Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 386

 

2017 оны 06 сарын 28 өдөр      Дугаар 156/ШШ2017/00386                  Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00413/И

        Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 12-01 тоотод оршин суух, Цагаан овогт Навааншаравын Энхцэцэг /РД:СА62073003/-ийн нэхэмжлэлтэй

        “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга оролцов.

      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Н.Энхцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд лаборантаар ажилд орсон. Тэтгэвэрт орох болсон чинь анх ажилд орсон тушаал архивын шүүлтээр гарч ирэхгүй байна. Иймд 1980 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд лаборантаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 11х/ 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад    

                                                         

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Цагаан овогт Навааншаравын Энхцэцэг нь Хэнтий аймгийн Батноров сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд 1980 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд лаборант, номын санч, бичээчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          Шүүх нэхэмжлэгч Н.Энхцэцэгийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Нэхэмжлэгч Цагаан овогт Навааншаравын Энхцэцэг нь Хэнтий аймгийн Батноров сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд 1980 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд лаборант, номын санч, бичээчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 15х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 6х/, Хэнтий аймгийн  Батноров сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааы 1992 оны 06 дугаар сарын  23-ны өдрийн 25 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Батноров сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8-9х/, Хэнтий аймгийн Батноров сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1996 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 10х/, гэрч Ц.Батсүхийн мэдүүлэг /хх-ийн 18х/, гэрч Р.Пүрэвжавын мэдүүлэг /хх-ийн 19х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 

    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цагаан овогт Навааншаравын Энхцэцэг /РД:СА62073003/-ийг Хэнтий аймгийн Батноров сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд 1980 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд лаборант, номын санч, бичээчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Энхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР