Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/932

 

 

      

 

 

Сайхан амарсан уу

      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч _______________нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Т.Уламбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108006770886 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______________төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ______________/РД:____________ /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч _______________нь 2021 оны 02 дугаар сард _____________өмчлөлийн 30 метр хэмжээтэй банзан хашаа, 2 метрийн өргөнтэй 2 ширхэг төмөр хаалгыг машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч _______________шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэдэн хуучин банз аваад л буцааж барьсан. Энхболдын зарим мэдүүлэг худлаа байна. Тэр хашааг бэлэглэлийн журмаар эхнэрийн дүүд өгсөн. Хөлсний машин түрээслээд очсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хоёр хаалгыг аваагүй. Дахин хэрэг үйлдэхгүй” гэв.

 

Эрүүгийн ____________ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ________ын: “2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би___________ байх 700 метр квадрат, байшингүй, хоосон хашааг __________гэх эмэгтэйгээс 10,000,000 төгрөгөөр худалдан авсан. Уг хашааны нүүрний хэсгээс 2 метрийн урттай 15 см-ын өргөнтэй, гурвын банзаар барьсан 30 метр орчим хашаа, мөн прусс модоор рам зангидсан, гөлмөн төмрөөр хийсэн 2 метр өндөртэй, 4 метр өргөнтэй /1 төмөр хаалга нь 2 метр өргөнтэй/ хашааны хаалга зэрэг хулгайд алдагдсан. ...Хашаа алга болсон талаар 2021 оны 02 дугаар сарын дундуур байсан, яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Миний дугаар луу хашаа зарсан ___________залгаад “Таны худалдаж авсан хашааны нүүрэн талын хашааг, хашааны хаалгатай нь хамт ___________хүргэн гэх хүн машинаар ачаад явчихлаа гэнэ. Ачаад явж байхыг нь таны худалдаж авсан хашааны ойролцоо амьдардаг хүн надад хэллээ” гэхээр нь би өөрийн хашааг очиж үзсэн чинь хашааны нүүрэн талын хашааг, хаалгатай нь ачаад явсан байсан.

...Би _______________гэдэг хүнийг танихгүй. Миний эзэмшлийн хашаа, хаалга зэргийг захиран зарцуулах ямар нэгэн эрх байхгүй, надад ямар нэгэн байдлаар мэдэгдэлгүй хулгайлж авсан. Миний алдсан хашаа, хашааны хаалгыг _______________бүрэн бүтэн буцааж суулгаж өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-16, 18/,

____________-ийн 2021.03.26-ны өдрийн _________дугаар хөрөнгийн  үнийн тодорхойлолтод: “1. Модон хашаа нэг бүрийн үнэ 30,000 төгрөг, 30 ширхэг 900,000төгрөг. 2. Хашааны хаалга нэг бүрийн үнэ 250,000 төгрөг, 2 ширхэг 500,000 төгрөг. Нийт дүн 1,400,000 төгрөг” гэжээ /хх-26-27/,

Гэрч _______________ын:2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би ...хашаагаа ___________гэдэг хүнд зүүн талын хашаагаа хашааны хаалгатай, банзан хашаатай бүтнээр нь худалдсан. ...2021 оны 02 дугаар сард ...манай охин ___________залгаад “Ээжээ, манай амьдарч байсан хуучин хашааг машинтай хүн ачаад явж байна гэж ____________ах хэллээ. ...Зарсан хуучин хашааны банз, хашааны хаалгыг хүргэн ах _____________машинд ачаад явах гэж байна. Би худалдаж авсан ______________гэдэг хүн рүү хэлсэн” гэж хэлсэн. Би ________яын дугаар луу залгаад “Чи яагаад хүнд зарсан хашааны банзыг ачаад явж байгаа юм бэ” гэсэн чинь “Чамд ямар хамаатай юм бэ, ална шүү” гээд утсаа салгасан. ...Тэр зарсан хашааны банз, хаалгыг би өөрөө барьсан,_________ ямар ч хамаа байхгүй, хашааны банз, хаалгыг ачиж явах эрх байхгүй. Захиран зарцуулах эрх байхгүй...” гэх мэдүүлэг /хх-20/,

Гэрч ____________ын: “2021 оны 02 дугаар сард ...миний утас руу __________ах залгаад “Манай __________ны зарсан хашааг буулгаад ачиж байна гэж хэсгийн ахлагч гэх хүн хэллээ. Худалдаж авсан хүмүүс нь ачаад явж байгаа юм болов уу” гэхээр нь би худалдаж авсан хүнтэй ярьсан чинь тэр хүмүүс нь хашаагаа буулгаж ачаагүй гэсэн. Би хүргэн ах Уламбаяр зарсан хашааг зөвшөөрөлгүй ачаад явж байгааг мэдээд худалдаж авсан эзэнд нь хэлсэн. Бас __________хэлсэн. ...Тэр хашаа нь ээжийн нэр дээр байдаг байсан. _________уг хашааны банз, хаалгыг авч явах эрх болон захиран зарцуулах эрхгүй...” гэх мэдүүлэг /хх-22/,

Шүүгдэгч __________ын яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлоо барагдуулж, хашааг барьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-67/,

                хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-7/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч _______________нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр _________________30 метр урт банзан хашаа, 2 метрийн урт 2 ширхэг төмөр хаалгыг машин механизм ашиглан нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч __________ын ...хашааны нүүрний хэсгээс 2 метрийн урттай 15 см-ын өргөнтэй, гурвын банзаар барьсан 30 метр орчим хашаа, мөн прусс модоор рам зангидсан, гөлмөн төмрөөр хийсэн 2 метр өндөртэй, 4 метр өргөнтэй /1 төмөр хаалга нь 2 метр өргөнтэй/ хашааны хаалга зэрэг хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-16, 18/, __________-ийн _________“1. Модон хашаа нэг бүрийн үнэ 30,000 төгрөг, 30 ширхэг 900,000 төгрөг. 2. Хашааны хаалга нэг бүрийн үнэ 250,000 төгрөг, 2 ширхэг 500,000 төгрөг. Нийт дүн 1,400,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-26-27/, гэрч __________ын ...Би ________ын дугаар луу залгаад “Чи яагаад хүнд зарсан хашааны банзыг ачаад явж байгаа юм” гэсэн чинь “Чамд ямар хамаатай юм, ална шүү” гээд утсаа салгасан. ..._________ тэр хашааны банз, хаалгыг ачиж авч явах эрх байхгүй. Захиран зарцуулах эрх байхгүй...” гэх мэдүүлэг /хх-20/, гэрч ____________ын “...хүргэн ах ________зарсан хашааг зөвшөөрөлгүй ачаад явж байгааг мэдээд худалдаж авсан эзэнд нь хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-22/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-7/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч _________ын хохирогч ___________ын эзэмшлийн 30 метр урт банзан хашаа, 2 метр өргөнтэй 2 ширхэг төмөр хаалгыг тээврийн хэрэгсэлд ачин, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ______________1,400,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг биет байдлаар төлсөн, хохирогчийн “Гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-18/-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч _______________нь 2021 оны 02 дугаар сард _______________өмчлөлийн 30 метр урт банзан хашаа, 2 метрийн урт 2 ширхэг төмөр хаалгыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1,400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч хашааг биет байдлаар буцаан өгсөн тул бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж Улаанбаатар хотоос гаргахыг хязгаарлаж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн өмчлөлийн 30 метр урт банзан хашаа, 2 метрийн урт 2 ширхэг төмөр хаалгыг машин механизм ашиглан авч яван бусдын өмчлөх эрхэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 1,400,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол, саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, насны байдал/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч ________ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жил хорих ялын хоёрны нэг буюу 1 (нэг) жилийн хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч _______________2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт шийтгүүлсэн нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт) гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэх үндэслэлд хамаарч байгаа тул шүүгдэгч _________оногдуулсан 1 жилийн хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрөөр тооцож 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч _______________цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч _________овогт __________ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч _________(нэг) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч ___________Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч _______________зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч _______________цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч _____________авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР