Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч:Н.А, Б.З, Ч.О,

Өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Ө аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц Б овгийн Бгийн З, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Нгийн А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Чын О нарт холбогдох 2028000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Н.А нь Б.З, Ч.О нартай бусдын өмчлөл, эзэмшлийн бод малыг хулгайлан зарж, банкны зээлээ төлөхөөр үгсэн тохиролцож, улсын дугааргүй Даюун маркийн мотоциклиор 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 27-ны хооронд Ө аймгийн Х сум, Ж багийн Модотын хяр гэх газарт бэлчиж байсан хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Бийн олон тооны бод малыг буюу 2 тооны адууг тууж, Х сум, Ж багийн Модотын хяр гэх газарт байх өвөлжөөний хороонд хашиж, Б.З, Ч.О нар нь 0000 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр хүрч ирэн 2 тооны адууг гурвуулаа махлаж, 0000 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн худалдан борлуулж, хохирогч У.Бд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 10 дугаар сард Б.З, Ч.О нартай бусдын өмчлөл, эзэмшлийн бод малыг хулгайлан зарж банкны зээлээ төлөхөөр үгсэн тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улсын дугааргүй Даюун маркийн мотоциклиор Ө аймгийн Х сум, Ж багийн Модотын хяр гэх газраас бусдын олон тооны бод малыг буюу У.Бийн 3 тооны адуу, Д.Б-ийн 1 тооны адуу, Ц.Б-ийнийн 1 тооны адуу, нийт 5 тооны адууг тууж, Х сум, Ж багийн Модотын хяр гэх газарт байх өвөлжөөний хороонд хашиж, Б.З, Ч.О нар нь 0000 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр хүрч ирж, гурвуулаа хохирогч Ц.Б-ийнийн 1 тооны адууг махлан 0000 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн зарж, хохирогч Ц.Б-ийнөд 1.000.000 төгрөгийн, Д.Б-д 1.200.000 төгрөгийн, У.Бд 3.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэж, бусдын олон тооны буюу нийт 7 тооны бод малыг хулгайлан хохирогч У.Бд 5.500.000 төгрөгийн хохирол, Ц.Б-ийнөд 1.000.000 төгрөгийн, Д.Б-д 1.200.000 төгрөгийн нийт 7.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.З нь Н.А, Ч.О нартай бусдын өмчлөл, эзэмшлийн бод малыг хулгайлан зарж, банкны зээлээ төлөхөөр үгсэн тохиролцож, 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 27-ны хооронд Н.Аийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклиор Ө аймгийн Х сум, Ж багийн Модотын хяр гэх газарт бэлчиж байсан хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Бийн олон тооны бод малыг буюу 2 тооны адууг тууж, Х сум, Ж багийн Модотын хяр гэх газарт байх өвөлжөөний хороонд хашсан байхад нь Ч.Отай хамт 0000 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр хүрч ирж, гурвуулаа уг 2 тооны адууг хамтран махлаж, 0000 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн худалдан борлуулж, хохирогч У.Бд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 10 дугаар сард Н.А, Ч.О нартай бусдын өмчлөл, эзэмшлийн бод малыг хулгайлан зарж банкны зээлээ төлөхөөр үгсэн тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Н.Аийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклиор Ө аймгийн Х сум, Ж багийн Модотын хяр гэх газраас бусдын олон тооны бод малыг буюу У.Бийн 3 тооны адуу, Д.Б-ийн 1 тооны адуу, Ц.Б-ийнийн 1 тооны адуу, нийт 5 тооны адууг тууж, Х сум, Ж багийн Модотын хяр гэх газарт байх өвөлжөөний хороонд хашсан байхад нь Ч.Отай хамт 0000 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр хүрч ирж, гурвуулаа хохирогч Ц.Б-ийнийн 1 тооны адууг махлан 0000 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн зарж, хохирогч Ц.Б-ийнөд 1.000.000 төгрөгийн, Д.Б-д 1.200.000 төгрөгийн, У.Бд 3.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэж, бусдын олон тооны буюу нийт 7 тооны бод малыг хулгайлан хохирогч У.Бд 5.500.000 төгрөгийн хохирол, Ц.Б-ийнөд 1.000.000 төгрөгийн, Д.Б-д 1.200.000 төгрөгийн нийт 7.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.О нь Н.А, Б.З нартай бусдын өмчлөл, эзэмшлийн бод малыг хулгайлан зарж, банкны зээлээ төлөхөөр үгсэн тохиролцож, 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 27-ны хооронд Н.Аийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклиор Ө аймгийн Х сум, Ж багийн Модотын хяр гэх газарт бэлчиж байсан хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Бийн олон тооны бод мөлыг буюу 2 тооны адууг тууж, Х сум, Ж багийн Модотын хяр гэх газарт байх өвөлжөөний хороонд хашсан байхад нь Б.Зтай хамт 0000 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр хүрч ирж, гурвуулаа уг 2 тооны адууг хамтран махлаж, 0000 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн худалдан борлуулж, хохирогч У.Бд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 10 дугаар сард Н.А, Б.З нартай бусдын өмчлөл, эээмшлийн бод малыг хулгайлан зарж банкны зээлээ төлөхөөр үгсэн тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Н.Аийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклиор Ө аймгийн Х сум, Ж багийн Модотын хяр гэх газраас бусдын олон тооны бод малыг буюу У.Бийн 3 тооны адуу, Д.Б-ийн 1 тооны адуу, Ц.Б-ийнийн 1 тооны адуу, нийт 5 тооны адууг тууж, Х сум, Ж багийн Модотын хяр гэх газарт байх өвөлжөөний хороонд хашсан байхад нь Б.Зтай хамт 0000 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр хүрч ирж, гурвуулаа хохирогч Ц.Б-ийнийн 1 тооны адууг махлан 0000 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн зарж, хохирогч Ц.Б-ийнөд 1.000.000 төгрөгийн, Д.Б-д 1.200,000 төгрөгийн, У.Бд 3.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэж, бусдын олон тооны буюу нийт 7 тооны бод малыг хулгайлан хохирогч У.Бд 5.500.000 төгрөгийн хохирол, Ц.Б-ийнөд 1.000.000 төгрөгийн, Д.Б-д 1.200.000 төгрөгийн нийт 7.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ч.О, Н.А, Б.З нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр хөдөө мал дээрээ байсан. Малаа эргүүлж явж байгаад эзэнгүй 6 адуу байсан. Тухайн үед мөнгөний хэрэгцээтэй байсан учраас 2 адууг нь алсан. Дараа нь 2020 оны 10 дугаар сард нэг адууг нь авч зарсан. 6 адуу байснаас нэгийг нь авч 5 адуу үлдсэн.

Шүүгдэгч Б.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 09 дүгээр сарын 20-дын үед гэртээ байж байхад манай нөхөр болох Н.А залгаж хүрээд ир адууны мах дэлгүүрт аваачаад өг банкны мөнгө төлье гэж намайг дуудсан. Тэгээд Ч.О бид хоёр хөдөө явсан. Тухайн үед юун адуу вэ? гэж асуухад хүнээс авах авлагатай байсан юм гэж хэлсэн. Тэгээд 2 адууг ачиж авч ирж дэлгүүрт зарсан. Дараа нь 10 дугаар сарын 15-ны үед мөн дахиж дуудсан. Тухайн үед 5 адуу хүлсэн байсан. Хулгай адуу байх гэж гадралсан. Нэг адууг нь янзалж Ч.О бид хоёр дэлгүүрт авч ирж өгсөн.

Шүүгдэгч Ч.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Б.З эгч бид хоёр хөдөө гэрт очсон. Очоод 2 адуу алсан. Хүнээс авсан адуу гэж хэлсэн. Б.З эгч бид хоёр махыг нь аймгийн төвд ачиж ирж махны дэлгүүрт өгсөн. Тэгээд гэртээ харьсан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Ө аймгийн Х сумын Ж 4-р багийн нутаг Хотгорын гол гэх газар нутагладаг. 2020 оны 05 дугаар сараас манайх оторлож Х сум руу нүүсэн. Оторлож нутгаа орхин явахдаа бага мал болон азаргатай адуугаа авч явсан. Манай азарга морь дагуулдаггүй морьдыг хазаж элдэж хөөгөөд байдаг болохоор хар халзан зүсмийн 2 морь, хээр зүсмийн 1 морь нийт 3 морио нутагт нь үлдээгээд Х сумын Ж багийн малчин найз Б-ийнөд манай 3 адууг харж байгаарай гэж хэлж үлдээсэн юм. Би Х суманд оторлож оччихоод 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Х сумын Ж багийн Хотгорын голд байх өөрийн өвөлжөөнөөс эд зүйл авахаар ирэхдээ 3 адуугаа харчихаад явсан юм. Тэр үед манай 3 морь манай төрсөн ах Бийн 1 тооны хээр морь болон Б-ийнийн өөрийнх нь эзэмшлийн сартай хар морьтой нийлчихсэн 5 адуу Модотын хярын хойд талд байх Хотгорын голд бэлчээрлэж байсан. Тэгээд би Б-ийнтэй утсаар ярьж манай 3 морь Б ахын 1 морьтой болон танай 1 морьтой нийлчихсэн тавуулаа Хотгорын голд байна. Харж байгаарай дараа тэгж байгаад ирж 3 морио авна гэж хэлж захьсан. Б-ийн хэлэхдээ мэдэж байгаа 5 адуу хамт бэлчээрлэж байгаа гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би сонгуульд саналаа өгөхөөр Х сумын Ж багийн төв дээр ирэхдээ Б-ийнтэй уулзахад 5 адуу тавуулаа өчигдөр өдөр буюу 2020 оны 10-р сарын 14-ний өдөр Модотын хярын баруун тал дээр бэлчиж байсан. Одоо харагдахгүй байна гэж хэлж байсан. ...Халиун алаг морь маань нутаг усандаа алдартай уургын морь байсан. Халиун алаг морио 2 сая төгрөгөөр үнэлж байгаа. Хар морио 1.500.000 төгрөгөөр үнэлж байгаа. 5 мориныхоо хохирлыг хулгайч нараас гаргуулж авмаар байна. /хх-ийн 32-33-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Ө аймгийн Х сумын Ж 4-р багийн нутаг Зүүн хаяагийн бууцанд нутагладаг. 2020 оны 06 дугаар сард байсан санагдаж байна. Манай нутгийн малчин Алтанхуяг, Б нар оторлож нутгаасаа нүүж явсан, явахдаа 5 адуугаа авч явж чадсангүй үлдээлээ харж байгаарай гэж надад захиж үлдээсэн юм. Алтанхуяг Б нар нь гэр бүлийн эхнэр нөхөр хоёр байгаа юм. Алтанхуягийн 5 тооны адуутай манай сартай хар соёолон үрээ, Бийн өсгий цагаан хээр үрээ нийлж нийт 7 тооны морь хамтдаа бэлчээрлэдэг болсон юм. 2020 оны 09-р сарын 27-ны өдөр Алтанхуягийн эзэмшлийн 5 тооны адуунаас халиун алаг зүсмийн морь мөн 1 хар морь алга болж 5 тооны адуу үлдсэн байсан. Манай нутагт тухайн үед гадны сумдаас отрын, нүүдлийн айлууд олон байсан болохоор айл нүүхдээ адуутайгаа хамт нийлүүлээд туучихсан юм болов уу гэж бодсон юм. Тэгээд би манай нутагт оторлож ирээд явсан айлуудыг сураглаж олж утсаар холбогдож Алтанхуягийн алга болсон адууг асууж сураглаж байсан юм. Тэгтэл 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үлдсэн 5 тооны адуу бүгд алга болсон байсан. Тэгээд би ойр хавийн айлуудаас асууж сураглаж эрж хайж байсан юм. Үлдсэн 5 тооны адуунд манай хар зүсмийн соёолон морь, Алтанхуяг Б нарын 3 тооны морь, Бийн 1 тооны морь нийт 5 тооны морь байсан юм. Миний алдсан гэх сартай хар соёолон үрээ миний унаган адууны төл байгаа юм. Энэ морь маань миний өөрийн эзэмшлийн ширээтэй сэрээн тамгаар зөв талынхаа гуян дээр тамгалагдсан байгаа. Миний тахиж байсан шүтэж явсан морь минь байсан юм. Учир нь намайг хар мэнгэтэй хүн гээд мэнгэтэй хар морио шүтэж яв гэж хүн хэлсэн юм. Надад сартай хар зүсмийн 2 морь байдаг юм. 1 нь одоо байгаа 1 нь алга болчихсон байна. Иймд би алдсан сартай хар зүсмийн морио 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна. Мөн өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна. /хх-ийн 36-37-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би дүү Цэрэнням, хүргэн Б нартай малаа нийлүүлээд малладаг юм. Тухайн хэрэг гарах үед манайх 600 орчим бага малаа аваад Х сумруу отроор явчихсан байсан. Тэгтэл Алтанхуягийн адуун дунд бэлчээсэн байсан миний ганц адууг тэдний хэдэн адуутай хамт сонгуулийн өдөр хулгайлаад Х сумын Модотын хяр гэх газар Ж-ын өвөлжөөнд хашчихсан байсан гэхээр мь би хүргэн Бтой хамт очиж Алтанхуягтай уулзсан чинь манай адуу эсэн мэнд зүгээр байсан. Тэгээд би адуугаа Алтанхуягийн адуун дунд нь бэлчээгээд үлдээсэн. Улаан хээр зүсмийн хязаалан насны үрээ байсан. Адуугаа эсэн мэнд олоод авчихсан юм чинь надад гомдол байхгүй. /хх-ийн 40-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би “Шийдэл пинанс” банк бус санхүүгийн байгууллагын Ө аймгийн салбарын дарга ажилтай. Манай банк бус санхүүгийн байгууллагат 1.500.000 төгрөгний барьцаанд байгаа. Анх 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр барьцаанд тавьсан. Тэгээд төлж явж байгаад 2020 оны 11 сарын 10-ны 472.000 төгрөг нэмээд 1.500.000 төгрөг болгосон. Муу зээлийн түүхгүй, барьцаа хөрөнгө хангалттай байх шаардлагаар зээл олгодог. А нь зээлээ төлөхгүй бол иргэний журмаар шүүхэд хандана. Манай байгууллагын хувьд Н.А нь гэрээнд заасан хугацааны дагуу төлөлтөө хийгээд явах юм бол ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 42-р хуудас/

Гэрч Ж.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 09 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна намайг 19 цагийн үед махны дэлгүүрээ хаагаад гарсаны дараа 21 цагийн үед над руу нэг дугаараас залгаад бүтэн адууны мах авах уу гэхээр нь би очиж үзэж байгаад авъя гээд дэлгүүр дээрээ очоод авах гэтэл Чулуунцэцэг гэх манай хойд эцэгтэй өмнө нь сууж байсан хүний хүү, охин хоёр нь цагаан өнгийн приустэй ирээд бүтэн адууны махыг 780.000 орчим төгрөгөөр зарчихаад яваад өгсөн. Тухайн үед би гарал үүслийн бичиг байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгэхээр нь би Чулуунцэцэг эгчийн хүүхдүүд юм чинь зүгээр байх гэж бодоод авчихсан юм. Зүгээр адууны махтай ирлээ гэж хэлсэн. Угаасаа таньдаг хүмүүс болохоор нь би ч нэг их юм асуугаагүй шууд л авчихсан. Хөдөө мал маллалдаг болохоор нь би өөрсдийнхөө малнаас л зарж байгаа гэж бодоод авчихсан юм. Мөн орой ирж өгсөн болохоор дэвтэр дээрээ бүртгэж аваагүй байсан. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр над руу Чулуунцэцэгийн хүүхэд гэж холбогдоод нэг адууны мах авах уу гэсэн. Тухайн үед манайх махтай байсан болохоороо авахгүй гэж хэлсэн. /хх-ийн 50-р хуудас/

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 10 дугаар 15-ны орой харанхуй болсон байхад нэг танихгүй дугаараас эмэгтэй хүн залгаад над руу адууны мах авах уу гэхээр нь авч байгаа гэсэн чинь за за гээд утсаа таслаад удалгүй дэлгүүрийн чинь гадаа ирчихлээ гэсэн. Тэгэхээр нь би гараад мах авах гэтэл цагаан өнгийн авто машинтай том гэдэстэй жирэмсэн эмэгтэй нэг залуутай хамт ирээд 1 кг-г нь 4000 төгрөгөөр бодоод 139 кг махыг 556.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед би хаанаас зарж байгаа юм бэ мөн гарал үүслийн бичгийг нь асуухад тэр эмэгтэй би төрөх гээд яаралтай мөнгөний хэрэг гарчихаад мах зарах гэсэн юм. Гарал үүслийн бичгийг нь авч чадаагүй байна. Би угаасаа удахгүй маргааш нөгөөдрөөс дахиад мах зарна. Тэгэхдээ гарал үүслийн бичгийг нь нэг мөсөн аваад ирье гэж хэлэхээр нь би за за юу юугүй төрөх гэж байгаа жирэмсэн хүн байж юу гэж хулгайн мах зарах вэ дээ гэж бодоод худалдаад авчихсан юм. Өмнө нь худалдаж авч байгаагүй хүмүүс байсан. Надад 5607016198 гэдэг О гэдэг хүний дансны дугаарыг өгөөд би тэр данс руу нь мөнгө хийсэн. Тэгээд 88899757 гэсэн дугаар өгөөд өөрийгөө З гэж бичүүлсэн. Би дэлгүүрээ хааяа хааяа ажиллуулдаг учраас хааяа нэг мах орж ирэхээр нь аваад зардаг. /хх-ийн 51-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэлд: Гэрч Н.А нь хэрэг учрал болсон газрыг зааж өгье гэснээр шинжээч хошууч Н.С, гэрч Н.А, нартай хамт Ө аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг Цагдаагийн газрын авто машины зогсоол дээрээс 97-23 ӨМҮ улсын дугаартай хар өнгийн Тоёота Харьер маркийн авто машинаар Даланзадгад сумаас ертөнцийн зүгээр урагш 3.8 километр явж 4 салаа замын уулзвар дээр ирэхэд Н.А нь зүүн гар талын буюу ертөнцийн зүгээр зүүн захын замаар явна гэснээр уг замаар урагш 10.5 километр явж байтал зүүн тийш эргэнэ гэснээр зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр зүүн тийш эргэж 35 метр явж толгодын дунд байх 2 ширхэг бор өнгийн төмөр амбаар, тоосго болон дугуйны хамераар хийсэн малын хороотой газрыг зааж би энд анх хулгайлсан 5 тооны адууг тушсан гэх газрын заахад уг малын хороон дотор нь 2 тооны хар халзан, 2 тооны хээр морийг холбож тушсан байдалтай байв. Уг газрын солиболцол нь өргөрөг 43.66478, уртраг 104.363815 байх ба уг газрын нэршил нь Ө аймаг Х сум Ж баг Модтын хяр гэх газар байв. Н.А нь би 1 тооны адууг алж махлаад цус сэвсийг нь булсан газраа зааж өгье гэснээр уг хорооноос зүүн урагш 200 метр явж байхад газрын хөрс ухагдаж норсон уг ухагдсан газарт дээд хэсгийг нь тасдаг 1 ширхэг хуванцар сав байх газрыг хэмжихэд 14x13 см байсан газрын би энд 1 тооны адууг алж цус сэвсийг нь булсан гэж заав. Уг газраар урагш 7 метр зайд толгодын дээр хад чулуун дээр улаан хүрэн өнгийн шингэн хатсан байдалтай байсныг Н.Аээс асуухад мэдэхгүй гэж хэлэв. Н.А нь анх уг 5 адууг бэлчиж байсан гэх газрын зааж өгье гэснээр уг хорооноос баруун урд зүгрүү 2 километр газар шороогоор замгүй явж байхад энд зогсчих гэснээр би эндээс анх уг 5 адууг бэлчиж байхад нь туусан гэх газар нь тал газар байх ба солиболцол нь өргөрийг 43.489248, уртрагын 104.552742 байсныг тэмдэглэн авч мэдүүлэгийг газар дээр нь шалгах ажиллагааг 1Ч1КОМ маркийн гэрэл зургын аппаратаар 16 кадр зураг авч бэхжүүлэн уг ажиллагааг 18 цаг 40 минутад дуусгав. /хх-ийн 53-р хуудас/

Хас үнэлгээ ХХК-ийн 202 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 781 дугаартай дүгнэлтэд: 5 настай адуу соёолон-1 1.000.000 төгрөг, 4 настай хязаалан адуу 900.000 төгрөг, 5 настай соёолон адуу 1.000.000 төгрөг, нас гүйцсэн адуу 1.200.000 төгрөг нийт дүн 5.300.000 төгрөг /хх-ийн 63-р хуудас/

Хас үнэлгээ ХХК-ийн 202 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 792 дугаартай дүгнэлтэд: Халиун алаг морь 1.200.000 төгрөг, хар морь 1.200.000 төгрөг нийт дүн 2.400.000 төгрөг /хх-ийн 65-р хуудас/

Хас үнэлгээ ХХК-ийн 202 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 797 дугаартай дүгнэлтэд: Мотоцикль даюун 1.500.000 төгрөг, приус 20 маркийн 08-27 ӨМЭ улсын дугаартай автомашин 11.500.000 төгрөг /хх-ийн 67-р хуудас/

Яллагдагч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хийсэн хэргийнхээ талаар үнэн зөв ярьсан. 2020 оны 09 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна. Би Х сумын Модотын хяр гэх газар өөрийнхөө малыг бэлчээгээд явж байтал айлын 6 тооны адуу бэлчиж байхаар нь 2 тооны адууг нь ганцаараа алаад эхнэр Зг хүрээд ир гэсэн чинь манай дүү О хамт миний 0000 ӨМЭ улсын дугаартай приүс-20 маркийн авто машинтай хүрээд ирэхээр нь хамт махлалцаад машинд ачаад аваачаад зарчих гэж хэлээд явуулсан. Тэрнээс өөр зүйл болоогүй. Манай эхнэр З, О нар намайг 5 адуу хорьсон талаар мэдэхгүй. Би алсан адуугаа хүнээс авлагатай байсан адуу гэж хэлсэн учраас намайг авлагатай байсан хүнээсээ авсан адуу гэж бодож байгаа байх. 2020 оны 09 дүгээр сарын эхээр, 2 тооны адуу, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5 тооны адуу нийт 7 тооны адууг 2 удаагийн үйлдлээр хулгайлж, 3 тооны адууг алж махыг нь зарсан. /хх-ийн 04-р хуудас/

Яллагдагч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 09 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна. Ө аймгийн Даланзадгад сумын Дундсайхны 5а-20 тоот гэртээ байж байхад манай төрсөн ах А над руу залгаад бэр эгч Зг аваад та хоёр хамт хөдөө гэрт буюу Даланзадгад сумаас урагш 9-өөс 10 орчим км зайд байх Ар ус гэх газар хүрээд ир гэхээр нь З эгч бид хоёр А ахын приус-20 маркийн 0000 ӨМЭ улсын дугаартай авто машинтай хөдөө гэр рүү очиход гадаа харанхуй болох гэж байсан. Тэгээд хөдөө гэрт очиход А ах ганцаараа араас дагаад яв гэхээр нь араас дагаад урагшаа ойролцоогоор 3-аас 4 км орчим яваад Модотын хяр гэх газарт жижиг толгодын дунд 2 тооны адууг алаад махыг нь эвдчихсэн байсан. Тэгээд А ах үүнийг авч яваад зарчих гэхээр нь би юун мах юм бэ гэж асуусан чинь хүнээс авлагатай байсан юм гэсэн. Тэгээд тэр оройдоо З эгч бид хоёр нэг адууны махыг нь Сүмбэр махны дэлгүүрт аваачиж зараад нөгөө адууны махыг нь Гандирс худалдааны төвийн гадаа З эгч жижиглэнгээр зарж олсон мөнгөө А, З хоёр банкны зээлэндээ төлсөн. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр намайг Даланзадгад сумын төвд гэртээ байхад А ах хөдөө гэрт хүрээд ир гэхээр нь би хөдөө гэрт З эгчтэй хамт А ахын приүс-20 маркийн 0000 ӨМЭ улсын дугаартай авто машинтай очиход бид хоёрыг урагшаа дагуулаад Жаргалсайхны өвөлжөө рүү очиход 4 тооны адууг хүлчихсэн 1 тооны адуу сул байсан. Тэгээд А ах хар адууг хөтлөөд уг өвөлжөөнөөс зүүн тийш байх жалга руу явсан. З эгч бид хоёр уг 4 тооны адууг өвөлжөөний хашаанд уячихаад араас нь яваад очтол А ах аль хэдийн алчихсан байхаар нь З эгч бид хоёр очиж махыг нь эвдэлцэн, цус болон сэвсийг нь газар ухаж байгаад булчихсан. Харин арьс болон махыг нь цугт нь ачаад З эгч бид хоёр Даланзадгад сум руу явж ойролцоогоор орой 20-оос 21 цагийн үед Нисэх хорооллын гудамжинд байдаг махны дэлгүүрийн гадна очоод самбарнаас нь дугаарыг харж уг дугаар руу нь залгаж адууны мах авах уу гэсэн чинь авна гээд нэг эмэгтэй хүн ирж үзэж байгаад авахаар болоод тэр махны дэлгүүрт зарсан. Яг хэдэн төгрөг гэдгийг нь сайн санахгүй байна. Тухайн үед З эгч миний дансны дугаарыг бичүүлж үлдээсэн байсан. 2020 оны 09 дүгээр сарын эхээр 2 тооны адуу, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5 тооны адуу нийт 7 тооны адууг хулгайлж 3 тооны адууг хоёр удаагийн үйлдлээр алж махыг нь зарсан. Эздийх нь нэрийг бол мэдэхгүй. /хх-ийн 06-р хуудас/

Яллагдагч Б.З мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Би гэртээ нөхөр Н.А, 6 настай хүүхэд А.Х мөн би сая 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрж А.Д гэдэг хүүтэй болсон. Одоо ам бүл 4 буюу нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг болсон. Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 39-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-122-р хуудас/

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 123-130-р хуудас/

Зээлийн гэрээний хуулбар хх-ийн 142-150-р хуудас/

Иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 152-153-р хуудас/

Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар / хх-ийн 162-р хуудас/

Ө аймгийн Даланзадгад 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 164-р хуудас/

Даланзадгадын дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны 01/ 474 дугаартай тодорхойлолт /хх-ийн 167-р хуудас/

Ч.Оын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 169-р хуудас/

Ч.Оын мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 170-р хуудас/

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 153-156-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.А, Б.З, Ч.О нар нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Ө аймгийн Х сум, Ж багийн Модотын хяр гэх газарт бэлчиж байсан хохирогч У.Бийн олон тооны бод малыг буюу 2 тооны адууг тууж, Х сум, Ж багийн Модотын хяр гэх газарт байх өвөлжөөний хороонд хашиж, бусдын 2 тооны адууг гурвуулаа бүлэглэн алж, шүүгдэгч Б.З, Ч.О нар нь 0000 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэж улмаар Даланзадгад сумын төвд махны дэлгүүрт худалдан борлуулж, хохирогч У.Бд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улсын дугааргүй Даюун маркийн мотоциклиор Ө аймгийн Х сумын Ж багийн Модотын хяр гэх газраас бусдын олон тооны бод малыг буюу У.Б, Д.Б, Ц.Б-ийн нарын эзэмшлийн 5 тооны адууг тууж, Х сум, Ж багийн Модотын хяр гэх газарт байх хороонд хашиж, хохирогч Ц.Б-ийнийн 1 тооны адууг бүлэглэн алж, 0000 ӨМЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн зарж, хохирогч Ц.Б-ийнөд 1.000.000 төгрөгийн, Д.Б-д 1.200.000 төгрөгийн, У.Бд 3.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдын олон тооны адууг бүлэглэн хулгайлахыг завдсан, бүлэглэн машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 09 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна. Би Х сумын Модотын хяр гэх газар өөрийнхөө малыг бэлчээгээд явж байтал айлын 6 тооны адуу бэлчиж байхаар нь 2 тооны адууг нь ганцаараа алаад эхнэр Зг хүрээд ир гэсэн чинь манай дүү О хамт миний 0000 ӨМЭ улсын дугаартай приүс-20 маркийн авто машинтай хүрээд ирэхээр нь хамт махлалцаад машинд ачаад аваачаад зарчих гэж хэлээд явуулсан. Тэрнээс өөр зүйл болоогүй. Манай эхнэр З, О нар намайг 5 адуу хорьсон талаар мэдэхгүй. Би алсан адуугаа хүнээс авлагатай байсан адуу гэж хэлсэн учраас намайг авлагатай байсан хүнээсээ авсан адуу гэж бодож байгаа байх. 2020 оны 09 дүгээр сарын эхээр, 2 тооны адуу, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5 тооны адуу нийт 7 тооны адууг 2 удаагийн үйлдлээр хулгайлж, 3 тооны адууг алж махыг нь зарсан. /хх-ийн 04-р хуудас/

Шүүгдэгч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 09 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна. Ө аймгийн Даланзадгад сумын Дундсайхны 5а-20 тоот гэртээ байж байхад манай төрсөн ах А над руу залгаад бэр эгч Зг аваад та хоёр хамт хөдөө гэрт буюу Даланзадгад сумаас урагш 9-өөс 10 орчим км зайд байх Ар ус гэх газар хүрээд ир гэхээр нь З эгч бид хоёр А ахын приус-20 маркийн 0000 ӨМЭ улсын дугаартай авто машинтай хөдөө гэр рүү очиход гадаа харанхуй болох гэж байсан. ...Модотын хяр гэх газарт жижиг толгодын дунд 2 тооны адууг алаад махыг нь эвдчихсэн байсан. ...2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр намайг Даланзадгад сумын төвд гэртээ байхад А ах хөдөө гэрт хүрээд ир гэхээр нь би хөдөө гэрт З эгчтэй хамт А ахын приүс-20 маркийн 0000 ӨМЭ улсын дугаартай авто машинтай очиход бид хоёрыг урагшаа дагуулаад Жаргалсайхны өвөлжөө рүү очиход 4 тооны адууг хүлчихсэн 1 тооны адуу сул байсан. Тэгээд А ах хар адууг хөтлөөд уг өвөлжөөнөөс зүүн тийш байх жалга руу явсан. З эгч бид хоёр уг 4 тооны адууг өвөлжөөний хашаанд уячихаад араас нь яваад очтол А ах аль хэдийн алчихсан байхаар нь З эгч бид хоёр очиж махыг нь эвдэлцэн, цус болон сэвсийг нь газар ухаж байгаад булчихсан. ...2020 оны 09 дүгээр сарын эхээр 2 тооны адуу, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5 тооны адуу нийт 7 тооны адууг хулгайлж 3 тооны адууг хоёр удаагийн үйлдлээр алж махыг нь зарсан... /хх-ийн 06-р хуудас/ гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч Н.А, Ч.О, Б.З нар нь бүлэглэн бусдын 3 тооны адууг хулгайлж, улмаар алж махыг худалдан борлуулсан, 4 тооны адууг хороонд хашиж, хулгайлахыг завдсан нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан ба шүүгдэгч Н.А, Ч.О, Б.З нарын хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч иргэний нэхэмжлэгч У.Бийн мэдүүлэгт: 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би сонгуульд саналаа өгөхөөр Х сумын Ж багийн төв дээр ирэхдээ Б-ийнтэй уулзахад 5 адуу тавуулаа өчигдөр өдөр буюу 2020 оны 10-р сарын 14-ний өдөр Модотын хярын баруун тал дээр бэлчиж байсан. Одоо харагдахгүй байна гэж хэлж байсан. /хх-ийн 32-33-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийнийн мэдүүлэгт: Надад сартай хар зүсмийн 2 морь байдаг юм. 1 нь одоо байгаа 1 нь алга болчихсон байна. /хх-ийн 36-37-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...миний ганц адууг тэдний хэдэн адуутай хамт сонгуулийн өдөр хулгайлаад Х сумын Модотын хяр гэх газар Ж-ын өвөлжөөнд хашчихсан байсан гэхээр нь би хүргэн Бтой хамт очиж Алтанхуягтай уулзсан чинь манай адуу эсэн мэнд зүгээр байсан… /хх-ийн 40-р хуудас/

Гэрч Ж.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 09 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна намайг 19 цагийн үед махны дэлгүүрээ хаагаад гарсаны дараа 21 цагийн үед над руу нэг дугаараас залгаад бүтэн адууны мах авах уу гэхээр нь би очиж үзэж байгаад авъя гээд дэлгүүр дээрээ очоод авах гэтэл Чулуунцэцэг гэх манай хойд эцэгтэй өмнө нь сууж байсан хүний хүү, охин хоёр нь цагаан өнгийн приустэй ирээд бүтэн адууны махыг 780.000 орчим төгрөгөөр зарчихаад яваад өгсөн. Тухайн үед би гарал үүслийн бичиг байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгэхээр нь би Чулуунцэцэг эгчийн хүүхдүүд юм чинь зүгээр байх гэж бодоод авчихсан юм… /хх-ийн 50-р хуудас/

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 10 дугаар 15-ны орой харанхуй болсон байхад нэг танихгүй дугаараас эмэгтэй хүн залгаад над руу адууны мах авах уу гэхээр нь авч байгаа гэсэн чинь за за гээд утсаа таслаад удалгүй дэлгүүрийн чинь гадаа ирчихлээ гэсэн. Тэгэхээр нь би гараад мах авах гэтэл цагаан өнгийн авто машинтай том гэдэстэй жирэмсэн эмэгтэй нэг залуутай хамт ирээд 1 кг-г нь 4000 төгрөгөөр бодоод 139 кг махыг 556.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед би хаанаас зарж байгаа юм бэ мөн гарал үүслийн бичгийг нь асуухад тэр эмэгтэй би төрөх гээд яаралтай мөнгөний хэрэг гарчихаад мах зарах гэсэн юм. Гарал үүслийн бичгийг нь авч чадаагүй байна. Би угаасаа удахгүй маргааш нөгөөдрөөс дахиад мах зарна. Тэгэхдээ гарал үүслийн бичгийг нь нэг мөсөн аваад ирье гэж хэлэхээр нь би за за юу юугүй төрөх гэж байгаа жирэмсэн хүн байж юу гэж хулгайн мах зарах вэ дээ гэж бодоод худалдаад авчихсан юм. Өмнө нь худалдаж авч байгаагүй хүмүүс байсан. Надад 5607016198 гэдэг О гэдэг хүний дансны дугаарыг өгөөд би тэр данс руу нь мөнгө хийсэн. Тэгээд 88899757 гэсэн дугаар өгөөд өөрийгөө З гэж бичүүлсэн... /хх-ийн 51-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэлд: Гэрч Н.А нь хэрэг учрал болсон газрыг зааж өгье гэснээр шинжээч хошууч Н.С, гэрч Н.А, нартай хамт Ө аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг Цагдаагийн газрын авто машины зогсоол дээрээс 97-23 ӨМҮ улсын дугаартай хар өнгийн Тоёота Харьер маркийн авто машинаар Даланзадгад сумаас ертөнцийн зүгээр урагш 3.8 километр явж 4 салаа замын уулзвар дээр ирэхэд Н.А нь зүүн гар талын буюу ертөнцийн зүгээр зүүн захын замаар явна гэснээр уг замаар урагш 10.5 километр явж байтал зүүн тийш эргэнэ гэснээр зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр зүүн тийш эргэж 35 метр явж толгодын дунд байх 2 ширхэг бор өнгийн төмөр амбаар, тоосго болон дугуйны хамераар хийсэн малын хороотой газрыг зааж би энд анх хулгайлсан 5 тооны адууг тушсан гэх газрын заахад уг малын хороон дотор нь 2 тооны хар халзан, 2 тооны хээр морийг холбож тушсан байдалтай байв. Уг газрын солиболцол нь өргөрөг 43.66478, уртраг 104.363815 байх ба уг газрын нэршил нь Ө аймаг Х сум Ж баг Модтын хяр гэх газар байв. Н.А нь би 1 тооны адууг алж махлаад цус сэвсийг нь булсан газраа зааж өгье гэснээр уг хорооноос зүүн урагш 200 метр явж байхад газрын хөрс ухагдаж норсон уг ухагдсан газарт дээд хэсгийг нь тасдаг 1 ширхэг хуванцар сав байх газрыг хэмжихэд 14x13 см байсан газрын би энд 1 тооны адууг алж цус сэвсийг нь булсан гэж заав. Уг газраар урагш 7 метр зайд толгодын дээр хад чулуун дээр улаан хүрэн өнгийн шингэн хатсан байдалтай байсныг Н.Аээс асуухад мэдэхгүй гэж хэлэв. Н.А нь анх уг 5 адууг бэлчиж байсан гэх газрын зааж өгье гэснээр уг хорооноос баруун урд зүгрүү 2 километр газар шороогоор замгүй явж байхад энд зогсчих гэснээр би эндээс анх уг 5 адууг бэлчиж байхад нь туусан гэх газар нь тал газар байх ба солиболцол нь өргөрийг 43.489248, уртрагын 104.552742 байсныг тэмдэглэн авч мэдүүлэгийг газар дээр нь шалгах ажиллагааг ...дуусгав. /хх-ийн 53-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь бусдын 3 адууг хулгайлан алсан, бусдын 4 адууг хулгайлахыг завдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.З, Ч.О нар нь бусдын 3 тооны малыг хулгайлах гэмт хэрэгт бүлэглэн хамжигчаар оролцсон, 4 тооны малыг хулгайлахыг завдсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзэв. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэжээ.

Шүүгдэгч Б.З, Ч.О нар нь шүүдэгч Н.Аийг тухайн адуунуудыг хашаанд хашиж үлдээснийг мэдэж байсан болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байх ба хэсгийн төлөөлөгч уг хэргийн талаар мэдэж хулгайлах гэмт хэргийг төгсгөхөөс өмнө таслан зогсоосон нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдын 4 тооны адууг хулгайлахыг завдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Бусдын эд хөрөнгийг нууц далд, сэм аргаар хулгайлах үйлдэл хийж, өөрийн өмч хөрөнгийн адил захиран зарцуулах боломж нөхцөл бүрдсэнээр хулгайн гэмт хэрэг төгссөнд тооцох бөгөөд малын хашаанд хашиж үлдээсэн 4 тооны адууг шүүгдэгч нар захиран зарцуулах эрх үүсээгүй, өөрийн хөрөнгийн адил захиран зарцуулж  чадаагүй байх үедээ хөндлөнгийн буюу шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас мал хулгайлах гэмт хэргийг төгсгөж чадаагүй төдийгүй дээрх 4 тооны адууг хууль ёсны эзэмшигч нарт биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн байна.

Шүүгдэгч Б.З, Ч.О нар нь шүүгдэгч Н.Аийн дуудсанаар аймгийн төвөөс очиж, машин механизм ашиглан адууны махыг тээвэрлэсэн, худалдан борлуулсан идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэжээ.

Шүүгдэгч Н.А нь бусдын өмчлөл, эзэмшлийн бод малыг хулгайлан улсын дугааргүй Даюун маркийн мотоциклиор бусдын олон тооны адууг тууж, Х сумын Ж багийн Модотын хяр гэх газарт байх хороонд хашиж, улмаар Б.З, Ч.О нарыг дуудан 3 тооны адууг бүлэглэн алсан идэвхтэй үйлдэл нь тухайн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Н.А, Ч.О, Б.З нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Бд 2.400.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Б-ийнөд 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 781 дугаартай дүгнэлтэд: 5 настай адуу соёолон-1 1.000.000 төгрөг .../хх-ийн 63-р хуудас/, Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 792 дугаартай дүгнэлтэд: Халиун алаг морь 1.200.000 төгрөг, хар морь 1.200.000 төгрөг нийт дүн 2.400.000 төгрөг /хх-ийн 65-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь У.Б, Д.Б нарт 4 тооны адууг биет байдлаар буцаан өгч, хохирогч У.Бд 2.400.000 төгрөг, хохирогч Ц.Б-ийнөд 1.000.000 төгрөг, нийт 3.400.000 төгрөгийн хохирол төлбөрийг шүүхийн шатанд төлж энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заажээ.

Шүүгдэгч Н.А, Б.З, Ч.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан учраас үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох буюу хамгийн хүнд зүйл ангиар, төгссөн гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “Хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон адууг алалцах, зарж борлуулах мөнгө болгох үйл ажиллагаанд нь Н.Ад тусалсан байдаг. Гэтэл үүнийг бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлээр зүйлчлэх нь учир дутагдалтай. Улсын дээд шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор гэмт этгээд бусдын эд зүйл, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах үйлдэл байдаг. Хулгайн гэмт хэрэг нь хууль ёсны өмчлөгчийн зүгээс өмч хөрөнгийг гэмт этгээд зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч захиран зарцуулах боломж бий болгосноор төгс үйлдэгдсэнд тооцно гэж тайлбарласан. Үүнээс харахад Н.А тухайн адууг тууж хашаа хороонд хашсанаар тухайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэн буюу захиран зарцуулах боломж үүссэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Адууг алж завшсан үйлдлийг Ч.О, Б.З нар аймгийн төвд авч ирж махны дэлгүүрт зарсан байгаа. Энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөнгө угаах гэмт хэргийн зүйл ангиар зүйлчлэгдэхээр хэргийн зүйлчлэх нь зүйтэй...” гэх дүгнэлт гаргасныг шүүх үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, Ө аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц Б овгийн Бгийн Згийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б овгийн Нгийн Аийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт, Ш овгийн Чын Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд шүүх гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.А нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдсэн” /хх-ийн 122-р хуудас/ гэснээр, Ө аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолтод: Н.А нь Даланзадгад сумын 8 дугаар багийн Аргалант 1-1 тоот хаягт ам бүл гурвуул оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов /хх-ийн 164-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 165-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Ч.О нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 121-р хуудас/ гэснээр, бүрэн дунд боловсролтой болох нь: 201318233 дугаартай гэрчилгээнд сургууль дүүргэснийг гэрчлэн гэрчилгээ олгов /хх-ийн 169-р хуудас/, 201507374 дугаартай мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 170-р хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 168-р хуудас/, Даланзадгадын Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн тодорхойлолтод: Ч.О нь манай станцын цахилгаан дулааны хянах хэмжүүр, автоматикийн цехэд цахилгаанчнаар ажилладаг нь үнэн болно. /хх-ийн 167-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Б.З нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 120-р хуудас/ гэснээр, Ө аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолтод: Б.З нь Даланзадгад сумын 8 дугаар багийн Аргалант 1-1 тоот хаягт ам бүл гурвуул оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов /хх-ийн 159-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 160-р хуудас/, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр амаржсан ба нярай хүүхэдтэй эх болох нь хавтаст хэрэгт авагдсан жирэмсний хяналтын картын хуулбар, Хүүхдийн төрсөн тухай батламжийн хуулбар /хх-ийн 10-12-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Бүрэн дунд боловсролтой болох нь: Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбарт төгсөлтийн шалгалтын комиссын 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг үндэслэн бүрэн дунд боловсролын үнэмлэх олгов /хх-ийн 162-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц Б овгийн Бгийн З, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Нгийн А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Чын О нарт тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргав.

Шүүх шүүгдэгч Н.А, Б.З, Ч.О нарын хувийн байдал, Б.З, Ч.О нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын ар гэрийн байдал, хохирогч нарт учруулсан  хор уршигаа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2  жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч Н.А, Ч.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Зд оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их хурлын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан  ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/-т заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан …бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж заажээ.

Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд шүүгдэгч Н.А, Б.З нар нь гэр бүлийн харилцаатай бөгөөд шүүгдэгч Б.З нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр амаржсан ба нярай хүүхэдтэй эх болох нь хавтаст хэрэгт авагдсан жирэмсний хяналтын картын хуулбар, Хүүхдийн төрсөн тухай батламжийн хуулбар /хх-ийн 10-12-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.А, Б.З, Ч.О нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрийн холбогдсон гэмт хэргийг ойлгосон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршгийн төлбөрт 3.400.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна гэж шүүх үзэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэжээ.

Шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан ...шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих тухай зохицуулалтыг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмыг баримталж шүүхийн шатанд хэрэглэх нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэв.

Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Ад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ч.От оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж, шүүгдэгч Ч.О, Н.А нарын сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 2 хоногоор тооцож эдлэх ялаас хасч шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.А, Б.З, Ч.О нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсонтой холбогдуулан тэднийг Ө аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс /сумын төвөөс/ гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Б.З, Ч.О нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ даюун маркийн мотоцикль, приус 20 маркийн автомашин зэргийг тус тус ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд, Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгө үнэлгээний дүгнэлт, тээврийн хэрэсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Даюун маркийн мотоцикль нь шүүгдэгч Ч.Оын эзэмшлийнх байх ба приус-20 маркийн автомашин нь иргэний нэхэмжлэгч ******* ХХК-ийн эзэмшилд байгаа болох нь шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ нь: Хас үнэлгээ ХХК-ийн 202 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 797 дугаартай дүгнэлтэд: Мотоцикль даюун 1.500.000 төгрөг, приус 20 маркийн 08-27 ӨМЭ улсын дугаартай автомашин 11.500.000 төгрөг /хх-ийн 67-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

Мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заажээ.

Шүүгдэгч Н.А, Ч.О, Б.З нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэм буруу зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 11.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Оын эзэмшлийн улсын дугааргүй даюун маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль 1 ширхэгийг хурааж, нэмэгдэл ял болгон хэрэглэж, худалдан борлуулж, түүний үнэ болох 1.500.000 төгрөгийг үнийг улсын орлогод оруулах нь зүйтэй.

 “*******” ХХК-ийн эзэмшлийн 0000 ӨМЭ улсын дугаартай Toyota prius-20 маркийн автомашиныг эзэмшигч “*******” ХХК /иргэний нэхэмжлэгч Ц.А/-д олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 11.500.000 төгрөгийг шүүгдэгч Н.А, Б.З, Ч.О нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 3.833.330 төгрөгийг гаргуулан үнийг улсын орлогод оруулахыг Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл бүхий CD-1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.О, Н.А нар нь 2 хоног сэжигтнээр баривчлагдсан, хохирогч У.Бд 2.400.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, 3 тооны адууг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч Ц.Б-ийнөд 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч Д.Б-д 1 тооны адууг биет байдлаар буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З Ч.О, Н.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц Б овогт Бгийн З, шүүгдэгч Б овогт Нгийн А, шүүгдэгч Б овогт Нгийн А нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлахыг завдсан, бүлэглэн машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2  жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Ч.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Зд оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Ад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ч.От оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О, Н.А нарын баривчлагдсан 2 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 2 хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

6. Шүүгдэгч Н.А, Б.З, Ч.О нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсонтой холбогдуулан тэднийг Ө аймгийн Д сумын нутаг дэвсгэрээс /сумын төвөөс/ гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Б.З, Ч.О нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Оын эзэмшлийн улсын дугааргүй даюун маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль 1 ширхэгийг хурааж, худалдан борлуулж, түүний үнэ болох 1.500.000 төгрөгийг улсын орлогод оруулахыг, мөн “*******” ХХК-ийн эзэмшлийн 0000 ӨМЭ улсын дугаартай Toyota prius-20 маркийн автомашиныг эзэмшигч “*******” ХХК /иргэний нэхэмжлэгч Ц.А/-д олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 11.500.000 төгрөгийг шүүгдэгч Н.А, Б.З, Ч.О нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 3.833.330 төгрөгийг гаргуулан үнийг улсын орлогод оруулахыг Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл бүхий CD-1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.О, Н.А нар нь 2 хоног сэжигтнээр баривчлагдсан, хохирогч У.Бд 2.400.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, 3 тооны адууг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч Ц.Б-ийнөд 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч Д.Б-д 1 тооны адууг биет байдлаар буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З Ч.О, Н.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА