Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 381

 

2017 оны 6 сарын 23 өдөр Дугаар 381

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00396

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: П.Бямбаханд,

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул оролцов.

Хэнтий аймгийн Батноров сум, 7 дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хорооны 59 дүгээр байрны 1-06 тоотод оршин суух, Дэлгэр-Өлзий овогт Пүрэвдоржийн Бямбахандын “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн  хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч П.Бямбаханд нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчин, ногоочноор тасралтгүй ажиллаж байсан юм. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс үзсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)

Хүсэлт гаргагч П.Бямбахандын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Бямбаханд нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн “Идэрмэг” бригадад шүү бэлтгэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус нэгдэлд ногоочин, хоньчноор тус тус ажиллаж байсан юм. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс үзсэн юм. Иймд дээрх хугацаанд П.Бямбахандын ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 22 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч П.Бямбаханд нь 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчин, шүү бэлтгэгч, ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч П.Бямбахандын хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч П.Бямбаханд нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч П.Бямбаханд нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. 

 

Хүсэлт гаргагч СА-64120506 регистрийн дугаартай, Дэлгэр-Өлзийт овогт Пүрэвдоржийн Бямбаханд нь 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн “Идэрмэг” хоршоололд шүү бэлтгэгчээр, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар  сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд ногоочин, малчнаар, 1987 оны 11, 12 дугаар сард, 1988 оны 11, 12 дугаар сард, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд  Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:  

1. Гэрч Я.Оюунгэрэлийн: “...би 1979 оноос 1989 он хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг, “Социализмын зам” нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан. Би П.Бямбахандыг 1983 оноос хойш мэднэ... Бямбаханд нь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг төгсөж Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд ногоочин, шүү бэлтгэгч, малчнаар ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг. (хх-ийн 27 тал)

2. Хүсэлт гаргагч П.Бямбахандын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “...1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн “Идэрмэг” хоршоололд шүү бэлтгэгчээр, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар  сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд ногоочин, малчнаар, 1987 оны 11, 12 дугаар сард, 1988 оны 11, 12 дугаар сард, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд  Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар ажлуулсугай гэжээ... (хх-ийн 17-18 тал)

3. Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаартай тушаалын хуулбарт. “...Хоршооллоос шилжиж ирсэн 40 хүмүүсийг 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хавсралтаар ажилд томилсугай. ...40 дүгээрт... Пүрэвдоржийн Бямбаханд 5 дугаар бригадад малчин...” гэжээ. (хх-ийн 5-8 тал)

4. Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаартай тушаалын хуулбарт. “...нэгдлийн хүнсний ногоочноор П.Бямбахандыг 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс томилсугай...” гэжээ. (хх-ийн 9 тал)

5. Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаартай тушаалын хуулбарт. “...П.Бямбаханд нарыг 8 дугаар сарын 25-ны өдрөөс хоньчноор тус тус томилсугай...” гэжээ (хх-ийн 5-6 тал)

6. “Идэрмэг” хоршооллын даргын 1983 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай тушаалын хуулбарт . “...П.Бямбахандыг 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс шүү бэлтгэлийн ажилчнаар ажлуулсугай ...” гэжээ. (хх-ийн 13 тал)

7. Хэнтий аймгийн Нэгдэл дундын хоршооллын даргын 1986 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбарт: “... ажлаас чөлөөлөх тухай... хавсралтын 77 дугаарт: П.Бямбаханд...ногоочин, 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсүгэй...” гэжээ. (хх-ийн 14-15 тал)

8. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт. “...Дэлгэр-Өлзий овогт Пүрэвдоржийн Бямбаханд, 1964 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, СА-64120506 регистрийн дугаартай  ...” гэжээ. (хх-ийн 16 тал)  зэрэг болно.

9. Итгэмжлэл. (хх-ийн 3 тал)

10. Хүсэлт гаргагч П.Бямбаханд шүүхэд гаргасан: Миний бие нь 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн “Социализмын зам” нэгдэлд малчин, ногоочноор тасралтгүй ажиллаж байсан юм. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс үзсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэсэн тайлбар...(хх-ийн 1 тал)

11. Хүсэлт гаргагч П.Бямбахандын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан:...П.Бямбаханд нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн “Идэрмэг” бригадад шүү бэлтгэгч, малчин, туслах ажилчнаар, 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус нэгдэлд ногоочин, хоньчноор тус тус ажиллаж байсан юм. П.Бямбахандын ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс үзсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэсэн тайлбар...(хх-ийн 22 тал)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

 

Хүсэлт гаргагч П.Бямбаханд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан нар нь 1986 оны 01-04 дүгээр сард, 9-12 дугаар сард, 1987 оны 01-10 дугаар сард, 1988 оны 01-10 дугаар саруудад Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчин, ногоочноор ажиллаж байсан байдлын талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СА-64120506 регистрийн дугаартай, Дэлгэр-Өлзийт овогт Пүрэвдоржийн Бямбахандыг 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн “Идэрмэг” хоршоололд шүү бэлтгэгчээр, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар  сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд ногоочин, малчнаар, 1987 оны 11, 12 дугаар сард, 1988 оны 11, 12 дугаар сард, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд  Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч П.Бямбахандын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ЦЭРЭНДУЛАМ