Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул

 Улсын яллагч З.Алтансолонго,

Шүүгдэгч И.*******, түүний өмгөөлөгч Л.эцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2136000000268 дугаартай, 178/2022/0009/Э/ индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-7, нөхөр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн задгайд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  И.******* нь Ховд аймгийн ******* сумын Бугат багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хаалгыг онгорхой байх үед нь дотроос нь Нөт-7 загварын гар утсыг хулгайлан авч хохирогч С.-д 419400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 9-11-р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 12-13-р хуудас/

Хохирогч овогт ын -ын / 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр Гандангийн доод талд машинтайгаа ирж зогсоод найз гийн гэрт орчихоод гараад машиндаа суухад машин дотор байсан миний гар утас алга болчихсон байсан.Би айл руу орохдоо утсаа урд талын хоёр суудлын завсар тавиад машинаа онгорхой орхиод орсон ... гэх мэдүүлэг / хэргийн 17-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Э.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2021 оны 07 дугаар сарын 9,10-ны үед Бугаан гол захын  гар утасны лангуун дээр зогсдог эгчтэй уулзаад зогсож байтал И.******* эрэгтэй хүүхдээ дагуулчихсан “цэнхэр өнгийн гар утас зарна” гээд явж байсан.Ямар учиртай утас болохыг асуухад “ манайх нүүх гээд бензины мөнгө хэрэг болчихлоо, 400000 төгрөгөөр хүүхдийнхээ мөнгөөр авсан” гэж хэлсэн. И.*******ын дагуулж явсан хүүхэд нь “ миний тоглодог утас би зарахгүй” гэхэд И.******* “ бензиний мөнгө хэрэгтэй байна, 150000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Би 150000 төгрөгөөр зарах утас биш байна гэхэд И.******* “ би хүүхдийн мөнгө буухаар буцаагаад авна” гэхээр нь 40000 төгрөг өгөхөд түүнийг аваад гэрээ буулгахаар явсан. Хүүхдээ үлдээчихье, манай хүүхэд гэрээ мэднэ гэхээр нь би хүүхдийг нь дагуулж яваад 90000 төгрөг авч өгөөд, таксинд суу гээд 5000 төгрөг өгч явуулсан.Би 130000 төгрөгөө гаргуулж авмаар байна ... гэх мэдүүлэг / хэргийн 20-21-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай ... Redmi note 7 маркийн гар утас-419400 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 32-р хуудас/

Шүүгдэгч И.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Гандангийн доод талын гудмаар явж байтал нэг саарал өнгийн Приус машин зогсож байсан. Уг машины хажуугаар нь өнгөрч явахад цонх нь хагас онгорхой байхаар нь хаалгыг нь татаад үзтэл онгорхой байсан.Урд хоёр суудлын голын хайрцаг дотор хөх цэнхэр өнгийн гар утас байхаар нь аваад явсан.Тэгээд Бугаан гол зах дээр очиж эгчтэй уулзахаар очиход Э.-э хамт байсан. Би тэр хоёрт нөгөө утсаа үзүүлээд “ бензиний мөнгө хэрэг болоод зарах гэсэн юм. 400000 төгрөгөөр, хүүхдийнхээ мөнгөөр авсан, 150000 төгрөгөөр зарна“ гэж хэлсэн. Би хүүхдийн мөнгө буухаар буцааж авна гээд Э.-эд 130000 төгрөгөөр зарсан.Тухайн үед манайх суманд айлын ногоон дээр ажиллаж байсан болохоор хоол хүнсний зүйл авах мөнгөгүй болчихоод хулгай хийсэн... гэх мэдүүлэг / хэргийн 39-40-р хуудас/ зэрэг баримтууд болно.  

Хэргийн 56-57 дугаар хуудсан дахь Юнител компаниас ирүүлсэн албан бичиг хавсралт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч И.******* нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр  Ховд аймгийн ******* сумын Бугат  багийн нутаг дэвсгэрт Гандангийн доод талд айлын хашааны гадна байсан машины хаалга онгорхой байхад нь дотор нь орж урд суудлын завсарт байсан хайрцаг дотроос Redmi note 7 маркийн гар утсыг авч Бугаан гол зах дээр очиж Э.-эд 130000 төгрөгөөр зарсан гэх хэргийн үйл баримт тогтоогдаж байна.

Шүүгдэгч И.*******  нь  хүнс, хэрэглээний зүйл авах мөнгөгүй болсны улмаас бусдын эд зүйлийг хулгайлж авч зараад мөнгө олсон үйлдэл нь амар хялбар аргаар мөнгөтэй болох шууд санаатай, шунахайн сэдэлтээр гэмт хэргийг  үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч И.******* хохирогч С.-ын машин дотор байсан гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч С.-ын мэдүүлэг,  эд зүйлс үнэлсэн тухай дүгнэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр, уг хулгайлсан гар утсаа Э.-эд зарсан нь иргэний нэхэмжлэгч Э.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч И.******* нь хохирогч С.-ын машинаас гар утас хулгайлсан үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Иймд шүүгдэгч И.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С.-д Redmi note 7 маркийн гар утасны үнэ буюу 419400 төгрөгний хохирол учирсан нь хохирогчийн мэдүүлэг, эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа ба эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт авагдсан, хохирогч гар утсаа бүрэн хүлээж авсан гэх мэдүүлгээс шүүгдэгч И.******* хохирогч С.-д төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Мөн иргэний нэхэмжлэгч Э.-э мөрдөн шалгах ажиллагаанд ... 130000 төгрөгний хохирол гаргуулна... гэж мэдүүлсэн боловч 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ... И.******* миний хохирлыг барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй... гэсэн байх тул шүүгдэгч И.*******ыг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч И.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 43-р хуудас/ -аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч И.*******ын хувийн байдлын талаар гэрч И.Энхжаргалын өгсөн... И.******* нь эцэг эхээс тавуулаа, айлын 4 дэх хүүхэд,багаасаа мал маллаж байгаад Ховд аймагт ирээд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа.5 дугаар ангиас сургуулиас гарсан.Одоо нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг ... гэх мэдүүлэг /хэргийн 25-26-р хуудас/,шүүгдэгч И.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч И.*******ыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 130000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын орлого болгох,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.эцэцэгээс: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй, улсын яллагчийн санал болгосон хорих ял оногдуулахгүй тэнсэх саналыг дэмжиж байна гэх тайлбар,дүгнэлт

Шүүгдэгч И.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч И.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.*******д  хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 130000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч И.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

            Эрүүгийн 2136000000268 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 -т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 08 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч И.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч И.*******д мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 130000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн 2136000000268 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч И.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС