Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 414

 

ШИЙДВЭР

2017-7-5                                                    № 414                                         Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00329/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багт оршин суух, Авзай овогт Дамбийбалжирын Соёлмаа /РД: СБ61111709/-ийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Соёлмаа, нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Соёлмаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн Номгоны тасагт ээдэмцэрчингээр ажиллаж байсан. Одоо би тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал бичигдээгүй, Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн Номгоны тасагт ээдэмцэрчингээр ажиллаж байсан талаарх баримтыг шүүлгэж үзэхэд олдохгүй, одоо би тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүй байгаа юм.  

Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэв. 

Шүүх хэрэгт цугларсан /хх 6, 7-9, 15, 17, 20-23 / бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Соёлмаа нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн Номгоны тасагт ээдэмцэрчингээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Д.Соёлмаа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно. 

Хүсэлт гаргагч Д.Соёлмаа нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн Номгоны тасагт ээдэмцэрчингээр ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Үүнд: Хэнтий аймгийн архивын тасгаас гаргасан Д.Соёлмаагийн цалингийн тодорхойлолт /хх 15/, Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн зөвлөлийн даргын 21 дугаартай тушаал /хх 7-9/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр /хх 20-23/, 1982 оноос 1992 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн Номгоны тасагт малчнаар ажиллаж байсан гэрч Л.Сарантуяагийн мэдүүлэг /хх 15/, Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан Г.Должингийн мэдүүлэг /хх 17/,түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 18-19/ зэрэг болно.

Д.Соёлмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн Номгоны тасагт ээдэмцэрчингээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Авзай овогт Дамбийбалжирын Соёлмаа /РД: СБ61111709/ нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн Номгоны тасагт ээдэмцэрчингээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Соёлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Б.Сэмбэд Д.Соёлмаад мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Э.АРИУНАА