| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00278/И |
| Дугаар | 374 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 374
2017 оны 06 сарын 22 өдөр Дугаар 156/ШШ2017/00374 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00278/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 2-23 тоотод оршин суух, Шовх овогт Ренчиндоржийн Эрдэнэбаатар /РД:СО71012219/-т холбогдох
“зээл, зээлийн хүүд 5 634 129 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Р.Эрдэнэбаатар нь 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 7 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 17 тоот гэрээ байгуулж авсан юм. Тухайн зээлийг зээлийн гэрээнд зааснаар сар бүр төлж 2016 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 7 000 000 төгрөгийн зээл, 322 875 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 4 988 162 төгрөгийн зээл, 461 405 төгрөгийн алдангийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд иргэн Б.Эрдэнэбаатараас төрийн мөнгө болох 4 988 162 төгрөгийн зээл, 461 405 төгрөгийн хүү, 184 562 төгрөгийн алданги, нийт 5 634 129 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )
Энэ хэрэгт төрийг төлөөлж оролцож буй прокурор Д.Отгонтуяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, иргэн Р.Эрдэнэбаатараас 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай зээлийн гэрээний дагуу 5 634 129 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно. Хариуцагч Р.Эрдэнэбаатар нь 5 634 129 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах талаар шүүхэд бичгээр тайлбараа гаргасан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 15х/
Хариуцагч Р.Эрдэнэбаатар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас нэхэмжилсэн 5 634 129 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ /хх-ийн 14х/
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-нь хариуцагч Р.Эрдэнэбаатар холбогдуулан зээл, зээлийн хүүд 5 634 129 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Р.Эрдэнэбаатар нь Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас 7 000 000 төгрөгийн зээл авсан болох нь 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 4-8/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 14х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Эрдэнэбаатар нь хүлээн зөвшөөрч 5 634 129 төгрөгийг 2018.05.31-ний өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Эрдэнэбаатарт холбогдох “зээл, зээлийн хүүд 5 634 129 /таван сая зургаан зуун гучин дөрвөн мянга нэг зуун хорин ес/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжийн төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР