Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 74

 

2016.7.5                        74
ШИЙТГЭХТОГТООЛ
                          
 

                                          Хэрлэнсум
 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/0083/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг  даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга:            А.Цэрэндулам,
Улсын яллагч:                    Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:            Д.Гангантөгс, 
Шүүгдэгч:                    Н.Мөнхсайхан, Л.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй явуулж,

Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Мөнхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Л.Энхбатад мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201623000051 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр  суманд 1981 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 6-р баг Хангалын 3-2 тоотод оршин суух, урьд нь Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхэд 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 09 сар 17 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн гэх Боржигон овгийн Намсрайн Мөнхсайхан /РД:СР81011719/ 
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр  суманд 1981 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 6-р баг Хангалын 7-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Мэргэнборжигон овгийн Лхагвын Энхбат /РД:СР81041818/ 
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Мөнхсайхан нь давтан үйлдлээр 2015 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд байрлах иргэн Энхбатын гэрт орохдоо иргэн Лхагвын цэнэглэдэг дриллийг хулгайлж 250000 төгрөгийн хохирол,
2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд иргэн Энхчимэгийн гэрт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг их болон дунд гарын хуучны мөнгөн аяга, ивок нэртэй 0.75 граммын архи 1 ширхэг, шокладны набор 1 ширхгийг хулгайлж 1042000 төгрөгийн хохирол, 
2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд иргэн Я.Гансүхийн амбаарт хууль бусаар нэвтэрч орж сувай үнээний гуя хулгайлж 210000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Л.Энхбат нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд яллагдагч Н.Мөнхсайханаас 2 ширхэг мөнгөн аягыг хулгайн эд зүйлс гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүй авч худалдан борлуулж 1 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Мөнхсайхан нь давтан үйлдлээр 2015 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд иргэн Л.Лхагваагийн цэнэглэдэг дриллийг хулгайлж 250000 төгрөгийн хохирол,
2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд иргэн Энхчимэгийн гэрт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг их болон дунд гарын хуучны мөнгөн аяга, “Ивок” архи, шоколадны набор зэргийг хулгайлж 1042000 төгрөгийн хохирол, 
2016 оны 03 дугаар сарын 04-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд иргэн Я.Гансүхийн амбаарт хууль бусаар нэвтэрч үхрийн мах хулгайлж 210000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Л.Энхбат нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2 ширхэг мөнгөн аягыг хулгайн эд зүйлс гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч борлуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
       
    Хохирогч Б.Энхчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би мөнгөн аягаа аяга таваг хийдэг  шүүгэнд хийгээд явсан байсан. Тэгээд гэртээ ирэхгүй байж байгаад буюу  2016 оны 2 сарын 01-ний өдөр сумын төвд ирсэн. Тэгээд гэртээ ороход гаднах гэрийн цоож хөшүүн байсан. Гэртээ ороод харсан чинь шүүгээн дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга нэг нь том дээр үеийн манай аав насаараа ууж байсан аяга байхгүй байсан. Харин нэг нь дунд гарын мөнгөн аяга бас дээр үеийн аяга, мөн хүүхдийн хувцас хийдэг саванд байсан ивок архи байхгүй байсан. Одоо хохирлоо бүрэн авсан, гомдолгүй... гэсэн мэдүүлэг /хх- 30-31 х/
Хохирогч Л.Лхагваагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 08 дугаар сарын дундуур Өмнөдэлгэр сумын 6-р багийн төвд хүү Энхбатынд байшин барьж өгсөн. Тэгээд тэр байшингаас батерайгаар ажилладаг цэнэглэдэг дрилль алдсан юм. Тэр дриллыг шинээр хотоос 250 мянган төгрөгөөр худалдаж авсан юм. Миний хохирлыг бүрэн төлсөн тул гомдолгүй гэсэн мэдүүлэг /хх- 36-37х/
Хохирогч Я.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 3 сарын 04-ний өдөр сургууль дээр ажилтай байж байгаад тараад сумын төвд байх Хангалын 7-9 тоот хашаанд очиж явсан чинь манай сумын Мөнхсайхан гэх хүн манай цоожтой махны амбаарын цоожийг эвдээд дотор нь байсан үхрийн гуя хулгайлаад авч явж байхад нь таарсан юм. Тэгээд би үхрийн гуяа авсан чинь цагдаад битгий хэлээрэй гэсэн. Би тухайн үед нь алдсан юмаа буцаагаад авсан болохоор гомдолгүй гэсэн  мэдүүлэг /хх- 40-41х/
Гэрч Б.Түмэннасангийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Энхчимэг, Чулууннасан нарыг явсан цагаас нь хойш нохойг нь хашаанд нь сул явуулж байгаа. Тэр айлд хүн орж чадахгүй. Харин манай сумын Мөнхсайхан гэх хүн нохойноос айхгүй ордог юм. Өөр хүн орж гараад байдаггүй юм. Гэрээс нь юм алга болсон талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх- 44 х/
Гэрч Г.Чулуунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 01 сарын 05-ны өдөр хөдөө гэртээ харихаар явсан. Би хөдөө гэртээ үлдээд эхнэр Энхчимэг 2016 оны 02 сарын 01-ний өдөр сумын төвд байх гэртээ орох гэхэд гаднах гэрийн цоож нэг л хөшүүн онгойж өгөхгүй байсан гэсэн. Тэгээд эхнэр гэртээ орж юмаа харсан чинь шүүгээн дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга, хүүхдийн хувцсанд байсан “Ивок” архи алга болсон байсан гэсэн  мэдүүлэг /хх- 46-47х/
 Гэрч Н.Өнөрзулын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 01 сарын 27-ны өдөр байх гэртээ хамтран амьдрагч Энхбат гэртээ унтаж байсан чинь 15 цаг өнгөрч байх үед манай сумын Мөнхсайхан архи уусан халамцуу орж ирээд надад 2 ширхэг мөнгөн аяга байна гээд том жижиг нилээн хуучин дотор нь хазсан юм шиг хонхойж төвийсөн аяганууд харуулж байсан. Тэгээд тэр хоёр аягаа манай аавын аяга байгаа юм. Чи надад 20000 төгрөг өгөөд ав гэээд 2 цаг гаруй гуйсан. Тэгээд хулгайн мөнгөн аяга биш миний аавын мөнгөн аяга гэхээр нь 20000 төгрөгөөр авч үлдсэн гэсэн мэдүүлэг /хх- 78 х/ 
Шүүгдэгч Н.Мөнхсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би давтан үйлдлээр бусдын орон гэрт орж эд зүйлийг нь хулгай хийсэндээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Л.Энхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Мөнхсайханыг аяга  хулгайлаад явж байсныг нь мэдсэн байж хулгайнх гэдгийг нь мэдсээр байж худалдаж авсан гэмт буруутай. Би дахин ийм хэрэг хийхгүй. Өөрийн гэм буруугаа ухаарч ойлгож байгаа. Хохирогчид хохирлыг нь төлсөн гэсэн мэдүүлэг. 
Эд зүйлийн үнэлгээ /хх- 34 х/
Эд зүйлийн үнэлгээ  /хх- 38х/
Эд зүйлийн үнэлгээ /хх- 42 х/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12 тал/  зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Мөнхсайханы давтан үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд зүйлүүдийг нь хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан, 
шүүгдэгч Л.Энхбатын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр  авч  борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд байна.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Лхагваад 250000 төгрөгийн, Я.Гансүхэд 210000 төгрөгийн, Б.Энхчимэгт 1042000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Мөнхсайханы  хувьд ногдох эд хөрөнгийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч нарын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Намсрайн Мөнхсайханыг давтан үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Мэргэнборжигон овгийн Лхагвын Энхбатыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авч борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхсайханы  эд хөрөнгийг хураахгүйгээр 05 /таван/ сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхбатыг 01 /нэг/ сар 05 /тав/  хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй. 
    3.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Мөнхсайхан, Л.Энхбатын  нарын  эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
 5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Мөнхсайхан, Л.Энхбат нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 


ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Д.ГАНЗОРИГ