| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00333/И |
| Дугаар | 425 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 425
2017 оны 07 сарын 06 өдөр Дугаар 156/ШШ2017/00425 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00333/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: “Хадгаламж банк ХХК”-дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Механикжуулалтын 4-6 тоотод оршин суух, Хардэлбээс овогт Лувсанжанцангийн Чинзориг (РД:СЕ57101011)-т холбогдох
“зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 2 888 123 /хоёр сая найман зуун найман мянга нэг зуун хорих гурав/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, хариуцагч Л.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Чинзориг нь Хадгаламж банктай 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 20 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 1 000 000 төгрөгийг жилийн 30.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 271 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 4 633 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар тус тус зээлэн авсан. Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн Хадгаламж банк дахь 25190000385 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба Хадгаламж банкнаас 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус дансанд 1 000 000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тус дансанд 4 633 000 төгрөгийг тус тус шилжүүлж мемориалын баримтад Л.Чинзориг гарын үсэг зурсан. Тухайн үед Л.Чинзориг нь Хадгаламж банкинд зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө Мах-Экспорт ХХК-д манаачийн ажил эрхэлдэг гэж бичин уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан. Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, Ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэнавч нарын Л.Чинзориг нь тус компанид 450 000 төгрөгийн үндсэн цалинтай манаач ажилтай зээлийг цалинтай адилтгах орлогоороо төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхий тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Зээлдэгч нь зээл авсан едрөөс хойш 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 4 237 317 төгрөг, зээлийн хүүнд 1 131 347 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17 651 төгрөг, нийт 5 386 316 төгрөг төлсөн. Иймд Л.Чинзоригоос үндсэн зээлийн үлдэгдэл 1 395 682 төгрөг, зээлийн хүү 1 248 519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243 926 төгрөг, нийт 2 888 128 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-4х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Л.Чинзоригт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү болох 1 248 519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243 926 төгрөг, нийт 1 492 446 төгрөгөөр багасгаж байна. Л.Чинзоригоос үндсэн зээлийн үлдэгдэл 1 395 682 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Л.Чинзориг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 1 395 682 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 43х/
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагч нь хариуцагч Л.Чинзоригт холбогдуулан “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 2 888 123 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.Чинзориг нь Хадгаламж банкны Хэнтий аймаг дахь салбараас 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 4 633 000 төгрөгийн цалингийн зээлийг тус тус авсан болох нь 20, 271 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбарууд /хх-ийн 15-21х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 43х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү болох 1 248 519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243 926 төгрөг, нийт 1 492 446 төгрөгөөр багасгаж, хариуцагч Л.Чинзориг нь үндсэн зээлийн үлдэгдэл 1 395 682 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Чинзоригт холбогдох “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 2 888 123 /хоёр сая найман зуун найман мянга нэг зуун хорих гурав/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР