Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 363

 

2017 оны 06 сарын 20 өдөр      Дугаар 156/ШШ2017/00363  Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00267/И

 

        Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Хангалын 11-16 тоотод оршин суух, Мухагчин овогт Алтангэрэлийн Оюунчимэг /РД:СЭ79071609/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Механикжуулалтын 2-1 тоотод оршин суух, Бодол овогт Очирбатын Батзориг /РД:СТ80020310/-т холбогдох 

        “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Оюунчимэг, хариуцагч О.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

         

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч А.Оюунчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1998 онд О.Батзоригтой танилцаж, улмаар 2003 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 1999 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Б.Дөлгөөн төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2006 оноос салж тусдаа амьдарсан. Би одоо өөр хүнтэй амьдарч хүүхдийг нь төрүүлсэн. Одоо бид нэгэнт тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. О.Батзоригоос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. /хх-ийн 1х/ 

 

Хариуцагч О.Батзориг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие 1998 онд А.Оюунчимэгтэй танилцаж, гэр бүл болсон. 1999 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Б.Дөлгөөн төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдраад 9 жил болж байна. Одоо тус тусын гэр бүлтэй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин Б.Дөлгөөнийг ээж Оюунчимэгийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. /хх-ийн 14х/

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Оюунчимэг нь хариуцагч О.Батзоригоос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          Нэхэмжлэгч А.Оюунчимэг нь хариуцагч О.Батзоригтой 1998 онд танилцаж, 2003 онд гэр бүл болж, тэдний дундаас охин Б.Дөлгөөн төрсөн болох нь №0055846 тоот дугаартай гэрлэлтийн гэрчилгээний дэвтрийн хуулбар /хх-ийн 3х/, Бодол овогт Батзоригийн Дөлгөөний төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6х/, насанд хүрээгүй Б.Дөлгөөний мэдүүлэг /хх-ийн 16х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 

 

            Зохигчид нь салж хөндийрөөд 10 гаруй жил болж байгаа, нэхэмжлэгч                 А. Оюунчимэгийн хувьд өөр хүнтэй цуг амьдарч, хүүхдийг нь төрүүлсэн зэрэг байдлууд тогтоогдож байх тул шүүх тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. 

    

            Хариуцагч О.Батзориг нь нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаагүй бөгөөд охин Б.Дөлгөөнийг эх А.Оюунчимэгийн асрамжинд үлдээхийгзөвшөөрсөн байна. 

Харин нэхэмжлэгч А. Оюунчимэгийн хувьд хариуцагч О.Батзоригоос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн тул энэ байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй болно. 

Мөн зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

          Иймд нэхэмжлэгч А.Оюунчимэгийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

      

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:         

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Мухагчин овогт Алтангэрэлийн Оюунчимэг /РД:СЗ79071609/, хариуцагч Бодол овогт Очирбатын Батзориг /РД:СТ80020310/ нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 1999 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Батзоригийн Дөлгөөн /РД:СЮ99110601/-ийг эх А.Оюунчимэгийн асрамжинд үлдээсүгэй. 

3. Нэхэмжлэгч А.Оюунчимэг нь хариуцагч О.Батзоригоос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.  

4. Зохигчид нь эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй болохыг дурдсугай.  

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай. 

 6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх 

ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай. 

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Оюунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгож, хариуцагч О.Батзоригоос нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Оюунчимэгт олгосугай. 

          8. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР