| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00336/И |
| Дугаар | 408 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 408
2017 оны 07 сарын 03 өдөр Дугаар 408 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00336/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар: “хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, “хариуцагч Г.Наранцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдож мөн өдрийн А-157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.
Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жил хүртэл, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаарттай тушаалаар 1 жил хүртэл, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А-172, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалуудаар 6 сар хүртэл хугацаагаар тус тус сунгасан.
Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай.
Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу Төрийн банктай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулж Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэн өгч өөрийн тэнцэлд үлдсэн актив пассивыг барагдуулах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж байгаа ба энэхүү нэхэмжлэлийг банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасныг үндэслэн гаргаж байна.
Иргэн Г.Наранцэцэг нь “хадгаламж банк”-тай 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ц-27 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 6 000 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан юм.
Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн хадгаламж банк дахь 25190000283 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба хадгаламж банкнаас 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус дансанд 3 500 000 төгрөгийг шилжүүлж мемориалын баримтад Г.Наранцэцэг гарын үсэг зурсан юм.
Тухайн үед Г.Наранцэцэг нь хадгаламж банкнаас 3 500 000 төгрөгийн зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө “Мах-Экспорт” ХХК-д цэвэрлэгчийн ажил эрхэлдэг гэж бичиж уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан.
Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэнавч нарын Г.Наранцэцэг нь тус компанид 678 000 төгрөгийн үндсэн цалинтай цэвэрлэгч ажилтай бөгөөд 7 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай олгоход түүний цалинтай адитгах орлогоор төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компаний тэмдэг бүхий тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Гэвч “Мах-Экспорт” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Эрдэнэнавч гэгч нь түүний банкинд гаргаж өгсөн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарын хуурамчаар үйлдэж өгснийг Г.Наранцэцэг ашиглаж банкнаас зээл авсан байсан. Хадгаламж банкны эрх хүлээн авагч “Төрийн банк” хооронд 2014 оны 03 дугаар сарын 11 өдөр 187/2014БЭХА/365 дугаартай гэрээг байгуулж гэрээгээр Төрийн банк нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн тэнцэл дэх гэрээний хавсралтад заасан активыг (чанаргүй зээлүүдийг) өөрийн нутаг дахь салбаруудаар дамжуулан төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Иймд “Төрийн банк”-ны Хэнтий аймаг дахь салбараас тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаснаар Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2013 оны 10 сарын 28 ны өдрийн эрүүгийн 201323000348 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Мөрдөн байцаах ажиллагааны явцад “Мах-Экспорт” ХХК-ийн Г.Наранцэцэг нь тус компанид ажилладаг гэх тодорхойлтод зурсан захирал Б.Чулуунтогтохын гарын үсэг болон нийгмийн даатгалын дэвтэрт дарсан дардсууд нь хуурамчаар үйлдэгдсэн болох нь криминалистикийн шинжилгээгээр тогтоогдсон.
Г.Наранцэцэг нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Эрдэнэнавчийн хуурамчаар хийж өгсөн материалуудыг аван хадгаламж банкинд өөрийн биеэр ирж гарын үсгээ зурж 6 000 000 төгрөгийн зээл авсан талаар мэдүүлсэн байна.
Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 710 09885 төгрөг, зээлийн хүүнд 551 32424 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20 82034 төгрөг нийт 1 282 24343 төгрөг төлсөн.
Иймд иргэн Г.Наранцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2 789 90115 төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 2 999 22884 төгрөг , нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 572 28759 нийт 6 361 41758 төгрөгийг гаргуулж “ Хадгаламж банк ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Мөнх-Од нь шүүхэд гаргасан тайлбартаа:..тус шүүхэд хянагдаж байгаа “хадгаламж банк” дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Наранцэцэг нь нэхэмжлэгч байгууллагын заасан хаягт оршин суудаггүй болох нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн засаг дарга Г.Бадамцэцэгийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Г.Наранцэцэгийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахыг хүсч байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Г.Наранцэцэгээс зээл, зээлийн хүү, алданги нийт 6 361 41758 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Г.Наранцэцэгийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. (хх-ийн 33 тал)
Хэргийн үйл баримтаас үзэхэд Г.Наранцэцэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, (хх-ийн 1-4 тал, 33 тал) итгэмжлэл, (хх-ийн 5 тал) цалингийн зээлийн өргөдөл (хх-ийн 17 тал) иргэний үнэмлэхний хуулбар, (хх-ийн 20 тал) зээлийн эргэн төлөлтийн хүснэгт, (хх-ийн 21-22 тал) 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЦЗ-27 дугаартай барьцаат зээлийн гэрээ, (хх-ийн 15-16 тал) байгууллагын цалингийн тодорхойлолт, (хх-ийн 18 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Наранцэцэг нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож оршин суугаа газраа өөрчилсөн, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас,(хх-ийн 36 тал) иргэний үнэмлэхний хуулбар, (хх-ийн 20 тал) Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн засаг дарга Г.Бадамцэцэгийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт (хх-ийн 35 тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Одын хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 48 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 14-07 тоотод оршин суух бүртгэлтэй, СА-78040802 регистрийн дугаартай, Боржгон овогт Гансүхийн Наранцэцэгийг эрэн сурвалжилсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржгон овогт Гансүхийн Наранцэцэгийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гансүхийн Наранцэцэгийг иргэний үнэмлэхийн хуулбарыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ