Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 395

 

2017 оны 06 сарын 29 өдөр      Дугаар 156/ШШ2017/00395                 Хэнтий аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00357/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 18-92 тоотод оршин суух, Төдөгтий хан уул овогт Баатарын Ганболд /РДСЭ58121415/-д холбогдох

            “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 8 008 940 /найман сая найман мянга есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

     Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагч Ч.Аварзэд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Ганболд нь Хадгаламж банктай 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 18 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 5 000 000 төгрөгийг жилийн 30.0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн Хадгаламж банк дахь 25000014298 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба Хадгаламж банкнаас 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус дансанд 5 000 000 төгрөгийг шилжүүлж мемориалын баримтад Б.Ганболд гарын үсэг зурсан. Тухайн үед Б.Ганболд нь Хадгаламж банкнаас 5 000 000 төгрөгийн зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө Мах-Экспорт ХХК-д жолоочийн ажил эрхэлдэг гэж бичин уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан. Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэнавч нарын Б.Ганболд нь тус компанид 710 000 төгрөгийн үндсэн цалинтай жолооч ажилтай бөгөөд 7 900 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай олгоход түүнийг цалинтай адилтгах орлогоороо төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхий тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш 2013 оны 08 дугаар  сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 1 557 324 төгрөг, зээлийн хүүнд 1 637 340 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27 634  төгрөг, нийт 3 222 300  төгрөг төлсөн. Зээлдэгчийн үндсэн зээлийн гэрээний үлдэгдэл 3 442 675 төгрөг, зээлийн хүү 3 848 450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 717 814  төгрөг, нийт 8 008 940 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-4х/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Ганболд нь улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар нас барсан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

“Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагч нь хариуцагч Б.Ганболдоос “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 8 008 940 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Төдөгтий хан уул овогт Баатарын Ганболд /РДСЭ58121415/ нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 36х/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн Б.Ганболдод холбогдох,            “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 8 008 940 /найман сая найман мянга есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР