Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 380

 

ШИЙДВЭР

         

2017         06             23               

380

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00369/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Ч.Баярсүрэн

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул оролцов.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 70 дугаар байр, 9 тоотод оршин суух, Сартуул овогт Чимэддоржийн Баярсүрэнгийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 31-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Ч.Баярсүрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрт нормчноор, 1990 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл “Хангал” ХК-д ажилчнаар тус тус ажилласан юм.

Иймд миний 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрт нормчноор, 1990 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл “Хангал” ХК-д ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг минь  тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 1 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Сартуул овогт Чимэддоржийн Баярсүрэн нь 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрт нормчноор, 1990 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Хангал” ХХК-д нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Ч.Баярсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Баярсүрэн нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч СЭ-67032368 регистрийн дугаартай, Сартуул овогт Чимэддоржийн Баярсүрэн нь 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрт нормчноор, 1993 оны 1,2,3,4,5,6,7 дугаар саруудад Хэнтий аймгийн “Хангал” ХХК-д нормчноор ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

       1. Гэрч Д.Гэрэлмаагийн:...Би 1987 оноос 1989 онд Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрт нормчин, туслах ажилчин хийж байсан. Намайг 1987 онд ажилд ороход Ч.Баярсүрэн нь ажиллаж байсан. Би ажилд ороод  тэр хүнийг мэддэг болсон. 1990 оноос хүнсний үйлдвэрийг цомхотгож эхэлсэн ... Г.Баярсүрэн нь 1993 оны 9 дүгээр сард цомхотголд ороод ажлаасаа халагдсан. Бид бараг 6 жил гаран нэг дор хамт ажиллаж байсан...Ч.Баярсүрэн нь надтай хамт нормчин хийдэг байсан.   ...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн 19 тал)

       2. Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолтод:...Хүсэлт гаргагч Ч.Баярсүрэнгийн 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл, 1993 оны 1,2,3,4,5,6,7 дугаар саруудад авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 7 тал)

      3. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Ч.Баярсүрэнг... 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрт нормчноор, 1993 оны 1,2,3,4,5,6,7 дугаар саруудад Хэнтий аймгийн “Хангал” ХХК-д нормчноор ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 7 тал)

 

     4. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 50 дугаартай тушаалын хуулбарт:...хөдөлмөр нийгэм хангамжийн томилттой ирсэн Ч.Баярсүрэнг нарийн боовны цехэд 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай...гэжээ. (хх-ийн 9 тал)

     5. Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 87 дугаартай тушаалын хуулбарт:...хөдөлмөрийн гэрээт хугацаа дууссан нарийн боовчин Ч.Баярсүрэнг 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй...гэжээ. (хх-ийн 10 тал)

     6. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 70 дугаартай тушаалын хуулбарт:...Талх нарийн боовны цехийн ажилчин Ч.Баярсүрэн 1988 оны 5 дугаар сарн 10-нд төрсөн. 

төрсний дараах болон ээлжийн амралтаа аван үргэлжлүүлээд тэтгэмжтэй чөлөө авахыг хүссэн учир 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хүүхдийг 6 сар хүртэл тэтгэмжтэй чөлөө олгосугай. ...гэжээ. (хх-ийн 11 тал)

        7. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 76 дугаартай тушаалын хуулбарт:...Шагналт цалин олгох үзүүлэлт нөхцлүүдийг хангасан ажилчид ... 2 дугаар сарын ажиллагааны үр дүнгийн шагналыг хавсралтаар баталсугай.....хавсралтын 11 дүгээрт...Ч.Баярсүрэн. ...гэжээ. (хх-ийн 13 тал)

 

 8..Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Сартуул овогт Чимэддоржийн Баярсүрэн, 1967 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, СЭ-67032368 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 8 тал)

 

9. Хэнтий аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 44 дугаартай лавлагаанд: ... “Хангал” ХК-нь 1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болно гэжээ. (хх-ийн 4 тал)  

 

10. Хүсэлт гаргагч Ч.Баярсүрэнгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1 тал)...зэрэг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

 

Хүсэлт гаргагч Ч.Баярсүрэн нь 1990 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн “Хангал” ХК-нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хүсэлт гаргагчийн тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЭ-67032368 регистрийн дугаартай, Сартуул овогт Чимэддоржийн Баярсүрэнг 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрт нормчноор, 1993 оны 1,2,3,4,5,6,7 дугаар саруудад Хэнтий аймгийн “Хангал” ХХК-д нормчноор тус тус  ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Баярсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ