Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 378

 

   2017 оны 06 сарын 23 Дугаар 378         Хэрлэн сум        

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00307/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Ж.Баясгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул оролцов.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Тахилгад” нутаглах, Сэргэлэн гүн овогт Жаргалын Баясгалангийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 11-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ж.Баясгалан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан сангийн аж ахуйн үнээний механикжсан фермд саальчнаар, 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн техник мэргэжлийн сургуульд суралцаж, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “Өндөрхааны” сангийн аж ахуйд шувуучнаар ажилласан юм. 

Иймд миний 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн саалийн механикжсан фермд саальчнаар, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Өндөрхааны сангийн аж ахуйд шувуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг минь  тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 1 тал)

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Баясгалан нь 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Өндөрхааны” сангийн аж ахуйд үнээний фермд саальчнаар, 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн техник мэргэжлийн сургуульд суралцаж, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Өндөрхааны сангийн аж ахуйд шувуучнаар ажилласан юм. 

Иймд Ж.Баясгаланг 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Өндөрхааны” сангийн аж ахуйн саалийн механикжсан фермд саальчнаар, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “Өндөрхааны” сангийн аж ахуйд шувуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг минь  тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 1,18 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Сэргэлэн гүн овогт Жаргалын Баясгалан нь 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн саалийн механикжсан фермд саальчнаар, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “Өндөрхааны” сангийн аж ахуйд шувуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Ж.Баясгалангийн хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Баясгалан нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч СТ-64080106 регистрийн дугаартай, Сэргэлэн гүн овогт Жаргалын Баясгалан нь 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Өндөрхааны” сангийн аж ахуйн саалийн механикжсан фермд саальчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Өндөрхааны” сангийн аж ахуйд шувуучнаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1.Гэрч С.Хэрлэнбаярын: ... Би 1981 оны 6 дугаар сараас Хэнтий аймгийн “Өндөрхааны сангийн аж ахуйд”  саальчнаар ажилд орж Ж.Баясгалантай танилцаж байсан юм... Бид 1981 оноос 1992 он хүртэл саальчнаар хамт ажилласан...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн  18 тал)

2. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Сэргэлэн гүн овогт Жаргалын Баясгалан, 1964 оны 8 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, СТ-64080106 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 2 тал)

3. Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолтод:...Хүсэлт гаргагч Ж.Баясгалангийн 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 10, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 5 тал)

4. . Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Ж.Баясгаланг... 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн саалийн механикжсан фермд саальчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл Өндөрхааны сангийн аж ахуйд шувуучнаар тус тус ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 12-15 тал)

 

5. Хүсэлт гаргагч Ж.Баясгалангийн шүүхэд гаргасан:...Би 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан сангийн аж ахуйд үнээний фермд саальчин, шувуучин (тахиачнаар), 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн техник мэргэжлийн сургуульд суралцаж, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “Өндөрхааны” сангийн аж ахуйд тахиачнаар ажилласан юм. 

Иймд миний 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Өндөрхааны” сангийн аж ахуйн саалийн механикжсан фермд саальчнаар, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “Өндөрхааны” сангийн аж ахуйд шувуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг минь  тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэсэн тайлбар...(хх-ийн 1 тал)

6.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхангийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан:...Ж.Баясгалан нь 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан сангийн аж ахуйд үнээний фермд саальчнаар, 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн техник мэргэжлийн сургуульд суралцаж, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “Өндөрхааны” сангийн аж ахуйд тахиачнаар ажилласан юм. 

Иймд Ж.Баясгалангийн 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн саалийн механикжсан фермд саальчнаар, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 02-ныг хүртэл Өндөрхааны сангийн аж ахуйд шувуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэсэн тайлбар (хх-ийн 1,18 тал)....зэрэг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

 

Хүсэлт гаргагч Ж.Баясгалан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан нар нь 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СТ-64080106 регистрийн дугаартай, Сэргэлэн гүн овогт Жаргалын Баясгаланг 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Өндөрхааны” сангийн аж ахуйн саалийн механикжсан фермд саальчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Өндөрхааны” сангийн аж ахуйд шувуучнаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ