Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 370

 

2017 оны 06 сарын 22 өдөр    Дугаар 156/ШШ2017/00370         Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00253/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 05-02 тоотод оршин суух,  Хэрээд овогт Мөнхсайханы Мөнхтуяа /РД:СЭ75071362/-д холбогдох

           “зээл, зээлийн хүүд 10 085 703 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      

                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: М.Мөнхтуяа нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 43 тоот гэрээ байгуулж авсан юм. Тухайн зээлийг зээлийн гэрээнд зааснаар сар бүр төлж 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээл, 462 150 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 9 100 050 төгрөгийн зээл, 594 351 төгрөгийн алдангийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд иргэн М.Мөнхтуяагаас төрийн мөнгө болох 9 100 050 төгрөгийн зээл, 594 351 төгрөгийн хүү, 391 302 төгрөгийн алданги, нийт 10 085 703 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал ) 

 

Энэ хэрэгт төрийг төлөөлж оролцож буй прокурор Я.Сансар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Мөнхсайханы Мөнхтуяа нь Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сангаас 10 000 000 төгрөгийн зээлийг авч, зээлийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд иргэн М.Мөнхтуяагаас 10 085 703 төгрөгийн гаргуулах үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 17х/

 

Хариуцагч М.Мөнхтуяа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас нэхэмжилсэн 10 085 703 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоогүй хэвийн явуулж байсан боловч эдийн засгийн хямрал хүнд байдлын улмаас борлуулалт муудаж зээлээ төлж чадаагүй. Иймд 10 085 703 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ  /хх-ийн 15х/

 

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

                                                                                                      

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-нь хариуцагч М.Мөнхтуяад холбогдуулан зээл, зээлийн хүүд 10 085 703 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч М.Мөнхтуяа нь Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас 10 000 000 төгрөгийн зээл авсан болох нь 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 4-8/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 15х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Мөнхтуяа нь хүлээн зөвшөөрч 10 085 703 төгрөгийг 2017.12.30-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         

            Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Мөнхтуяад холбогдох “зээл, зээлийн хүүд 10 085 703 /арван сая наян таван мянга долоон зуун гурав/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжийн төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР