Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 377

 

ШИЙДВЭР

           2017         06             23               377       Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00306/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Л.Эрдэнэцэцэг

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул оролцов.

Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг, “Бүрээтэд” оршин суух, Боржигон овогт Лхаажавын Эрдэнэцэцэгийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 11-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон ч ажилласан жил хүрэхгүй дутсан учир Хэнтий аймгийн архивын тасгаас авсан цалингийн тодорхойлолтод 1981, 1982, 1983 онуудын цалингийн түүвэрүүд гарахгүй байна. 

     Иймд миний 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь  тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 1 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Боржигон овогт Лхаажавын Эрдэнэцэцэг нь 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Л.Эрдэнэцэцэгийг хөдөлмөрийн дэвтэргүй тул улмаас аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Эрдэнэцэцэг нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч СО-66061300 регистрийн дугаартай, Боржигон овогт Лхаажавын Эрдэнэцэцэг нь 1981 оны 4,5 дугаар сард, 1982 оны 6, 10,11 дүгээр сард, 1983 оны 6,7 дугаар сард, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

         1.Гэрч С.Пүрэвийн:.... Бид нэг нутаг усны хүмүүс юм... Би Л.Эрдэнэцэцэгтэй 1981 оноос 1991 оныг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар хамт ажилласан ...гэсэн мэдүүлэг. (хх-ийн  23 тал)

 2. Хэнтий аймгийн архивын тасгийн 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн лавлагаанд... хүсэлт гаргагчийн 1981 оны 4,5 дугаар сард, 1982 оны 6, 10,11 дүгээр сард, 1983 оны 6,7 дугаар сард, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авч байсан цалинг он, сараар бичсэн байна. (хх-ийн 8 тал)

3. Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн даргын 8 дугаартай тушаалд:... Мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаа малчин гишүүдийг 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж сумын ардын хурлын гүйцэтгэх захиргаанд шилжүүлсүгэй....тушаалын хавсралт 62 дугаарт... 3 дугаар бригадын малчин Л.Эрдэнэцэцэг ...гэжээ. (хх-ийн 9 тал)

 4.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Лхаажавын Эрдэнэцэцэг, 1966 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, СО-66061300 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3 тал)

  5. Хүсэлт гаргагч Л.Эрдэнэцэцэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон ч ажилласан жил хүрэхгүй дутсан учир Хэнтий аймгийн архивын тасгаас авсан цалингийн тодорхойлолтод 1981, 1982, 1983 онуудын цалингийн түүвэрүүд гарахгүй байна. 

     Иймд миний 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь  тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 1, 21 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

 

Хүсэлт гаргагч Л.Эрдэнэцэцэгийн 1981 оны 1,2,3,6,7,8,910,11,12 дугаар саруудад, 1982 оны 1,2,3,4,5,7,8,9,12 дугаар саруудад, 1983 оны 1,2,3,4,5,8,9,10,11,12 саруудад ажилласан талаарх нотлох баримт нь хэрэгт байхгүй, энэ талаарх бичгийн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СО-66061300 регистрийн дугаартай, Боржигон овогт Лхаажавын Эрдэнэцэцэгийг 1981 оны 4,5 дугаар сард, 1982 оны 6, 10,11 дүгээр сард, 1983 оны 6,7 дугаар сард, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ