| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0108/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/114 |
| Огноо | 2021-11-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/114
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Н,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овгийн Б-ын Н-т холбогдох 2128001990121 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .............................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Н нь хохирогч Р.Мын Хаан банкны ................... дугаартай данснаас интернет банкны үйлчилгээ ашиглан, 10 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 118,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 10,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3 удаагийн үйлдлээр 575,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1,118,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Н-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би аавын данснаас мөнгө авсан. Эхлээд аав, ээжээс мөнгө сурсан боловч байхгүй гэж хэлсэн. Аавын интернет банкийг ашиглан гүйлгээ хийсэн. Бүх мөнгөө хийсэн хүмүүсийнхээ данснаас авч өөрөө авч хэрэглэсэн. 1,118,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Нийт 10 удаагийн үйлдлээр шимтгэлтэйгээ 1,119,200 төгрөг болсон байсан. Бүгдийг нь буцааж төлж барагдуулсан гэв.
Хохирогч Р.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний утсанд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миний эзэмшлийн Хаан банкны 5462023822 тоот данснаас 100,000 төгрөгийн гүйлгээ хийгдлээ гэсэн мэдэгдэл ирж утган дээр нь monhbayr гэсэн байсан. Тухайн үед хөдөө Сүүж гэх газарт тэмээний эрэлд явж байсан. Би өөрөө ямар нэгэн байдлаар гүйлгээ хийгээгүй, хэн нэгнийг гүйлгээ хийгээд өг гэж гуйгаагүй байсан. Сумын төв дээр ирээд Хаан банкны оператортой утсаар яриад гүйлгээ хийгээгүй байхад миний данснаас мөнгө гарсан байна гэж асуухад 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гүйлгээ хийгдсэн талаар хэлсэн. Би интернет банкаа хаалгаад банкин дээр очиж дансны хуулгаа автал миний мэдэхгүй 10 удаагийн гүйлгээ хийгдсэн байсан. Би цагдаагийн байгууллагад хандсан... 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байх банкин дээр очиж теллерийн гүйлгээгээр 30,000 төгрөг бэлнээр гаргуулж авсан. Түүнээс хойш огт ашиглаагүй. Энэ дансанд хүүхдийн сургалтын төлбөр болгож хийсэн мөнгө байсан. Би энэ мөнгийг хадгалж байсан. 1,452,000 төгрөгийн үлдэгдэл байсан. 08 дугаар сарын 25-ны өдөр дансаа шалгахад 333,000 төгрөг үлдсэн байсан... ................ тоот данснаас 1,119,250 төгрөг гарсан. 1,119,250 төгрөгийн хохирол учирсан. Өөр хохирол байхгүй... Н миний хохирол 1,119,200 төгрөгийг бүгдийг нь барагдуулсан. Миний дагавар охин учраас надад санал гомдол байхгүй. Бид өөрсдөө ярилцаж ойлголцсон... Хэдэн сарын өмнө би нэг, хоёр удаа охиноор хүн рүү өөрийн утаснаас интернет банкаар гүйлгээ хийлгүүлж байсан. Хэрэг гарахаас өмнө буюу 2021 оны 07 дугаар сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна надаас Н охин мөнгө байна уу гэж сураглаж байсан. Тэр үед би мөнгө байхгүй гэж хэлсэн. Би өмнө хоёр удаа охиноор гүйлгээ хийлгүүлж байсан. Тэгэхэд мэдсэн байх. Надад санал гомдол байхгүй. Охин надад данснаас гаргасан мөнгийг төлсөн байгаа, гомдолгүй.” /хавтаст хэргийн 10, 12, 14 дүгээр хуудас/
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Надад мөнгө хэрэг болоод 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Н-ийн .......... дугаар руу утсаар яриад мөнгө зээлээч гэж хэлсэн. Н зөвшөөрч найз Э-ийн данс руу шилжүүлсэн. Тухайн үед надад карт байхгүй байсан болохоор хүний данс руу шилжүүлсэн. Анх удаагаа л 10,000 төгрөг зээлсэн.” /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний таньдаг эмэгтэй Н гэх хүн над руу мөнгө шилжүүлсэн. Энэ мөнгийг Тү гэх манай найз Н руу яриад мөнгө зээлэхээр болсон. Тэгээд чиний данс руу шилжүүлж авъя, надад карт байхгүй байна гэж хэлсэн. Би зөвшөөрч өөрийн данс руу шилжүүлж авсан. Бусдаар бол би Н-той утсаар яриагүй. Манай найз Тү бид хоёр хамт явж дэлгүүрээс юм авч мобайлаар мөнгө шилжүүлсэн.” /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/
Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Н гэх эмэгтэй надад мөнгө өгөх ёстой хүн байсан. Тэр өдөр Н миний мессенжер чат руу Б.Нано гэх хаягаас monhbayr гээд андуураад хийчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за мөнгө орсон гэсэн хариу явуулсан. Тэгсэн 2 хоногийн дараа Цогт-Овоо сумын цагдаа над руу залгасан. Тэр цагдаа хэлэхдээ таны данс руу мөнгө орсон байна, тэр 100,000 төгрөгийн гүйлгээг гацаасан гэж байсан. Мөн тэр өдөр Хаан банкнаас залгаад таны данс руу мөнгө орсон байна гэж хэлсэн. Би банкны хүн болон цагдаад Нийн фейсбүүк хаягийг нь өгсөн. Би Н руу чатаар цагдаа яриад байна ямар учиртай юм бэ гэж чат бичсэн. Тэгсэн Н өө ямар сонин юм бэ хүнээр шилжүүлүүлсэн байсан гэж хариу бичсэн. Түүнээс хойш би Н-той чатлаагүй. Н гэх эмэгтэй мөнгө шилжүүлэхээс 2-3 хоногийн өмнө надаас 3 ширхэг сугалаа авсан байсан. Тэр нь 100,000 төгрөг болсон байсан. Тэр мөнгөө над руу шилжүүллээ гэж Н чатласан.” /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өмнө нь гэрчийн мэдүүлэгт бүх зүйлээ хэлсэн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Р.Мын хохирлыг бүрэн барагдуулсан.” /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/
Хохирогч Р.М-ын Хаан банкны .............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/
Иргэн Л.Ч, Ц.О р, А.О, Б.Э, Б.Б, М.Х, Э.З нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /33-39 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/
Хохирогч Р.М-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Н-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/
Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 46-47, 49-65 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Н-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Н нь хохирогч Р.М-ын Хаан банкны ........................ дугаартай данснаас интернет банкны үйлчилгээ ашиглан, 10 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 118,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 10,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3 удаагийн үйлдлээр 575,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1,118,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Р.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний утсанд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миний эзэмшлийн Хаан банкны ..................... тоот данснаас 100,000 төгрөгийн гүйлгээ хийгдлээ гэсэн мэдэгдэл ирж утган дээр нь monhbayr гэсэн байсан. Тухайн үед хөдөө Сүүж гэх газарт тэмээний эрэлд явж байсан. Би өөрөө ямар нэгэн байдлаар гүйлгээ хийгээгүй, хэн нэгнийг гүйлгээ хийгээд өг гэж гуйгаагүй байсан. Сумын төв дээр ирээд Хаан банкны оператортой утсаар яриад гүйлгээ хийгээгүй байхад миний данснаас мөнгө гарсан байна гэж асуухад 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гүйлгээ хийгдсэн талаар хэлсэн. Би интернет банкаа хаалгаад банкин дээр очиж дансны хуулгаа автал миний мэдэхгүй 10 удаагийн гүйлгээ хийгдсэн байсан... 1,452,000 төгрөгийн үлдэгдэл байсан. 08 дугаар сарын 25-ны өдөр дансаа шалгахад 333,000 төгрөг үлдсэн байсан... ......................... тоот данснаас 1,119,250 төгрөг гарсан. 1,119,250 төгрөгийн хохирол учирсан.” /хавтаст хэргийн 10, 12, 14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад мөнгө хэрэг болоод 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Н-ийн ....... дугаар руу утсаар яриад мөнгө зээлээч гэж хэлсэн. Н зөвшөөрч найз Энхгэрэлийн данс руу шилжүүлсэн. Тухайн үед надад карт байхгүй байсан болохоор хүний данс руу шилжүүлсэн. Анх удаагаа л 10,000 төгрөг зээлсэн.” /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний таньдаг эмэгтэй Н гэх хүн над руу мөнгө шилжүүлсэн. Энэ мөнгийг Түмэннаст гэх манай найз Н руу яриад мөнгө зээлэхээр болсон. Тэгээд чиний данс руу шилжүүлж авъя, надад карт байхгүй байна гэж хэлсэн. Би зөвшөөрч өөрийн данс руу шилжүүлж авсан. Бусдаар бол би Н-той утсаар яриагүй. Манай найз Түмэннаст бид хоёр хамт явж дэлгүүрээс юм авч мобайлаар мөнгө шилжүүлсэн.” /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
Гэрч Э.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н гэх эмэгтэй надад мөнгө өгөх ёстой хүн байсан. Тэр өдөр Н миний мессенжер чат руу Б.На-но гэх хаягаас monhbayr гээд андуураад хийчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за мөнгө орсон гэсэн хариу явуулсан... Н гэх эмэгтэй мөнгө шилжүүлэхээс 2-3 хоногийн өмнө надаас 3 ширхэг сугалаа авсан байсан. Тэр нь 100,000 төгрөг болсон байсан. Тэр мөнгөө над руу шилжүүллээ гэж Н чатласан.” /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд, хохирогч Р.М-ын Хаан банкны ........................ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч Б.Н нь дээрх бусдын өмчид халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Н нь хохирогч Р.М-ын Хаан банкны ......................... дугаартай данснаас интернет банкны үйлчилгээ ашиглан, 10 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 118,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 10,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3 удаагийн үйлдлээр 575,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1,118,000 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.М-т 1,118,000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “Н миний хохирол 1,119,250 төгрөгийг барагдуулсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Н-т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар заасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Н-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирогчид төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 9 /ес/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь тэнсэгдсэн 9 /ес/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Р.М-т 1,119,250 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овгийн Б-ын Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 9 /ес/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-т тэнссэн 9 /ес/ сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь тэнсэгдсэн 9 /ес/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Р.М-т 1,119,250 төгрөгийн хохирлыг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ