Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 420

 

 2017 оны 07 сарын 05 өдөр                          Дугаар 420                                   Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00327/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхааны Т-164-03 тоотод оршин суух Мягмарын Дуламханд /РД: СЮ-75083161/-д холбогдох,

 

"зээлийн гэрээний үүрэг 13 572 874,66 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од, Д.Гантөмөр, хариуцагч М.Дуламханд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдож мөн өдрийн А-157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.

   Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жил хүртэл, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаарттай тушаалаар 1 жил хүртэл, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А-172, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалуудаар 6 сар хүртэл хугацаагаар тус тус сунгасан.

  Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай.

  Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу Төрийн банктай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулж Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэн өгч өөрийн тэнцэлд үлдсэн актив пассивыг барагдуулах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж байгаа ба энэхүү нэхэмжлэлийг банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасныг үндэслэн гаргаж байна. 

Иргэн М.Дуламханд нь “хадгаламж банк”-тай 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 26 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 7 900 000 төгрөгийг жилийн 30.0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан юм...

 

  ... Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 2013 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 2 108 423,67 төгрөг, зээлийн хүүнд 2 378 924,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 129 182,01 төгрөг нийт 4 616 530,35 төгрөг төлсөн.

  Иймд иргэн М.Дуламхандаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл   5 791 576,33 төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 6 623 576,09 төгрөг , нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1 157 722,24  нийт 13 572 874,66 төгрөгийг гаргуулж “ Хадгаламж банк ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө  үү гэжээ. /хх-1,2/ 

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од, Б.Гантөмөр нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй М.Дуламхандад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн хувьд анх нэхэмжилсэн 13 572 874,66 төгрөгөөс 7 781 298.33 төгрөгийг багасгаж 5 791 576.33 төгрөгийг нэхэмжилж байна” гэв. /хх-55/

 

Хариуцагч М.Дуламханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүн болох 5 791 576.33 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Энэ хэрэгт нэмж гаргах нотлох баримт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч М.Дуламхандад холбогдуулж “зээлийн гэрээний үүрэг 13 572 874,66 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од шүүх хуралдаан дээр анх нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 13 572 87,66 төгрөгөө 7 781 298,33 төгрөгөөр багасгаж, 5 791 576,33 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлд /хх 5/    “... ИХШХШТХ-ийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж ... оролцоно” гэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхтэй байна. 

Хариуцагч М.Дуламханд нь нэхэмжлэлийн шаардлага 5 791 576,33 төгрөгийг төлж барагдуулахыг шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 7 781 298,33 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 5 791 576,33 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөн хүлээсэн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу 5 791 576,33 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 107 615 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М.Дуламхандаас, “зээлийн гэрээний үүрэг 5 791 576,33 төгрөг гаргуулах” тухай “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар хүсэлт гаргагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл нь  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч М.Дуламхандаас улсын тэмдэгтийн хураамж  107 615 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч М.Дуламханд нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА