Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж Улсын яллагч Ц.Идэрмөнх Хохирогч М.Отгонбаатар Шүүгдэгч Г.Алтанхуяг Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав Нарийн бичгийн дарга Б.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Алтанхуягт холбогдох 201614000264 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 12-09 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Гучин гурт гурван овогт Ганбаатарын Алтанхуяг /РД: МЮ89100977/

Шүүгдэгч Г.Алтанхуяг нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Отгонбаатарыг цохиж зодон хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Алтанхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Отгонбаатар нь “атоман, чам шиг банди намайг барахгүй” гэж хэлсэн. Үүнд нь жаахан нь дургүй хүрээд баруун шанаанд нь цохичихсон юм. Би халамцуу өөрийгөө хянах чадвартай байсан. Хохиролд 1.300.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин алдаа дутагдал гаргахгүй гэсэн мэдүүлэг,

-Хохирогч М.Отгонбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр Мөнх-Эрдэнэ ахтай мэндлээд байж байтал хажуугаас “чи юу юм бэ? Намайг зодох гэж ирсэн үү, хаанаас ирсэн бэ гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд маргалдаад бие биенээ цохисон. Миний нүүр рүү нэг удаа цохисон. Миний баруун талын эрүү хугарсан байсан. Хохиролд 1.378.740 төгрөг төлсөн. Шүүх хуралд дээр хохирлын талаар гаргасан жагсаалтыг үзлээ. Жагсаалтанд дурьдсан зүйлүүдийг бүгдийг өгсөн. Би цаашид нөхөн сэргээх эмчилгээний зардал гэж 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Одоогоор миний эрүү мэдээ муу орсон байгаа гэсэн мэдүүлэг,

-Гэрч Л.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Алтанхуяг ах Отгонбаатарыг чи яах гэж ирсэн юм гэхэд Отгонбаатар би ах Мөнх-Эрдэнэтэй мэндэлж байна гэсэн. Тэгтэл Алтанхуяг ах чи муу яах гээд байгаа юм намайг зодох гэж ирсэн юм уу хажууд суучих гээд байсан. Тэгтэл тэр хоёр хоорондоо маргалдаад заамдалцаад авахаар нь бид нар салгасан. Алтанхуяг ах Отгонбаатарыг гараараа шанаа хэсэг рүү нь цохиод авсан. Тэр үед Отгонбаатар эрүү сонин болчихлоо ам хөдлөхгүй байна гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 24 ху/,

-Гэрч Э.Одбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Алтанхуяг ах манай Отгонбаатарыг чи хэн бэ яасан том юм хэн гэдэг юм чи намайг таних уу гэх мэт элдвээр хэлээд байсан. Тэр үед Отгонбаатар намайг Отгоо гэдэг юм, дэнжид байдаг гэхэд нь Алтанхуяг ах хажуу талд суу гээд байсан. Тэр үед Алтанхуяг ах Отгонбаатарыг хүзүүгээр тэвэрчихсэн сууж байсан ба Отгонбаатарт хандаж чи хаана байдаг юм бэ хэн гэдэг юм гээд дахин дахин асуугаад байсан. Тэгж байснаа Алтанхуяг ах Отгонбаатарын шанаа руу нь гараараа цохиод авсан. Тэр үед Отгонбаатар Алтанхуяг ахыг заамдаад авсан. ...Алтанхуяг ах Отгонбаатарын баруун талын эрүү хэсэг рүү нь гараараа цохисон гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,

-Гэрч Л.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Алтанхуяг ах Отгонбаатарыг ах дээрээ маргааш ирээрэй гэсэн чинь Отгонбаатар за би одоо явлаа гэсэн. Алтанхуяг ах Отгонбаатарыг нааш ир гээд дуудсан. Отгонбаатар яваад очтол Алтанхуяг мөрөн дээр нь гараа тавиад юм яриад байсан. Гэнэт Отгонбаатарыг гараараа эрүү орчимд нь цохиод л авсан гэсэн мэдүүлэг / хх17 ху/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 350 тоот шинжээчийн дүгнэлтэнд: 1. М.Отгонбаатарын биед доод эрүүний баруун хэсгийн далд хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хацар, эрүүний баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 12 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 ху/

-Г.Алтанхуягийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 39-43 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Алтанхуяг нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Отгонбаатарыг зодож хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн хохирогчийн “...маргалдаад бие биенээ цохисон. Миний нүүр рүү нэг удаа цохисон. Миний баруун талын эрүү хугарсан байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Мөнх-Эрдэнэ /хх 24 ху/, Э.Одбаяр /хх 15 ху/, Л.Мөнхбат / хх17 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед доод эрүүний баруун хэсгийн далд хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хацар, эрүүний баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 350 тоот дүгнэлт /хх 12 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Алтанхуягт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1. 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хавтаст хэрэгт хохирлын талаар ямар нэгэн баримт байхгүй байх боловч шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 1.378.740 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч М.Отгонбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...хохиролд 1.378.740 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч нь нөхөн сэргээх эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байх боловч нотлох баримтгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул энэ талаархи баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.