АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 130 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9х/, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 10х/, Хэнтий аймгийн Биндэр сумын Нэгдсэн эмнэлгийн даргын 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 11х/, Нийгмийн даатгалын байцаагч Ү.Болор-Эрдэнийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн  цалингийн тодорхойлолт /хх-ийн 13х/, Сум дундын Нэгдсэн эмнэлгээс байгууллагын болзошгүй гэнэтийн аюулыг хохирол багатай гэтлэн давахад эмч ажилчдын оролцох хуваарь /хх-ийн 15-16х/, Биндэр сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгийн нас баралтын мэдээ, төрөлтийн мэдээний дэвтэр /хх-ийн 20-21 тал/,   Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын цалингийн тодорхойлолт /хх-ийн 23х/, гэрч Г.Бурмаагийн мэдүүлэг /хх-ийн 51х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

      

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Тамжидийн Ойхүү /РД:СЭ62061705/-г Хэнтий аймгийн Мөрөн сумын Хүний их эмчийн салбарт 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд бага эмчээр, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд түргэний бага эмчээр, Хэнтий аймгийн Биндэр сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ариун цэврийн бага эмч, дүн бүртгэгч бага эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Ойхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР