| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00335/И |
| Дугаар | 379 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 379
2017 оны 06 сарын 23 Дугаар 379 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2017/00335/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Д.Цог
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул оролцов.
Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, 23-19 тоотод оршин суух, Маралан овогт Дашнямын Цогийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 26-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Цог нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс Хэнтий аймгийн ахуй үйлчилгээний удирдах газарт жолоочоор ажиллаж байгаад 1992 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр тус газрыг өмч хувьчлалд оруулж татан буугдсан юм. Миний ажлаас чөлөөлөгдсөн тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, үргэлжлүүлээд 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс “Монгол гоёл” ББХК-д жолоочоор ажиллаж 1994 оны 12 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн тушаал мөн хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй болно. Одоо миний бие тэтгэвэрт гарах болоход дээрх хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд, ажиллаж байсан талаарх баримтыг архивын газар, нийгмийн даатгалын хэлтэс зэргээс шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна.
Иймд миний 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн ахуй үйлчилгээний удирдах газар жолоочоор 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Монгол гоёл” ББХК-д жолоочоор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 1-2 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч СФ-57061111 регистрийн дугаартай, Маралан овогт Дашнямын Цог нь 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 07-ны
\\DOCUMENTS\Public\ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОВ 2017 ОН\OTGOO'\Д.Цог.docx
өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн ахуй үйлчилгээний удирдах газарт жолоочоор, 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Монгол гоёл” ББХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Д.Цогийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Цог нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СФ-57061111 регистрийн дугаартай, Маралан овогт Дашнямын Цог нь 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн ахуй үйлчилгээний удирдах газарт жолоочоор ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч С.Чунагсүрэнгийн: ... Би 1983 оны 5 дугаар сараас 1991 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн ахуй үйлчилгээний ахуйн үйлчилгээний комбинатад явуулын үйлчилгээний автомашины жолоочоор ажилладаг байсан... Д.Цог нь 1987 оноос 1992 оныг хүртэл нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад жолоочоор ажилласан ...гэсэн мэдүүлэг. (хх-ийн 21 тал)
2. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Д.Цогийг... 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн ахуй үйлчилгээний удирдах газарт жолоочоор ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 8-11 тал)
3.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Маралан овогт Дашнямын Цог, 1957 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, СФ-57061111 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 4 тал)
4. Хүсэлт гаргагч Д.Цогийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 18 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Д.Цогийн 1992 оны 1,2,3,4 дүгээр саруудад ажилласан нотлох баримт нь хэрэгт байхгүй тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Мөн 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд “Монгол гоёл” ББХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх бичгийн нотлох баримтаа хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлээгүй байна. Иймд тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СФ-57061111 регистрийн дугаартай, Маралан овогт Дашнямын Цогийг 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн ахуй үйлчилгээний удирдах газарт жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Цогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ