Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 418

 

2017 оны 07 сарын 05 өдөр    Дугаар 156/ШШ2017/00418         Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00417/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 6 дугаар гудамжийн 74 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэндондовын Чинбат /РД:СШ67052510/-ын нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 5-2 тоотод оршин суух, Боржигон овогт Содовын Гансүх /РД:СЭ57051001/-д холбогдох

           “худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3 000 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      

                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Чинбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:   Ц.Чинбат би өөрийн эзэмшлийн Хэнтий аймаг Хэрлэн сум 7 дугаар баг Чандганд байрлах 100 га талбай бүхий 2311008021 нэгж талбарын дугаартай газрыг эзэмших эрхээ 2015 оны 07 дугаар сард С.Гансүхэд 5 000 000 төгрөгөөр худалдсан. Гэрээг бичгээр байгуулсан ба тухайн үед гэрээг үйлдэж өгсөн нотариатч гэрээнд газар эзэмших эрхийг худалдах үнийг тусгахгүй болохоор нь би гэрээ байгуулсан даруйдаа гэрээний ар талд эрх худалдаж байгаа үнэ ба хүлээн авсан мөнгө, үлдэгдэл төлбөрийг хэзээ төлөх зэргийг гараар бичиж талууд гарын үсгээ зурсан. С.Гансүх нь гэрээ байгуулах үедээ 2 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 3 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сард өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй байна. Удаа дараа нэхэхэд янз бүрийн шалтаг тоочиж, заримдаа утсаа авахгүй байна. Иймд С.Гансүхээс газар эзэмших эрх худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3 000 000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал ) 

Хариуцагч Ц.Гансүх нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие иргэн Ц. Чинбатаас Хэрлэн сумын 7 дугаар баг, Чандганд байрлах газрыг 5 000 000 төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 3 000 000 төгрөгийг ургац хураасны дараа төлөхөөр тохиролцсон боловч ургац муу байснаас өгч чадаагүй. Одоо үлдэгдэл 3 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 800 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор 1 200 000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.  /хх-ийн 12х/

 

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Чинбат нь хариуцагч С.Гансүхэд холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 3 000 000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч Ц.Чинбат нь хариуцагч С.Гансүхтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан болох нь /хх-ийн 3х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Чинбатын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Гансүх нь хүлээн зөвшөөрч 3 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Ц.Чинбатын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Гансүхэд холбогдох “худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 3 000 000 /гурван сая/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Чинбатаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Гансүхээс 31 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР