| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00287/И |
| Дугаар | 367 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 367
2017 оны 06 сарын 20 Дугаар 367 Хэрлэн сум
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00287/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Тэмүүжингийн 48б-45 тоотод оршин суух, Хотгойд овогт Чимэдциеэгийн Хатанзоригт (РД:СЖ-77060917) холбогдох,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй,
“зээл, зээлийн хүү, алдангийн нийт 10 927 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ч.Хатанзориг нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 07 тоот гэрээ байгуулж авсан юм. Тухайн зээлийг зээлийн гэрээнд зааснаар сар бүр төлж 2017 оны 05 дугаар сарын 25-нд 10 000 000 төгрөгийн зээл, 900 000 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 10 000 000 төгрөгийн зээл, 597 000 төгрөгийн хүүг хугацаа хэтрүүлээд байна.
Иймд иргэн Ч.Хатанзоригоос төрийн мөнгө болох 10 000 000 төгрөгийн зээл, 597 000 төгрөгийн хүү, 330 000 төгрөгийн алданги, нийт 10 927 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Машлай шүүхэд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн прокурорын газрын орлогч прокурор Р.Машлай би Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, иргэн Ч.Хатанзоригоос 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай зээлийн гэрээний дагуу 0.25% хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн 10 000 000 төгрөгийг төлж барагдуулах тухай иргэний хэрэгт төрийг төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр нэхэмжлэлийн шаардлага дэмжин оролцоно.
Хариуцагч Ч.Хатанзориг нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлбөрөө бүрэн төлж барагдуулах тухай тайлбараа шүүхэд бичгээр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтын дагуу шийдвэрлэж өгнө үү. Хэргийн материалтай танилцсан. Шинээр шүүхэд гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 21 тал )
Хариуцагч Ч.Хатанзориг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
D:\Шүүгчийн туслах З.Отгонбаяр\шийдвэр\367-Ш-И.docx
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би тус 10 927 000 төгрөгийг цалингийн зээл авч төлөхөөс өөр санхүүгийн боломж байхгүй байна. Миний бие Хэнтий аймгийн хэмжилзүйн хэлтэст харуулын ажилд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр орсон. Одоогоор цалингийн зээл авах гэхээр тус байгууллагад 6 сар ажилласан байх ёстой гэсэн шалгуур тавиад байна. Би 2017 оны 11 дүгээр сард цалингийн зээл авах эрх үүсэх тул дээрх нэхэмжилсэн 10 927 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ (хх-ийн 17 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан” нь хариуцагч Ч.Хатанзоригоос “зээл, зээлийн хүү, алдангийн 10 927 000 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Хатанзориг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн “зээл, зээлийн хүү, алдангийн 10 927 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ч.Хатанзоригт холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, алдангийн 10 927 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Ч.Хатанзоригоос 94 891 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Хатанзориг нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ