| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00344/И |
| Дугаар | 369 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 369
2017 оны 06 сарын 20 өдөр Дугаар 156/ШШ2017/00369 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00344/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг, Норовлин, антент 3 дугаар гудамжийн 4 тоотод оршин суух, Бавуугийн Цэрмаад (РД:СЮ- 55040305) холбогдох,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
"зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 90 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн дэд захирал Д.Басбиш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Цэрмаа нь манай компанитай 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1099503 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч Б.Цэрмаа нь 1099503 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 60 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Иймд Б.Цэрмаатай байгуулсан 1099503 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 30 000 төгрөг, нийт 90 000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Б.Цэрмаа нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Б.Цэрмаа би “Жи Мобайл” компанийн нэхэмжилж буй 90 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би тус төхөөрөмжийг авсан хугацаанаасаа эхлэн төлөх ёстой 20 000 төгрөгийг сар бүр төлж байсан. Хэрэглэх явцад уг төхөөрөмжийг ашиглахад шаардлага хангахгүй байсан. Иймээс тэр үед ашиглагдаагүй үлдсэн 120 GB-ийн үлдэгдлийг өөр дугаар дээр авах хүсэлтэй байна. Дээрх төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Энэ хэрэгт холбоотойгоор гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй болно гэжээ. (хх-ийн 13 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Б.Цэрмаагаас "зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 90 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Цэрмаа нь нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага буюу "зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 60 000 төгрөг, алданги 30 000 төгрөг, нийт 90 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Б.Цэрмаад холбогдох, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, "зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 90 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2 775 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д, хариуцагч Б.Цэрмаагаас 2 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Цэрмаа нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ