| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00261/И |
| Дугаар | 406 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 406
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2017 оны 6 сарын 30 өдөр Дугаар 156/ШШ2017/00406 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00261/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би,
Хэнтий аймгийн Хэрлэн сум, 1 дүгээр баг, Хэрлэн, Хийд 22-12 тоотод оршин суух, Өлзийхутагийн Одмаад холбогдох,
Зээл 7 094 182 төгрөг гаргуулах тухай,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 24 өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 01 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Ө.Одмаа болон батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Бямбасайхан нар нь 2013 оны 3 дугаар сарын 01 өдөр тус сангаас 8 900 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан харилцан тохиролцож зээл авсан. Ө.Одмаа, С.Бямбасайхан нар нь 2016 оны 02 дугаар сарын 30 өдөр үндсэн зээл 8 900 000 төгрөг, зээлийн хүү 407 250 төгрөгийг төлж дуусгах байсан боловч үндсэн зээл 6 535 750 төгрөг, хүү 342 751 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд Ө.Одмаагаас үндсэн зээл 6 535 750 төгрөг, зээлийн хүү 342 751 төгрөг, алданги 215 681 төгрөг, нийт 7 094 182 төгрөгийг гаргуулж өгнө үү /хх-1/ ” гэжээ.
Хариуцагч Ө.Одмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие тус сангаас 2013 оны 3 дугаар сарын 01 өдөр тус сангаас 8 900 000 төгрөгийг сарын Нэхэмжлэлийн шаардлага нийт 7 094 182 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо /хх-16 /” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Ө.Одмаад холбогдуулж 7 094 182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ө.Одмаа нь нэхэмжлэлийн шаардлага 7 094 182 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч Ө.Одмаагаас 7 094 182 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 128 457 төгрөгийн 50 хувь болох 64 229 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ө.Одмаагаас “зээл 7 094 182 төгрөгийг гаргуулах” тухай, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ө.Одмаагаас улсын тэмдэгтийн хураамж 128 457 төгрөгийн 50 хувь болох 64 229 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Ө.Одмаа нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА