Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 364

 

2017 оны 06 сарын 20 өдөр Дугаар 156/ШШ2017/00364 Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                     Хэргийн индекс:156/2017/00284/И

 

  Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн “А”” танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй, “хариуцагч Б.Борхүүг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж прокурор Р.Машлай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

 Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Борхүү нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 05 тоот гэрээ байгуулж авсан юм. Б.Борхүү нь тухайн зээлийг гэрээнд зааснаар сар бүр төлж 2018 оны 12 дугаар сарын 01-нд 10 000 000 төгрөгийн зээл, 900 000 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 10 000 000 төгрөгийн зээл, 900 000 төгрөгийн хүү, 180 000 төгрөгийн алдангийн хугацаа хэтрүүлээд байна. 

Иймд иргэн Б.Борхүүгээс төрийн мөнгө болох 10 000 000 төгрөгийн зээл, 900 000 төгрөгийн хүү, 180 000 төгрөгийн алданги, нийт 11 080 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )  

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч прокурор Р.Машлай нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Хэнтий аймгийн Прокурорын байгууллагын орлогч прокурор Р.Машлай миний бие Хэрлэн сумын сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Б.Борхүүд холбогдох 11 080 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар Хэрлэн сумыг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч Б.Борхүү нь нэхэмжлэгч байгууллагын заасан хаягт оршин суудаггүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт шилжсэн болох нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн засаг дарга Г.Бадамцэцэгийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна. 

           Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Б.Борхүүг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахыг хүсч байна гэв.(хх-ийн 20 тал)   

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан” нь хариуцагч Б.Борхүүгээс зээл, зээлийн хүү, алдангийн 11 080 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Б.Борхүүг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. (хх-ийн 22 тал)

Хэргийн үйл баримтаас үзэхэд Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Б.Борхүү нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, (хх-ийн 22-23 тал) 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13 тоот зээлийн гэрээ, (хх-ийн 5-8 тал) 13 дугаартай зээлийн барьцааны гэрээ (хх-ийн 7-9 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Мөн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Борхүү нь оршин суугаа газраа өөрчилсөн, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, (хх-ийн 13 тал) Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн засаг дарга Г.Бадамцэцэгийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт (хх-ийн 14 тал) зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Борхүүг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                 

 

ТОГТООХ НЬ:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхаан Дулаан 02-01 тоотод оршин суудаг бүртгэлтэй, ШГ-72091077 регистрийн дугаартай, Их монгол овогт Баяраагийн Борхүүг эрэн сурвалжилсугай.

    2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Их монгол овогт Баяраагийн Борхүүг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн газарт  даалгасугай.

4. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Борхүүгийн иргэний үнэмлэхийн хуулбарыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт даалгасугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ