| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00285/И |
| Дугаар | 366 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 366
2017-6-20 №366 Хэрлэн сум
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00285/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 7-4 тоотод оршин суух, Боржигон овогт Лхагва-Очирын Түмэнжаргалд (РД:СЦ-86060307) холбогдох,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй,
“зээл, зээлийн хүү, алдангийн 16 665 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Л.Түмэнжаргал нь 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 15 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 11 тоот гэрээ байгуулж авсан юм. Тухайн зээлийг зээлийн гэрээнд зааснаар сар бүр төлж 2018 оны 07 дугаар сарын 07-нд 15 000 000 төгрөгийн зээл, 1 350 000 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 15 000 000 төгрөгийн зээл, 1 350 000 төгрөгийн хүүг хугацаа хэтрүүлээд байна.
Иймд иргэн Л.Түмэнжаргалаас төрийн мөнгө болох 15 000 000 төгрөгийн зээл, 1 350 000 төгрөгийн хүү, 315 000 төгрөгийн алданги, нийт 16 665 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Машлай шүүхэд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн прокурорын газрын орлогч прокурор Р.Машлай би Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, иргэн Л.Түмэнжаргалаас 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай зээлийн гэрээний дагуу 0.25% хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн 15 000 000 төгрөгийг төлж барагдуулах тухай иргэний хэрэгт төрийг төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр нэхэмжлэлийн шаардлага дэмжин оролцоно.
Хариуцагч Л.Түмэнжаргал нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлбөрөө бүрэн төлж барагдуулах тухай тайлбараа шүүхэд бичгээр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтын дагуу шийдвэрлэж өгнө үү. Хэргийн материалтай танилцсан. Шинээр шүүхэд гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 21 тал )
x
Хариуцагч Л.Түмэнжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацаанд хуримтлагдсан хүүг орлогоос хамааран хэсэгчлэн төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлага болох 16 665 000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 07-нд буюу зээлийн гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах тул дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ (хх-ийн 17 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан” нь хариуцагч Л.Түмэнжаргалаас “зээл, зээлийн хүү, алдангийн 16 665 000 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.Түмэнжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн “зээл, зээлийн хүү, алдангийн 16 665 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Л.Түмэнжаргалд холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, алдангийн 16 665 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Л.Түмэнжаргалаас 120 638 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Түмэнжаргал нь 2017 оны 07 дугаар сарын 07-ны дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ