Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 424

 

2017 оны 07 сарын 06 өдөр      Дугаар 156/ШШ2017/00424                 Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00332/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: “Хадгаламж банк ХХК”-дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 21-10 тоотод оршин суух, Өзөөн овогт Оюунцэцэгийн Чулуунцэцэг (РД:СШ78122606)-т холбогдох

“зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 8 358 108 /найман сая гурван зуун тавин найман мянга нэг зуун найм/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, хариуцагч О.Чулуунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Чулуунцэцэг нь Хадгаламж банктай 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ц-1-70 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 5 900 000 төгрөгийг жилийн 24.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн Хадгаламж банк дахь 25000024658 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба Хадгаламж банкнаас 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус дансанд 5 900 000 төгрөгийг шилжүүлж мемориалын баримтад О.Чулуунцэцэг гарын үсэг зурсан. Тухайн үед О.Чулуунцэцэг нь Хадгаламж банкнаас 5 900 000 төгрөгийн зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө “Мах Экспорт” ХХК-д угаагч ажил эрхэлдэг гэж бичин уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан. Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэнавч нарын О.Чулуунцэцэг нь тус компанид 610 000 төгрөгийн үндсэн цалинтай угаагч ажилтай бөгөөд 6 500 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай олгоход түүнийг цалинтай адилтгах орлогоороо төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхий тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 1 790 327 төгрөг, зээлийн хүүнд 895 773 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 120 901  төгрөг, нийт 2 637 590 төгрөг төлсөн. Иймд О.Чулуунцэцэгээс үндсэн зээл 4 109 672 төгрөг, зээлийн хүү 3 625 999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622 436 төгрөг, нийт 8 358 108 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-4х/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, О.Чулуунцэцэгт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү болох 3 625 999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622 436 төгрөг, нийт 4 248 436  төгрөгөөр багасгаж байна. О.Чулуунцэцэгээс үндсэн зээлийн үлдэгдэл 4 109 672 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч О.Чулуунцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 4 109 672 төгрөгийг төлж барагдуулж чадахгүй, би энэ зээлнээс 300 000 төгрөгийг л авсан, үлдсэн бүх мөнгийг Д. Эрдэнэнавчид өгсөн гэв

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагч нь хариуцагч О.Чулуунцэцэгт холбогдуулан “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 8 358 108 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.      

Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Чулуунцэцэг нь зөвшөөрөхгүй байх ба энэ зээлийг өөрөө авсан нь үнэн боловч авсан зээлийн мөнгөнөөс 300 000 төгрөг л авсан, бусад бүх мөнгийг нь Д. Эрдэнэнавч гэгчид өгсөн, уг зээлийг төлөх боломжгүй гэж байгаа хэдий ч хариуцагч О.Чулуунцэцэг нь зээлийн материал бүрдүүлэн өөрийн биеэр Хадгаламж банкны Хэнтий аймаг дахь салбараас 5 900 000 төгрөгийн цалингийн зээл авсан болох нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ц-1-70 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 15-23х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 41х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: Банк...эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк ../цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Харин нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү болох 3 625 999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622 436 төгрөг, нийт 4 248 436  төгрөгөөр багасгаж хариуцагч О.Чулуунцэцэгээс үндсэн зээлийн үлдэгдэл 4 109 672 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Иймд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч О.Чулуунцэцэгээс 4 109 672 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж буй тул хариуцагчаас хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч                     О. Чулуунцэцэгээс 4 109 672 /дөрвөн сая нэг зуун есөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь Банкны эрх хүлээн авагчид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь Банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч О. Чулуунцэцэгээс 80704 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР