| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00254/И |
| Дугаар | 371 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 371
2017 оны 06 сарын 22 өдөр Дугаар 156/ШШ2017/00371 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00254/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 5-27 тоотод оршин суух, Бүжин овогт Батсайханы Бадамцэцэг /РД:СЭ76021061/-т холбогдох
“зээл, зээлийн хүүд 6 809 625 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Бадамцэцэг нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 7 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 53 тоот гэрээ байгуулж авсан юм. Тухайн зээлийг зээлийн гэрээнд зааснаар сар бүр төлж 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7 000 000 төгрөгийн зээл, 323 050 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 6 104 550 төгрөгийн зээл, 503 625 төгрөгийн алдангийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд иргэн Б.Бадамцэцэгээс төрийн мөнгө болох 6 104 550 төгрөгийн зээл, 503 625 төгрөгийн хүү, 201 450 төгрөгийн алданги, нийт 6 809 625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )
Энэ хэрэгт төрийг төлөөлж оролцож буй прокурор Я.Сансар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Батсайханы Бадамцэцэг нь Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангаас 7 000 000 төгрөгийн зээлийг авч, зээлийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд иргэн Б.Бадамцэцэгээс 6 809 625 төгрөгийн гаргуулах үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 15х/
Хариуцагч Б.Бадамцэцэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас нэхэмжилсэн 6 809 625 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ /хх-ийн 14х/
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-нь хариуцагч Б.Бадамцэцэгт холбогдуулан зээл, зээлийн хүүд 6 809 625 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Бадамцэцэг нь Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас 7 000 000 төгрөгийн зээл авсан болох нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 4-8/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 14х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Бадамцэцэг нь хүлээн зөвшөөрч 6 809 625 төгрөгийг 2017.12.31-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бадамцэцэгт холбогдох “зээл, зээлийн хүүд 6 809 625 /зургаан сая найман зуун есөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжийн төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР