| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00283/И |
| Дугаар | 376 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 376
ШИЙДВЭР
2017 оны 06 сарын 23 Дугаар 376 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2017/00283/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Л.Наранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдорж
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 15-07 тоотод оршин суух, Түмэн овогт Лувсангончигийн Наранцэцэгийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 01-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Наранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би 1973 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1973 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын “Бат-Өрнөл” нэгдэлд гардан хээлтүүлгийн техникчээр, 1973 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын цэцэрлэгт асрагчаар, 1974 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн халуун усанд үйлчлэгчээр, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1975 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Эрхэм” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын санитарчаар, 1975 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд эхийн амрах байрны үйлчлэгчээр, 1976 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын ардын депатутын гүйцэтгэх захиргааны бичиг хэрэг, бичээчээр, 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд бичээчээр тус тус ажиллаж байсан юм.
Иймд миний 1973 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдорж нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Наранцэцэг нь 1973 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1973 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын “Бат-Өрнөл” нэгдэлд гардан хээлтүүлгийн техникчээр, 1973 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын цэцэрлэгт асрагчаар, 1974 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд халуун усны үйлчлэгчээр, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1975 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Эрхэм” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын санитарчаар, 1975 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн эхийн амрах байранд үйлчлэгчээр, 1976 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын захиргаанд бичиг хэрэг, бичээчээр, 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд бичээчээр тус тус ажилласан байсан юм.
Иймд Л.Наранцэцэгийн 1973 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 1,17 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Түмэн овогт Лувсангончигийн Наранцэцэг нь 1973 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1973 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын “Бат-Өрнөл” нэгдэлд гардан хээлтүүлгийн техникчээр, 1973 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын цэцэрлэгт асрагчаар, 1974 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн халуун усанд үйлчлэгчээр, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1975 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Эрхэм” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын санитарчаар, 1975 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд эхийн амрах байрны үйлчлэгчээр, 1976 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын ардын депатутын гүйцэтгэх захиргааны бичиг хэрэг, бичээчээр, 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Л.Наранцэцэгийн хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэйн улмаас аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Наранцэцэг нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СЭ-57031005 регистрийн дугаартай, Түмэн овогт Лувсангончигийн Наранцэцэг нь 1973 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1973 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын “Бат-Өрнөл” нэгдэлд гардан хээлтүүлгийн техникчээр, 1973 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын цэцэрлэгт асрагчаар, 1974 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн халуун усанд үйлчлэгчээр, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1975 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Эрхэм” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын санитарчаар, 1975 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд эхийн амрах байрны үйлчлэгчээр, 1976 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын ардын депатутын гүйцэтгэх захиргааны бичиг хэрэг, бичээчээр, 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд бичээчээр тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Д.Пүлжиннямын: ... Би 1971 оноос 1976 оныг дуустал Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд эдийн засагчаар ажиллаж байсан... Л.Наранцэцэг нь 1974 оны сүүлчээс 1978 оны 8 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд халуун усны үйлчлэгч, эмчилгээ тэжээлийн цэгт санитарч, эхийн амрах байрны үйлчлэгч, нэгдэлд бичээчээр тус тус ажилласан... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 19 тал)
2. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Л.Наранцэцэгийг... 1973 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1973 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын “Бат-Өрнөл” нэгдэлд гардан хээлтүүлгийн техникчээр, 1973 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын цэцэрлэгт асрагчаар, 1974 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн халуун усанд үйлчлэгчээр, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1975 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Эрхэм” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын санитарчаар, 1975 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд эхийн амрах байрны үйлчлэгчээр, 1976 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын ардын депатутын гүйцэтгэх захиргааны бичиг хэрэг, бичээчээр, 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд бичээчээр тус тус ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 10-11 тал)
3. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Түмэн овогт Лувсангончигийн Наранцэцэг, 1957 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, СЭ-57031005 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 12 тал)
4. Хүсэлт гаргагч Л.Наранцэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би 1973 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1973 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын “Бат-Өрнөл” нэгдэлд гардан хээлтүүлгийн техникчээр, 1973 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын цэцэрлэгт асрагчаар, 1974 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн халуун усанд үйлчлэгчээр, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1975 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Эрхэм” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын санитарчаар, 1975 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд эхийн амрах байрны үйлчлэгчээр, 1976 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын ардын депатутын гүйцэтгэх захиргааны бичиг хэрэг, бичээчээр, 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд бичээчээр тус тус ажиллаж байсан юм.
Иймд миний 1973 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдорж нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Наранцэцэг нь 1973 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1973 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын “Бат-Өрнөл” нэгдэлд гардан хээлтүүлгийн техникчээр, 1973 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын цэцэрлэгт асрагчаар, 1974 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд халуун усны үйлчлэгчээр, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1975 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Эрхэм” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын санитарчаар, 1975 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн эхийн амрах байранд үйлчлэгчээр, 1976 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын захиргаанд бичиг хэрэг, бичээчээр, 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд бичээчээр тус тус ажилласан байсан юм.
Иймд Л.Наранцэцэгийн 1973 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 17 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЭ-57031005 регистрийн дугаартай, Түмэн овогт Лувсангончигийн Наранцэцэгийг 1973 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1973 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын “Бат-Өрнөл” нэгдэлд гардан хээлтүүлгийн техникчээр, 1973 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Идэрмэг сумын цэцэрлэгт асрагчаар, 1974 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн халуун усанд үйлчлэгчээр, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1975 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Эрхэм” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын санитарчаар, 1975 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд эхийн амрах байрны үйлчлэгчээр, 1976 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын ардын депатутын гүйцэтгэх захиргааны бичиг хэрэг, бичээчээр, 1976 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд бичээчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ