| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2021/0068/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/322 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Д.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б- нарт холбогдох эрүүгийн 2138000000029 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцээд.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.О.
Монгол улсын иргэн, Ш.Б. /2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барсан тухай нас барсны лавлагаа хэрэгт авагдсан/.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр хойд тал дээр 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аргал түүж явсан хохирогч С.Д-ийн нүүрэн тус хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг ... тоотод 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 70 настай хохирогч Ө.Д-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, хүч хэрэглэж хүчиндэх явцдаа хохирогч Ө.Д-гийн бэлэг эрхтэний бага уруулын зүүн хэсэгт урагдсан шарх, улайлт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.О- Ш.Б- нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрсдийн өмсөж явсан гутлаа сольж өмсөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр гахай, тахианы хонхор гэх газар оршин суух иргэн Б.А-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч гацууран дээр байсан бэлэн 70.000 төгрөг, 12.020 төгрөгийн эд зүйлийг авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Б-гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч Д.О- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Дээрх гэмт хэргүүдийг шүүгдэгч Д.О- ганцаараа болон шүүгдэгч Ш.Б-тэй бүлэглэж үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.О- нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр хойд тал дээр танхайн сэдэлтээр аргал түүж явсан хохирогч С.Д-ийн нүүрэн тус хэсэгт цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулын салстад няцарсан шарх, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 152/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 153-154/, хохирогч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 157-159/, гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 160/, гэрч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 161-162/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 583 дугаартай дүгнэлт /хх-ийн 164/, шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 176-178/ шүүх хуралдаанд өгсөн: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр,
Шүүгдэгч Д.О- нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод хохирогч Ө.Д-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, хүч хэрэглэж хүчиндэх явцдаа хохирогч Ө.Д-гийн эрүүл мэндэд нь “бэлэг эрхтэний бага уруулын зүүн хэсэгт урагдсан шарх, улайлт бүхий” гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 108/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 109-110/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 111-114/, хохирогч Ө.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 118-119, 121, 122-124/, гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 125/, Хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 25 дугаартай дүгнэлт /хх-ийн 127/, шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 146/, шүүх хуралдаанд өгсөн: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр,
Шүүгдэгч Д.О-, Ш.Б- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрсдийн өмсөж явсан гутлаа сольж өмсөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр гахай, тахианы хонхор гэх газар оршин суух иргэн Б.А-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч гацууран дээр байсан бэлэн 70.000 төгрөг, 12.020 төгрөгийн эд зүйлийг авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9/, хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч Б.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 24/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-821/1 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 33-36/, шүүгдэгч Ш.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 61/ болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.О- нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний бэлгийн эрх чөлөө болон эрүүл мэндэд хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүчиндэх” гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.О- нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр хойд тал дээр танхайн сэдэлтээр аргал түүж явсан хохирогч С.Д-ийн нүүрэн тус хэсэгт цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулын салстад няцарсан шарх, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж,
Мөн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод хохирогч Ө.Д-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх явцдаа хохирогч Ө.Д-гийн эрүүл мэндэд нь “бэлэг эрхтэний бага уруулын зүүн хэсэгт урагдсан шарх, улайлт бүхий” гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь дээрх гэмт хэргүүдийг танхайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Д.О-, Ш.Б- нарын бүлэглэн шунахайн сэдэлтээр 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрсдийн өмсөж явсан гутлаа сольж өмсөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр гахай, тахианы хонхор гэх газар оршин суух иргэн Б.А-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч гацууран дээр байсан бэлэн 70.000 төгрөг, 12.020 төгрөгийн эд зүйлийг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “орон байранд нэвтэрч” үйлдсэн байна.
Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрсдийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “хүн байнга амьдрах орон байр”-нд буюу орон сууцны байшингийн цонхоор нэвтрэн орж дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, эд зүйлд хийсэн үзлэг болон бусад шинжилгээ, хохирогч гэрч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Д.О-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хүчиндэх гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэнд, сэтгэл санаанд, шүүгдэгч Д.О-, Ш.Б- нарын бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ийн эд хөрөнгөнд хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ө.Д- мөрдөн шалгах ажиллагааны үед “...гомдол саналгүй” /хх-ийн 119, 124/ гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Д.О-ыг хохирогч Ө.Д-д төлөх төлбөргүй,
Шүүгдэгч Д.О-, Ш.Б- нарын хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч Б.А- мөрдөн шалгах ажиллагааны үед “...алдсан эд зүйлээ 70.000 төгрөгөөр үнэлж байна” /хх-ийн 16/ гэх мэдүүлгийг өгсөн, шүүгдэгч Ш.Б- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан байх тул шүүгдэгч Д.О-аас 82.100 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д олгож,
Хохирогч С.Д- мөрдөн шалгах ажиллагааны үед 700.000 төгрөг нэхэмжилж, компьютер томографийн оношилгоо хийлгэсэн 100.000 төгрөгийн баримт /хх-ийн 181/ хэрэгт гаргаж өгснийг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Д.О-аас 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Д-т олгож, хохирогч С.Д- нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.О-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “албан бланк, бичгийн цаас, хэвлэмэл хуудас”-ны үнэ 4.750 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож /хх-ийн 207/ шүүгдэгчээс гаргуулахаар ирүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 1.5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал”-ыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдох гарах бусад зардлыг Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжлэх, мөрдөн шалгах туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, таньж олуулах ажиллагаа явуулах, ялтныг хорих ангид очиж байцаах, дуудлагаар явахад гарсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж зааснаас үзэхэд дээрх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, /бусад зардал/-д хамаарахааргүй байгааг дурдах нь зүйтэй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.О-, Ш.Б- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн
Шүүгдэгч Д.О-ын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр хойд тал дээр танхайн сэдэлтээр аргал түүж явсан хохирогч С.Д-ийн нүүрэн тус хэсэгт цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулын салстад няцарсан шарх, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд,
Мөн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод хохирогч Ө.Д-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх явцдаа хохирогч Ө.Д-гийн эрүүл мэндэд нь “бэлэг эрхтэний бага уруулын зүүн хэсэгт урагдсан шарх, улайлт бүхий” гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд,
Шүүгдэгч Д.О-ын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод хохирогч Ө.Д-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэнд,
Шүүгдэгч Д.О-, Ш.Б- нарын бүлэглэн шунахайн сэдэлтээр 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрсдийн өмсөж явсан гутлаа сольж өмсөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр гахай, тахианы хонхор гэх газар оршин суух иргэн Б.А-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч гацууран дээр байсан бэлэн 70.000 төгрөг, 12.020 төгрөгийн эд зүйлийг авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байранд ...нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 118/001332 дугаартай: “Монгол улсын иргэн, регистрийн дугаар ..., Ш.Б- нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барсныг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ...-рт бүртгүүлсэн нас барсны бүртгэлийн лавлагаа байгаа тул лавлагаа олгов” гэх нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбараар шүүгдэгч Ш.Б- нь нас барсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Ш.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэн “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байранд ...нэвтэрч үйлдсэн” хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан ба шүүгдэгч Д.О- нь Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 41а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан эдлэх ялаас 2 жил хасагдан суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О-ын үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Хүчиндэх”, “Хулгайлах” гэмт хэргүүдэд нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” үйлдэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэн “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байранд ...нэвтэрч үйлдсэн” үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 182.100 төгрөгийг шүүгдэгч Д.О- нөхөн төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Д.О- нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.
Шүүгдэгч Д.О- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О-ын хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Түүний бусадтай бүлэглэн “хүн байнга амьдрах ...орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
“Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэг “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 4 дэх хэсэг “Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар буюу 30 хоногийн хорих ялаар тооцож нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Д.О-т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан “...шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 30 хоногийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.О- нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 80 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 28 хоног, нийт 108 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Д.О-ын цагдан хоригдсон 108 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.О-, Ш.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,
Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2, 2.1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг,
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 108 /нэг зуун найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.О-аас 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Цэхэр овогт Сономын Дашзэгвэ /РВ51070118/-д, 82.100 /наян хоёр мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Батмөнхийн Б.А- /РЭ93081012/-д тус тус олгож, хохирогч С.Д- нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.О-аас нэхэмжлэх эрхтэйг, хохирогч Ө.Д- нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хос гутлыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР