Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 417

 

 

2017 оны 07 сарын 05 өдөр    Дугаар 156/ШШ2017/00417         Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00352/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг, Антентийн 1б-03 тоотод оршин суух, Боржигон овогт Пошоолын Сарантуяа /РД:СБ78012509/-д холбогдох

           “худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 90 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      

                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн дэд захирал Д.Басбиш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: П.Сарантуяа нь 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай компанитай 1099591 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч нь П.Сарантуяа нь 1099591 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 60 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлхийж байгаа болно. Иймд П.Сарантуяатай байгуулсан 1099591 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 30 000 төгрөг, нийт 90 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал ) 

 

Хариуцагч П.Сарантуяа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Жи Мобайл” ХХК-наас нэхэмжилсэн 90 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэмж гаргаж өгөх баримт байхгүй гэжээ.  /хх-ийн 15х/

 

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

                                                                                                      

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч П.Сарантуяад холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 90 000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч П.Сарантуяа нь Жи Мобайл ХХК-наас тоног төхөөрөмж зээлээр худалдаж авсан болох нь 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягтийн хуулбар /хх-ийн 7-9/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 16х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Сарантуяа нь хүлээн зөвшөөрч 90 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

       

            Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Сарантуяад холбогдох            “худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 90 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч П.Сарантуяагаас 2 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР