Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/93

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Өсвөр насны шүүгдэгч: Б.Н,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.С,

Өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Хохирогч: Б.Ц,

Өмгөөлөгч: А.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-ын Нд холбогдох 2128000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн,

Өсвөр насны шүүгдэгч Б.Н нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар багт байрлах Цоглог дэлгүүрийн урд талын орон сууцны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас О.Цын нүүрэн тус газарт гар, хөлөөрөө цохиж зодсоны улмаас эрүүл Мэд нь 11 дүгээр шүдний үзүүр хэсгийн эмтрэл, хамар ясны зүүн хажуу хананы уг хэсгийн сэтэрсэн, дунд хэсгийн цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын таславч муруйлт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Нг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр У найзтайгаа явж байгаад төвд Цтай таарсан. У Цаас авцаатай байсан юм байна лээ. Динозавортай Цоглог дэлгүүрийн өмнө талын 5 давхарын хажууд очоод У Ц 2 хоорондоо зодолдох шиг болсон. Тэгэхээр нь би дундуур нь орж хоёр тийш нь салгаж Ц миний гараас барихаар нь би Цыг 2 удаа цохиод татаж босгосон. Тэр үед Цын хамраас цус гарч нойтон сальфетикаар арчаад Ц хамар хугарчих шиг боллоо гэж хэлээд эмнэлэг явсан. Ууганбаатар бид хоёр ярилцаад уучлалт гуйхаар эмнэлэгт араас нь очсон. Эмчид үзүүлэхээр хүлээж байсан боловч эмч нь яаралтай хагалгаанд орсон учраас гарч ирэхгүй байсан. Бид нар хүлээж байгаад маргааш өглөө уулзаж хамрыг нь янзлуулъя гэж ярилцаад явсан. Орой нь Ц ах, эгч нарын хамт манай гэрт орж ирсэн. Ийм хэрэгт холбогдсоноо маш их харамсаж байна. Цаас уучлалт гуйж байна.

Хохирогч Б.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр А 10 цагийн үед манай гэрт ирж бид 2 жолооны шалгалтын тестээ бэлдэхээр политехник коллежид очиж тестээ бэлдэж байгаад өдөр 12 цагийн үед Аргалантын 3-7 тоотод манай эмээгийнд очиж хоол идэх гэж явж байхад Мишээл төвийн хойд талд У, Б.Н нартай тааралдсан. Урагшаа Диноавортай Цоглог дэлгүүрийн урд талын 5 давхар байрны 2 давхарын палконы доод талд 1 давхрын хонхорхой газар У бид 2 юм ярьж байхад Н цаана А болон бас нэг найзтай нь хамт гурвуулаа юм яриад байж байсан. У надаас зээлсэн мөнгөө хэзээ өгөх вэ гэж яриад байж байсан. Би 2 гараа куртикнийхээ халаасанд хийсэн байсан. У бид 2 хоорондоо ойртоод юм ярьж байхад Б.Н дундуур орж ирээд зүүн гараараа миний мөрнөөс барьж баруун гараараа Уын мөрнөөс барьж хоёуланг нь хойшоо татаж байгаад баруун гараараа миний хамар руу цохьсон. Толгой өвдөж манараад хойшоо суухад дахиад нүдний хажуу тал руу хацар руу цохьсон. Манараад хажуу тийшээ тонгойход хажуугаас хөл орж ирсэн. Тухайн хөл хэний хөл гэдгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ Б.Нгийн хөл байх гэж би таамаглаж байгаа. Тэгээд доошоо суухад Б.Н миний бэлэг эрхтнээс базаж дээшээ өргөөд босгоход би дөрвөн хөллөөд газар унасан. Хамраа бариад үзэхэд дотогшоогоо хонхойж байсан учраас хугарсан байна гэж мэдсэн. Шүд сийгээд өвдөж байсан. Хэлээрээ тэмтэрч үзэхэд өнгөц паалан хэсэг нь эмтэрч унасан байсан. Тэгээд А бид хоёр эмнэлэг явсан. Гэмтлийн эмч хагалгаанд орсон байсан хүлээгээд ирээгүй учраас орой гэртээ харьсан. Ах, эгч хараад шөнө У-д очиход Б.Н гарч ирсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс явсан. Нэхэмжилж байгаа зүйлийн хувьд эмчилгээний зардалд 2.200.000 төгрөг хамрын мэс засалд хэрэглэнэ. Би өдрийн 50.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан. Өдөр бүр машинтай байдаг. Баяр ёслолын өдөр болон амралтын өдрөөр амрахгүй ажилладаг байсан. Ажлын 1 сарын хөлс 1.500.000 төгрөгийн цалинг нэхэмжилж байна. Мөн эмнэлэгт хагалгаа хийхийн өмнө Улаанбаатар хот руу явж MRI болон толгойны 2 зураг авахуулсан үнэ нийт 500.000 төгрөг,  үүнээс гадна унааны зардал 300.000 төгрөг нийт 4.500.000 төгрөг нэхэмжилж байна. Мөрдөн байцаалтын шатанд 6.500.000 төгрөг нэхэмжилж байсан. Үүнээсээ татгалзаж 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. 810.000 төгрөгийг хохирол төлбөрт авсан.

Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай гэрт А ирээд бид 2 өглөө 10 цагийн үед гэрээс гараад Политехникийн коллеж руу жолооны шалгалтаа бэлдэх гэж очоод тест ажиллаж байгаад 12 цаг өнгөрч байхад Политехникийн коллежоос А бид 2 гараад гэрэлт гудамны хаалгаар гараад Баян-Өндөр дэлгүүрийн хойд талд У, Н, бас нэг эрэгтэй хүүхэд гуравтай таараад Н, У 2-той гар барих гэсэн чинь дургүй шинжтэй гар барьсан. Тэгээд У надтай уулзаад яагаад холбоо авахгүй байгаа юм бэ, таг алга боллоо гээд байхаар нь би ажил их амжихгүй байна жолооны шалгалтаа өгөх гэж ирлээ гэж хэлсэн чинь У ийшээ явъя гэж хэлээд миний өмнө талд У, Н 2 алхаад миний араас А нөгөө хүүхэдтэй юм яриад явж байсан. Тэгээд намайг дагуулаад динозавортай ‘’Цоглог’’ дэлгүүрийн өмнө талд байдаг орон сууцны зүүн хойд талд байх байрны полконы доод талд очоод Утай би юм яриад өмнө талд нь зогсож байсан, хойд талд нь Н, А нөгөө 3 хүүхэд  ярилцаад зогсож байсан. У 80.000 төгрөг болон надаас авсан костьюмаа хэзээ өгөх гэж байна гэж асуухаар нь би байшиндаа байхгүй байна. Саяхан Цогтцэцийгээс ирээд ах эгчийнхээ гэрт байгаа мөнгийг чинь цалин буухаар өгнө костьюмыг чинь нэг заваараа танайд аваачиж өгнө гэж хэлсэн чинь Н хажуунаас орж ирээд У бид 2-ын голоор ороод Уын мөрнөөс баруун гараараа барьж арагшаа татаад намайг зүүн гараараа мөрнөөс бариад баруун гараараа миний хамар руу нэг удаа цохьсон. Тухайн үед би хамраа дараад доошоо тонгойж суусан чинь дахиад Н миний зүүн нүд рүү гараараа цохьсон. Тэгээд би нүүрээ дараад доошоо тонгойсон чинь надад нэг хөл харагдсан. Би бодохдоо Н намайг өшиглөсөн байх, гэхдээ тэр хөл нь миний хаана оносныг нь би санахгүй байна. Би нүүр рүүгээ цохиулаад манарсан байсан учраас тухайн үед юу болсныг сайн санахгүй байгаа. Дараа нь Н миний өмд болон бэлэг эрхтнээс базаад дээшээ өргөөд буцаагаад газар унагах үед би 4 хөллөж газар унасан. Тэр үед А голоор ороод Нг надаас салгаад та нар чинь эр хүмүүс байж ам хэлээрээ учраа олж болдоггүй юм уу гэж хэлсэн чинь, чи юу гэх гээд байгаа юм гэж хэлээд өөдөөс нь зодох гэж дайрсан гэж надад А хэлсэн. Тухайн үед би хамраас цус гараад байсан болохоор хараагүй. Тэгээд А, Нгаас айгаад өөдөөс нь юм хэлж чадаагүй гэсэн. Хамарнаас цус гараад байсан чинь А ирээд надад 2 ширхэг нойтон сальфетка өгөхөөр нь би цусаа арчсан чинь тогтохгүй байсан. Тэгээд би цүнхнээсээ маск гаргаж ирээд цусаа арчаад эмнэлэг рүү Атой хамт явсан чинь араас У хөөе байж бай наанаа зогс гээд хашхираад байхаар нь бид 2 шууд эмнэлэг рүү алхаад явсан. Надад одоогийн байдлаар эмчилгээний зардалд 1 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөнөөс 500.000 төгрөг Нн ар гэрээс төлсөн. Үлдсэн 500.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. 2021 оны 06-р сарын 14-ний үеэр би Нн утсыг олоод холбогдсон чинь би одоо завгүй байна манайхан хөдөө байгаа болохоор би сайн мэдэхгүй байна гэж хэлээд утсаа тасалсан. Би өмнө нь ‘’Таван толгойн’’ тосгонд хувь хүн дээр гагнуурын ажил хийдэг байхдаа өдрийн 50.000 төгрөгөөр ажилладаг байсан. Гэмтэл авснаасаа хойш эмнэлэгт үзүүлэх гээд 2021 оны  03-р сарын 18-наас хойш одоог хүртэл ажлаа хийгээгүй. Одоо би Улаанбаатар хот руу хагалгаанд орохоор явна. Хотод очоод байх айл байхгүй учраас буудалд байрлана, буудлын мөнгө болон хоол хүнсний мөнгө гээд зардал их гарна. Энэ бүх зардлаа нөхөн төлүүлж авмаар байна. Би Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн болон хоолны зардалд гарсан 1 сая төгрөгийн баримтаа өгсөн. Цаашид гарах зардлаа тооцож үзэхэд нийт 6.500.000 төгрөг болсон. Үүнд миний 2 сар ажиллаагүй байсан өдрийн цалин 3.000.000 төгрөг мөн хагалгааны төлбөр 3.000.000 төгрөг, Улаанбаатар хот руу явахад үлдэгдэл 500.000 төгрөг төлөөгүй байсан нийт 6.500.000 төгрөг болно. /хх-ийн 14-15-р, 16-17-р хуудас/

Гэрч У.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03-р сарын 17-ны өдөр би 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад 7-р сургууль орж багштай уулзчихаад 13 цагийн үед Н болон У нартай таараад гэр рүүгээ явж байгаад Мишээл төвийн хажууд нэрийг нь мэдэхгүй У, Н 2-ын найз гэх 2 залуутай таараад У, Н 2 нэг залуутай нь юм яриад байсан. Би тэр 2 залуугийн нэгтэй нь хамт фитнест хамт явдаг байсан болохоор тэр залуутай юм яриад зогсож байсан. Тэгсэн чинь Н, У тэр 3 түрүүлээд ‘’Цоглог’’ дэлгүүрийн өмнө талын байр руу явахаар  нь би нөгөө хүүхэдтэй хамт араас нь дагаад явсан чинь Цоглог дэлгүүрийн өмнө талын байрны зүүн хойд талын палкон доор нь очоод У, Н нөгөө 3 хүүхэд  Уын костьюмыг яриад зогсож байсан. Би нөгөө хүүхэдтэй фитнесийн талаар яриад зогсож байсан чинь Н, Уыг зүүн мөрнөөс нь татаад хойш нь татаад баруун гараараа нөгөө хүүхдийн нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгээд би очоод Нг салгасан чинь нөгөө цохиулсан хүүхдийн хамарнаас цус гараад доошоо бөхийж суусан чинь У фитнест хамт явдаг хүүхэд 2 цохиулсан хүүхдэд нойтон сальфетка өгөөд цусыг нь арчуулсан. Би цохиулсан хүүхдийн шилийг газар уначихаар нь авах гэж байшингийн полконы дор оччихоод буцаад ирсэн чинь цохиулсан хүүхдийн хамрын цус нь тогтчихсон фитнест хамт явдаг хүүхэдтэй хамт эмнэлэг явсан. У, Н бид 3 спорт барааны дэлгүүр орж хувцас үзчихээд буцаад Цоглогийн хойд засмал замаар явж байхад О.Б, Уын утас руу залгаад уулзъя гэхээр нь би тэр хоёрт гэртээ харьлаа гэж хэлээд гэр рүүгээ салж явсан. У, Н хоёр О.Бтэй уулзана гээд явсан. /хх-ийн 34-р хуудас/

Гэрч А.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03 дугаар сарын 16-ны орой 19 цагийн үед Н манайд хононо гээд хүрээд ирсэн. Тэгээд бид 2 гар утсаа оролдож байгаад орой 01 цагийн үед унтаад өглөө 10 цагийн үед босоод гэртээ байж байгаад өдөр 13 цагийн үед багш бид нарыг сургууль дээр ирж бичиг баримтаа авчир гэсэн болохоор бичиг баримтаа бүрдүүлээд сургууль руу 14 цагийн үед очоод бичиг баримтаа өгчихөөд байж байсан чинь Л ирээд бид 3 бичиг баримтаа багшид өгчихөөд сургуулиас гараад манай гэр рүү явсан. Н манайд хонохдоо утасны цэнэглэгчээ мартсан байсан болохоор гэр рүү хамт явсан. Л Зүүн сайханд гэр нь байдаг болохоор бид 3 хамтдаа нэг зүгт гээд хамт явж байгаад Мишээл төвийн хажууд Ц түүний найз нэрийг нь мэдэхгүй нэг залуу байсан тэр 2-той таараад би Цтай уулзаад Млээд хаагуур явав юу хийгээд байна гэсэн чинь онц хийсэн зүйлгүй гэсэн. Тэгээд би ойрд харагдахгүй байна гэсэн чинь ажилтай явлаа гэсэн. Тэгээд би миний мөнгө болон костьюмыг яасан бэ гэсэн чинь цалин буувал мөнгийг чинь өгнө костьюм чинь пинд хэвтэж байгаа очоод авахгүй юу гэж хэлэхээр нь би юм хэлээгүй. Тэгээд би Цтай ханиндаа Цоглог дэлгүүрийн өмнө талд байх байрны зүүн хойд талд байх палконы дор очоод Цтай уулзаад мөнгө төгрөгөө яаралгүй тэгж байгаад өгөөрэй. Их удаалаа гэж хэлсэн чинь юм хэлээгүй. Тэгсэн чинь Н гэнэт хажуугаар орж ирээд миний зүүн мөрнөөс баруун гараараа түлхэж хойшлуулаад Цын хамарны хажуу тал руу нь 2 удаа цохьсон. Би хамарны аль тал руу цохьсонг нь хараагүй. Тэгээд Ц палконы булан руу тонгойсон чинь Н, Цын өмдний ар хэсгээс нь татаад дээш нь өргөж газраас бага зэрэг хөндийрүүлээд полконы доороос гаргаж ирээд тавьсан чинь Ц гараараа түшээд газар унасан. Тэгсэн чинь Цтай хамт явж байсан найз нь ирээд Ц, Н хоёрыг салгасан. Тэгсэн чинь Цын хамарнаас цус гараад Цын найз нойтон салфетик гаргаж өгсөн чинь цус нь тогтохгүй байсан. Тэгээд Н бас нойтон сальфетка гаргаж өгсөн чинь цус нь тогтсон. Тэгээд Н, Цаас гайгүй юу гэсэн чинь Ц хамраа дарж үзээд хугарсан юм шиг байна гэж хэлээд эмнэлэг явлаа орой танайд хүрээд очъё гэж хэлээд явахаар нь би араас нь явсан чинь дуугарахгүй цаашаа явчихсан. Тэгээд би эргэж Н дээр ирээд Н, Л бид 3 хамт Цоглог дэлгүүрийн хойд талд байх явган хүний засмал замаар гэр рүүгээ алхаж байсан чинь Б ах фэйсбүүкийн чатаар залгаад хаана байна уулзъя гэхээр нь за хаана байна гэсэн чинь Цоглогийн хажууд байна гээд Б ахтай уулзахаар болсон. Тэгсэн чинь Л гэртээ харьлаа гээд гэр рүүгээ явсан. Н бид 2 Б ахтай уулзах гээд Цоглог дэлгүүрийн хажууд байх байранд очсон чинь Б ах нэг найзтайгаа зогсож байсан. Тэгээд Н бид 2 Б ах дээр очоод би болсон зүйлийг ярьсан. Н миний хажууд зогсож байсан Б ах бид хоёрын өөдөөс хараад зогсож байсан. Найз нь Б ахын ар хэсэгт нь зогсож байсан. Тэгээд намайг яриад дууссан чинь Б ах ахиж зодоон хийж болохгүй шүү гэж хэлээд хэн зодсон юм бэ гэхэд нь Н би зодсон гэсэн чинь Б ах яах гээд зодоон хийгээд байдаг юм гээд Нгийн элэгрүү баруун гараа зангидаад 1-2 удаа цохьсон. Тэгээд баруун гараараа мөр рүү нь тохойлдох гэсэн чинь Н доошоо сууж таараад чихийг нь онох шиг болсон. Тэгээд Б ах яасан зүгээр үү гэсэн чинь Н зүгээр гэж хэлсэн. Тэгээд яасан гэж Б ах асуусан чинь Н эвэрхийний хагалгаанд орсон байсан. Тэр өвдөөд байна гэсэн чинь Б ах би наад руу чинь цохиогүй биз дээ эмнэлэг явах уу гэсэн чинь та цохиогүй зүгээр гэж Н хэлээд эвэрхийгээ Б ах бид хоёрт үзүүлсэн. Эвэрхийг нь үзэхэд Нгийн биед хагалгаа хийсэн гэх зүйл харагдахгүй байсан. Б ахын утас нь дугараад нэг найз нь уулзъя гэсэн чинь Б ах намайг хамт явах уу гээд Нг байрны гадаа үлдээгээд Б ах найз нь бид 3 хойшоо хамт алхсан. Тэгээд Б ах Цогжавхлан дэлгүүрийн өмнө талд найзтайгаа уулзчихаад бид 3 моносийн эмийн сангаас 2 ширхэг өвчин намдаах эм аваад Б ах ажилтай гээд цаашаа явсан. Би Б ахын найзтай хамт Н дээр ирсэн Б ахын найз нь хажуугаар гараад гэртээ орсон. Тэгээд Н бид 2 манай гэрт ирээд Н нэг эмээ уусан. Тэгээд бид 2 гараад такси аваад Ц дээр очих гээд эмнэлэг рүү яваад Ц дээр очсон чинь эмч нь хагалгаанд орж байна гээд орой 17 цаг хүртэл хүлээж байгаад Ц гэррүүгээ явж хоол идлээ гээд явсан. Н бид 2 манай гэрт очоод би нэгж авах гээд гарсан чинь Ц ах эгчийгээ дагуулаад манайд ирээд Нг аваад цагдааруу явсан гэж Н надруу ярихаар нь би араас нь цагдаа дээр ирсэн. /хх-ийн 40-р хуудас/

Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б бид 2 манай гэрт хоночихоод 2021 оны 03-р сарын 17-ны өглөө 11-12 цагийн үед босоод гэрээс гараад Бий дүүг айлаас авна гээд Цоглог дэлгүүрийн баруун хажууд байх 4 давхар 21 дүгээр байр руу алхаж байхад Б утсаар яриад манай дүү нар зодолдсон байна гэж байсан. Тухайн үед би чихэвч зүүсэн байсан болохоор Бийг утсаар юу ярьсныг мэдэхгүй байна. Тэгээд 21 дүгээр байрны гадаа очоод Бий дүүг дуудах гэж айл руу орсон чинь Бий утас дуугараад Б дүүтэйгээ уулзах гээд гэрээс нь гарсан. Тэгээд орцноос гараад Б нэг хүүхэд рүү явчихаад ирлээ гэж хэлэх шиг болсон. Тухайн үед би гар утсаа оролдоод явж байсан болохоор юу ярьсан талаар нь мэдэхгүй байна. Тэгээд би байрны ард Бээс хэнийг дуудсан бэ гэж асуусан чинь Б манай бэлтгэлийн дүү нар хоорондоо зодолдсон байна. Уулзах гэж байгаа юм гэхээр нь би за за гэж хэлээд зогсож байхад удалгүй хажуунаас 2 хүүхэд гарч ирээд Бтэй уулзсан. Би Б дээр ирсэн 2 хүүхдийг танихгүй болохоор Бий баруун хойд талд нь зогсоод утсаа оролдсон. Б тэр 2 хүүхэдтэй уулзаад яах гэж нэгнийгээ зодоод байгаа юм гээд арай өндөр нэрийг нь мэдэхгүй байна хүүхдийн дагз руу нь баруун гараараа нэг удаа алгадах шиг харагдсан. Дараа нь цээж рүү нь баруун гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэгээд 2-3 минутын дараа Б тэр 3 юм яриад зогсож байснаа цохиулсан банди нь гэдэс өвдөөд байна гэсэн чинь яагаад гэдэс чинь өвдсөн юм гэхэд би хагалгаатай гэж хэлж байсан. Тэгээд Б хаана нь байдаг юм би хөндөөгүй биз гэхэд нөгөө хүүхэд хагалгаагаа харуулаад хөндөөгүй гэж хэлж байсан. Б яах вэ эмнэлэгт үзүүлэх үү гэхэд үгүй зүгээр гэж хэлж байсан. Тэгээд эмийн сан руу Б бас Б дээр ирсэн 2 хүүхдийн нэг нь хамт яваад бид 3 Төв монос гэх эмийн сангаас 2 ширхэг эм аваад нөгөө цохиулсан хүүхдэд аваачиж өгсөн чинь нэг ширхэг эмийг нь ууж байсан. Бд цохиулсан хүүхэд байрны гадаа бид гурвыг хүлээж байсан. Би тэнд ажилтай байсан болохоор салаад явсан. Б нөгөө 2 хүүхэдтэй хамт үлдсэн. /хх-ийн 43-44-р хуудас/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ц ийшээ явах уу гэж хэлэхээр нь араас нь би нөгөө хүүхэдтэй хамт дагаад явсан. Тэгээд бид 5 ‘’динозавортай Цоглог’’ дэлгүүрийн өмнө талд байх байрны зүүн хойд буланд очоод У Ц 2 хоорондоо юм яриад зогсож байсан. Н нөгөө хүүхэд бид 3 тамхи асаагаад зогсож байснаа Н бид хоёроос салаад У, Ц 2 дээр очоод 2 тийшээ салгаж байснаа Цыг баруун гараараа цохьсон чинь Ц тонгойсон. Тэгсэн чинь зүүн гараараа дахиад зүүн шанаа руу нь цохьсон, зүүн өвдгөөрөө ахиад нүүр рүү нь өвдөглөх шиг болсон. Тэгээд Цыг цаашаа булан руу шигдээд байсан чинь гаргах гэж салтаанаас нь баруун гараараа татаад наашаа гаргаж ирээд газар унагасан чинь Ц 4 хөллөж газар унасан. Тэгээд би очиж Ц Н хоёрыг салгасан чинь Н өөдөөс дайраад чамд ямар хамаатай юм чи юу юм гэхээр нь та нар нэг нэгнээ яаж байгаа юм. Хэл амаар учраа олж болохгүй байна уу гэж хэлээд чимээгүй болоод цүнхэндээ байсан нойтон сальфеткаа гаргаж Цт өгсөн. Тэгээд Цын хамрын цусыг тогтоочихоод эмнэлэг рүү бид 2 явах гэсэн чинь араас У дуудаад хөөе нааш ир гээд байхаар нь тоохгүй цаашаа эмнэлэг явсан. Замдаа Ц Б ах руу залгаж машин асуусан чинь яах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хүнд зодуулсан гэж хэлсэн чинь хэнд гэж асуусан. Тэгэхээр нь 7-р сургуулийн Н, У хоёр гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд бид 2 эмнэлэг дээр очсон. Эмнэлэгт эмч нь хагалгаанд орсон гээд хэсэг хүлээж байгаад цагдаа дээр ирээд цагдаад хүнд зодуулсан гэж хэлсэн. Цын толгой өвдөөд байхаар нь буцаж эмнэлэг яваад эмнэлэгт эмч нь ирэхгүй байхаар нь Н У 2-ыг дуудсан чинь тэр 2 ирсэн. Тэгээд яаж байна гэж ярилцаж байгаад Н доошоо дараад яваад байхаар нь би яагаад тонгойж яваад байгаа юм гэж асуухад Н хагалгаа өвдөөд байна гэж хэлсэн. Юуны хагалгаа юм гэж асуухад сулхан нэг хагалгаанд орсон гэж хэлсэн. Би сул хэлсэн болохоор нь сонсож чадаагүй. Тэгээд хэнд цохиулсан юм бэ гэж асуухад О.Б ахад цохиулсан гэж хэлсэн. Бид 4 маргааш эмчид үзүүлье гээд гэр гэртээ харьсан. /хх-ийн 47-р хуудас/

Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр найз Нын гэрт хоночихоод өглөө 13-14 цагийн үед Нын хамт дүү Мөнх-Эрдэнийг найзынхаас нь авах гэж очсон чинь Ц над руу залгаад машин байна уу гэж асуухаар нь байхгүй яасан бэ гэж асуусан чинь У, Н 2 ирээд Н намайг зодчихлоо би эмнэлэг явж байна гэхээр нь У руу чатаар залгаад яагаад нэг нэгнийгээ зодоод байна, хаана байна гэж асуухад намайг дүүгээ авах гэж очсон байрны хажууд явж байна гэхээр нь би хүрээд ир уулзъя гэж хэлсэн. Тэгээд 1-2 минутын дараа Н, У 2 бид 2 дээр ирэхээр нь би яагаад нэгнийгээ зодсон юм бэ зодоон хийлээ гэж хэлээд Нгийн цээж рүү нь баруун гарын ар хэсгээр нэг удаа цохиод баруун гараараа мөр рүү нь тохойлдох гэсэн чинь Н доошоо сууж таараад зүүн чихний ар хэсэгт нь миний гар оночихсон. Тэгээд Нгаас яасан бэ гэж асуусан чинь хагалгаа өвдөөд гэж хэлсэн. Би яагаад өвдсөн бэ би цохиогүй биз дээ хагалгаа чинь хаана юм бэ гэж асуухад давсагны доор гэж хэлээд надад үзүүлэхэд надад ил харагдах зүйл гэмтэл сорви байгаагүй.  Яагаад өвдөөд байгаа юм гэхэд өмнө нь өвдөөд байдаг байсан юм гэж хэлээд өвчин намдаах эм байна уу гэж асуухаар нь би У, Н бид 3 хамт төвийн эмийн сангаас очиж хагалгаанд орсон хүн ямар эм уух вэ гэж хэлээд эмийн сангаас эм аваад Н дээр аваачиж өгсөн. Эмний нэрийг нь мэдэхгүй байна. Н миний өгсөн нэрийг нь мэдэхгүй эмнээс нэг ширхгийг нь уучихаад Утай хамт гэр рүүгээ явсан. Би бас дүүгээ аваад гэртээ харьсан. /хх-ийн 50-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Цын биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо үйлдлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. О.Цын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. О.Цын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл Мийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 57-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 385 дугаартай дүгнэлтэд: О.Цын биед баруун дээд 1 буюу 11-р шүдний үзүүр хэсгийн эмтрэл гэмтэл учирсан байна. Баруун дээд 1 буюу 11-р шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл Мийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цын биед хамрын ясны зүүн хажуу хананы уг хэсгийн сэтэрсэн, дунд хэсгийн цөмөрсөн нийлмэл шинэ хугарал, хамрын таславч муруйлт гэмтэл учирсан байна. Цын их болон бага тархины эдэд гэмтэл учраагүй байна. Цын биед хамар ясны зүүн хажуу хананы уг хэсгийн сэтэрсэн, дунд хэсгийн цөмөрсөн нийлмэл шинж хугарал, хамрын таславч муруйлт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 буюу 11-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн хамар ясны зүүн хажуу хананы уг хэсгийн сэтэрсэн, дунд хэсгийн цөмөрсөн нийлмэл шинэ хугарал, хамрын таславч муруйлт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл Мийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун дээд 1 буюу 11-р шүдний эмтрэл, дух, зүүн шанааны зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл Мийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 222 дугаартай дүгнэлтийн 1-р хариултанд гэмтлүүд бүрэн тусгагдаагүй байна, бусад хариулт үндэслэлтэй байна.

Яллагдагч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би найз Л, У нартай хамт явж байгаад Бат-Оргил дэлгүүрийн хойд талд Ц болон Цын найз гээд нэг залуутай хамт явж байхад нь таараад бид хоорондоо Мэлсэн. Тэгээд У Цаас костьюм болон өмнөх өр гээд мөнгө нэхэж байгаад тэр 2 хоорондоо маргалдаад хоорондоо ойртоод заамдалцах гээд байсан. Би Лтой ярьж байсан болохоор тэр хоёрыг юунаас болж маргалдсанг мэдээгүй. Тэгээд У урагшлая гэж хэлээд динозавартай Цоглог дэлгүүрийн урд талд байх байрны зүүн хойд талд очоод У, Ц 2 маргалдаад Ц, Уын өмнө нь сүртэй юм гэж хэлээд У хариуд нь авсан шигээ өгч бай гэж хэлж байгаад Ц У 2 хоорондоо заамдалцаад байхаар нь би Уын хажуугаар гараад тэр хоёрын голоор орж тэр хоёрыг 2 тийш нь түлхэж салгасан чинь Ц миний гарыг барьж авахаар нь би баруун гараараа зүүн хацар руу нь 2 удаа цохьсон. Тэгээд би Цын зүүн шанаа руу нь дахиад баруун гараараа нэг удаа цохьсон. Л ирээд Ц бид хоёрыг салгасан чинь Цын хамарнаас цус гарч байсан. Би нойтон сальфетка гаргаж цусаа арч гэж өгсөн. Тэгээд Ц эмнэлэг рүү найзтайгаа хамт явсан.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 114-р хуудас/

Б.Нн сургуулийн тодорхойлолт /хх-ийн 117-р хуудас/

Мандал-Овоо сумын Өтгөн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 118-р хуудас/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 119-р хуудас/

Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 120-124-р хуудас/

Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 127-р хуудас/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 129—130-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 131-135-р хуудас/

MRI оношилгоо /хх-ийн 138-р хуудас/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Б.Н нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар багт байрлах Цоглог дэлгүүрийн урд талын орон сууцны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас О.Цын нүүрэн тус газарт гар, хөлөөрөө цохиж зодсоны улмаас эрүүл Мэд нь 11 дүгээр шүдний үзүүр хэсгийн эмтрэл, хамар ясны зүүн хажуу хананы уг хэсгийн сэтэрсэн, дунд хэсгийн цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын таславч муруйлт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Нн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Цын эрүүл Мэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Цын биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчын мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо үйлдлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. О.Цын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. О.Цын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл Мийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 57-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 385 дугаартай дүгнэлтэд: О.Цын биед баруун дээд 1 буюу 11-р шүдний үзүүр хэсгийн эмтрэл гэмтэл учирсан байна. Баруун дээд 1 буюу 11-р шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заснаар эрүүл Мийн сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цын биед хамарын ясны зүүн хажуу хананы уг хэсгийн сэтэрсэн, дунд хэсгийн цөмөрсөн нийлмэл шинэ хугарал, хамрын таславч муруйлт гэмтэл учирсан байна. Цын их болон бага тархины эдэд гэмтэл учраагүй байна. Цын биед хамар ясны зүүн хажуу хананы уг хэсгийн сэтэрсэн, дунд хэсгийн цөмөрсөн нийлмэл шинж хугарал, хамрын таславч муруйлт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 буюу 11-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн хамар ясны зүүн хажуу хананы уг хэсгийн сэтэрсэн, дунд хэсгийн цөмөрсөн нийлмэл шинэ хугарал, хамрын таславч мурийлт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл Мийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун дээд 1 буюу 11-р шүдний эмтрэл, дух, зүүн шанааны зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл Мийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 222 дугаартай дүгнэлтийн 1-р хариултанд гэмтлүүд бүрэн тусгагдаагүй байна, бусад хариулт үндэслэлтэй байна /хх-ийн 95-97-р хуудас/ гэснээр  тус тус тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл М, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.Нн санаатай үйлдлийн улмаас хохирогч О.Цт хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Хохирогч О.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт Эмчилгээний зардалд 825.000 төгрөгийг авсан. Цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 4.500.000 төгрөг нэхэмжилж байна” гэх тайлбарыг гаргав.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба хохирогчийн нэхэмжлэлээс нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 1.500.000 төгрөг, MRI зураг авахуулах 500.000 төгрөг, Улаанбаатар хот явах унааны зардал 300.000 төгрөг нийт 2.300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөрийн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой гарсан зардлууд болох 804.600 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн ба шүүгдэгч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 825.000 төгрөгийг хохирогч О.Цт төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Ц нь цаашид мэс засал хийлгэх төлбөрийг нэхэмжилнэ гэх боловч мэс заслын төлбөрийг урьдчилан төлөх шаардлагатай байгаа талаарх  нотлох баримт хэргийн хүрээнд авагдаагүй байна.

Мөн О.Цын эрүүл Мэд хөнгөн хохирол учирсан ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарахаар зааж, энэ ангиллын гэмтэл нь ...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл Мийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх шалгуур шинжийг үндэслэн тогтоохоор заасан бөгөөд уг хугацаа өнгөрсөн байх тул шүүх эмчилгээний зардлыг гаргуулан олгохоор шийдвэрлэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хохирогч О.Цын амбулаториор эмчлүүлэгсдийн картад цаашид мэс засал хийлгэх шаарлагатай гэх эмчийн тэмдэглэл бичигдсэн байх тул уг тэмдэглэлийг үндэслэн цаашид хамрын таславчийн муруйлтын гэмтэлд мэс засал хийлгэсэн тохиолдолд эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана гэж заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх саналыг гаргав.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их хурлын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэрэгт хамаарахгүй байх ба шүүгдэгч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрийн холбогдсон гэмт хэргийг ойлгосон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршгийн төлбөрт 825.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна гэж шүүх үзэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба дээрх цаг хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Түүнчлэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг зохицуулж, мөн зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Шүүх 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 171 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-ын Нд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч О.Цт гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 825.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч М овогт Б-ын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл Мэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
  3. Шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
  4. Хохирогч О.Цын нэхэмжлэлээс 2.300.000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Ц нь хамрын таславчийн гэмтэлд мэс засал хийлгэсэн тохиолдолд холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч О.Цт 825.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ДЭЛГЭРМАА