Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 433

 

2017 оны 07 сарын 17 өдөр      Дугаар 156/ШШ2017/00433 Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00389/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: ХАС банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т-174-01 тоотод оршин суух, Мэргэн овогт Гэндэнжамцын Энхзаяа (РД:СЮ56103000), Боржигон овогт Алтангэрэлийн Намсрайжав  (РД:СЮ52100118) нарт холбогдох

           “зээл, зээлийн хүүгийн 17 070 968 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      

                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал  Э.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Гэндэнжамцын Энхзаяа /РД56103000/ Алтангэрэлийн Намсрайжав /РД52100118/ нар нь 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 5001144219 дугаар зээлийн гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5001144219 дугаар барьцааны гэрээг байгуулан 14 500 000 /арван дөрвөн сая таван зуун мянган төгрөг/-ийг жилийн 24,0% /хорин дөрвөн хувь/-ийн хүүтэйгээр 24 /хорин дөрвөн/  сарын хугацаатай зээл авсан.  Банк нь зээлдэгч Гэндэнжамцын Энхзаяатай хийсэн 5001144219 дугаар зээлийн эргэн төлөлтийн хувиарт өөрчлөлт оруулан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг үндсэн төлбөрөөс 4 сар чөлөөлж, зээлийн эргэн төлөлтийг өөрчилсөнтэй холбоотой, үндсэн гэрээнд заасан дансны дугаарыг 1040018485 болгож өөрчилсөн, мөн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 5001144219 тоот шугамын зээлийн төлөгдөөгүй үлдсэн 386 631 төгрөгийн зээлийн нөхцөлийг өөрчилж 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлж дуусгах нөхцөлтэй болгож 1040018960 тоот гэрээ байгуулан эргэн төлөлтийн өөрчилсөн  зэрэг хөнгөлөлтийг банкны зүгээс үзүүлж байсан боловч зээлээ хугацаандаа төлөхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Банкны зээлийн мэргэжилтэн төлбөр төлөхийг сануулж, утсаар болон уулзаж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй банкийг хохироож байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үүнд: 1040018960 дугаар дансны үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр  386 631 төгрөг, зээлийн хүү 66 352 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 745 төгрөг, нийт 464 728 төгрөг, 1040018485 дугаар дансны үндсэн зээлийн үлдэгдэл 14 500 000 төгрөг, үндсэн хүү 2 515 479 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55 489 төгрөг, нийт: 17 070 968 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/  

Хариуцагч Г.Энхзаяа, А.Намсрайжав нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ХАС банкны нэхэмжилсэн 17 070 968 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 47х/  

 

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

                                                                                                      

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Г.Энхзаяа, А.Намсрайжав нарт холбогдуулан “зээл, зээлийн хүүгийн 17 070 968 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Г.Энхзаяа, А.Намсрайжав нар нь ХАС банкны Хэнтий аймаг дахь салбараас 14 500 000 төгрөгийн зээл авсан болох нь 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5001144219 дугаартай зээлийн шугамын гэрээний хуулбар /хх-ийн 5-24х/, хариуцагч нарын тайлбар /хх-ийн 47х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Энхзаяа, А.Намсрайжав нар нь хүлээн зөвшөөрч 17 070 968 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         

            Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ХАС банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Энхзаяа, А.Намсрайжав нарт холбогдох “зээл, зээлийн хүүгийн 17 070 968 /арван долоон сая далан мянгаесөн зуун жаран найм/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 245 628 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Энхзаяа, А.Намсрайжав нараас 122 814 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий аймаг дахь салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

             

ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР