Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 421

 

2017 оны 07 сарын 05 өдөр                          Дугаар 421                                Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

         156/2017/00370/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхааны Т-164-01 тоотод оршин суух Тумбаашийн Гантулгад  /РД: СЮ-78012915/-д холбогдох,

"зээлийн гэрээний үүрэг 10 908 084,25 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од, Д.Гантөмөр, хариуцагч Т.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.  

                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдож мөн өдрийн А-157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.

   Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жил хүртэл, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаарттай тушаалаар 1 жил хүртэл, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А-172, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалуудаар 6 сар хүртэл хугацаагаар тус тус сунгасан.

  Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай.

  Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу Төрийн банктай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулж Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэн өгч өөрийн тэнцэлд үлдсэн актив

 

C:\Users\duuriikaa\Documents\My Received Files\ARIUNAA-PC\Хадгаламж банк-Т.Гантулга.docx

пассивыг барагдуулах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж байгаа ба энэхүү нэхэмжлэлийг банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасныг үндэслэн гаргаж байна. 

Иргэн Т.Гантулга нь “хадгаламж банк”-тай 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 495 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 7 900 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан юм...

 

  ... Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 2013 оны 7 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 2 454 740,51 төгрөг, зээлийн хүүнд 1 120 328,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 46 660,64 төгрөг нийт 3 621 730,00 төгрөг төлсөн.

  Иймд иргэн Т.Гантулгаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл   5 545 259,49 төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 4 495 762,23 төгрөг , нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 867 062,53  нийт 10 908 084,25 төгрөгийг гаргуулж “ Хадгаламж банк ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө  үү гэжээ. /хх-1,2/ 

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од, Б.Гантөмөр нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Т.Гантулгад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн хувьд анх нэхэмжилсэн 10 908 084,25 төгрөгөөс 5 362 824,76 төгрөгийг багасгаж 5 545 259,49 төгрөгийг нэхэмжилж байна” гэв. /хх-54/

 

Хариуцагч Т.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Би “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүн болох 5 545 259,49 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Энэ хэрэгт нэмж гаргах нотлох баримт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Т.Гантулгад холбогдуулж “зээлийн гэрээний үүрэг 10 908 084,25 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх нэхэмжилсэн 10 908 084,25 төгрөгөөс 5 362 824,76 төгрөгөөр багасгаж 5 545 259,49 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлд /хх   5/ “... ИХШХШТХ-ийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж ... оролцоно” гэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхтэй байна.

Хариуцагч Т.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлага 5 545 259,49 төгрөгийг төлж барагдуулахыг шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийн шаардлагын

 

хэмжээг 5 362 824,76 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас багасгаж 5 545 259,49 төгрөг 

нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөн хүлээсэн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу багасгаж 5 545 259,49 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 103 674 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Т.Гантулгад холбогдох, “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, “зээлийн гэрээний үүрэг 5 545 259,49 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар хүсэлт гаргагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл нь  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Т.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамж  103 674 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч М.Дуламханд нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА