Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/974

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Х.Нарангуа,

шүүгдэгч __________, __________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч __________, __________ нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___________ дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________-ны өдөр __________төрсөн, ________настай, _______ мэргэжилгүй, ________________

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 534 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ________овогт _____/РД:__________ /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа _______________ажиллуулдаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ________________

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 534 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялы 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1008 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ял бүрэн биелсэн, _______овогт _______/РД:_____________ /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч __________ бусадтай бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр _____________той маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараар цохих, хүзүүг нь боох зэргээр хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдэнд цус хуралт, баруун чамархайд эмзэглэл, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч __________ бусадтай бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 04- ний өдөр __________найз __________ыг өмөөрч иргэн _________ыг хөлөөрөө өшиглөх, газар чирэх зэргээр хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн мөрөнд зулгаралт, зүүн булчинд цус хуралт, зүүн суганд зулгаралт, зүүн шуунд зулгаралт, зүүн бугуйнд зулгаралт, баруун тохойнд зулгаралт, баруун сарвуунд зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч __________ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруутайгаа мэдэж байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч __________ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа мэдэж байгаа учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялыг багаар оногдуулж өгнө үү” гэв.

                                                                                                         

Эрүүгийн ____________ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ___________ын: “2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өөрийн _____________зам дээр явж байгаад нүх тааралдахаар нь хурдаа хастал араас машин мөргөсөн. Буугаад хартал саарал өнгийн _______тай тээврийн хэрэгслээс 30 гаруй насны согтуу залуу жолоочийн суудал дээрээс бууж ирээд “намайг уучлаарай ахаа, тохиролцоод салъя” гээд гуйхаар нь “тэгье” гээд машинаа замаас гаргах гэтэл машин хөдөлж явж болохгүй байхаар нь “миний машин хөдөлж явж болохгүй байна” гээд хүнтэй утсаар ярьж байтал мөргөсөн залуу хүрч ирээд гэнэт уурлаж “чи муу тохиролцоод явъя гэж хэлчихээд цагдаа дуудаж байгаа юм уу” гээд миний зүүн нүд рүү баруун гараараа цохиж автал толгой манараад барилцаж аваад заамдалцсан чинь хоолой боож байгаад дахин нүүр рүү хэдэн удаа цохисон. Би тухайн үед газар уначихсан байтал намайг цохисон залуутай хамт явж байсан залуу хүрч ирээд дээрээс нуруу, мөр, хоёр гар, булчин, тохой руу өшиглөсөн. Би хоёр гараараа нүүрээ дараад хэвтэж байтал гарын сарвуу хэсэг рүү өшиглөөд хоёр өвдгөөр маань газар чирч байгаад гуя руу өшиглөж байтал хажуунаас хүмүүс болиулсан. Хоёулаа намайг нийлж зодсон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ___________нар надад эмчилгээний зардал 260,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хх-12-13, 16),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.07.09-ний өдрийн 6037 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ________ын биед зүүн нүдэнд цус хуралт, баруун чамархайд эмзэглэл, хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт, зүүн булчинд цус хуралт, зүүн суганд зулгаралт, зүүн шуунд зулгаралт, зүүн бугуйнд зулгаралт, баруун тохойнд зулгаралт, баруун сарвуунд зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ (хх-30-32),

Шинжээч эмч Н.Туяагийн: “Үзүүлэгч ________ын биед учирсан зүүн нүдэнд цус хуралт, чамархайд эмзэглэл буюу зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн биеийн бусад хэсэгт үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг (хх-91-92),

Шүүгдэгч __________ын яллагдагчаар өгсөн: “...Ажлын газрын тээврийн хэрэгслийг архи уучихсан согтуу жолоодож явж байгаад урдаа явж байсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн. Жолооч нь “Яаж байнаа” гэхээр нь “Уучлаарай, бага зэрэг уучихсан байгаа юм, тохиролцоод салъя” гэж гуйтал тэгье гэсэн атлаа машинаа хөдөлгөхгүй байхаар нь “машинаа холдуулчих” гэтэл “дугуй нь хөдлөхгүй байгаа юм биш үү” гээд уурлахаар нь миний уур хүрээд хэрэлдэж заамдалцаж аваад баруун гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохиод барилцаж газар унатал хажуунаас манай найз __________ тухайн ахыг өшиглөөд татаад чиртэл танихгүй эмэгтэй хүн хажуунаас “болиоч та нар” гэж хэлчихээд явахаар нь болиод байж байтал цагдаа ирээд __________ бид хоёрыг авч явж миний жолоодох эрхийг 1 жилээр хассан. Би тухайн гэмт хэргийг найз __________гийн хамт үйлдсэн...” гэх мэдүүлэг (хх-76-78),

Шүүгдэгч __________гийн яллагдагчаар өгсөн: “...__________ тухайн ахын нүүр рүү 2-3 удаа цохиж аваад тухайн ахтай заамдалцаж газар хамт унахаар нь миний уур хүрээд очоод тухайн ахын гар, хөл хэсэгт 2-3 удаа өшиглөж, чирч татсан чинь хажуунаас танихгүй хүмүүс ирж салгаж удалгүй цагдаа ирж авч явсан. Би архины халуундаа хүн цохисон...” гэх мэдүүлэг (хх-85-86),

Хохирлын баримт (хх-38),

Шүүгдэгч __________ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-42), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-94), _______-ийн “__________ нь тус компанид захирлын жолооч ажилтай” гэх тодорхойлолт (хх-41), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-43), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-44), эд хөрөнгө бүртгэгдээгүй талаарх лавлагаа (хх-45), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-48), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-49-52), Асап сангийн лавлагаа (хх-53-55),

Шүүгдэгч __________гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-58), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-93), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-59), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-60), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-61), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хх-62), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-65-66), Асап сангийн лавлагаа (хх-68-69), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 1008 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-100-102), Баянзүрх дүүргийн шүүхийн 2010.11.18-ны өдрийн 534 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар (хх-104-108) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч __________, __________ нар согтуурсан үедээ бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ___________маргалдан шүүгдэгч __________ нь хохирогчийн нүүрэнд гараараа 2-3 удаа цохиж, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэн зодож “зүүн нүдэнд цус хуралт, баруун чамархайд эмзэглэл, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл,

шүүгдэгч __________ нь гар, хөл рүү 2-3 удаа өшиглөн, газар чирэх зэргээр хүч хэрэглэн зодож “зүүн мөр, зүүн суга, зүүн шуу, зүүн бугуй, баруун тохой, баруун сарвуунд зулгаралт, зүүн булчин, баруун өвдөг, баруун гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ________ын “...тээврийн хэрэгслээс 30 гаруй насны согтуу залуу жолоочийн суудал дээрээс бууж ирээд ...шалтгаангүйгээр миний зүүн нүд рүү баруун гараараа цохиж автал толгой манараад тухайн залуутай барилцаад заамдалцсан чинь хоолой боож дахин нүүр рүү нилээд хэдэн удаа цохисон. Намайг газар уначихсан байтал намайг цохисон залуутай хамт явж байсан залуу хүрч ирээд миний дээрээс нуруу, мөр, хоёр гар, булчин, тохой руу өшиглөсөн. Гараараа нүүрээ дараад хэвтэж байтал гарын сарвуу хэсэг рүү өшиглөөд хоёр өвдгөөр маань газар чирч байгаад гуя руу өшиглөж...” гэх мэдүүлэг (хх-12-13, 16), шүүх эмнэлгийн 6037 дугаар “1.__________ын биед зүүн нүдэнд цус хуралт, баруун чамархайд эмзэглэл, хүзүүнд зулгарал, зүүн мөрөнд зулгаралт, зүүн булчинд цус хуралт, зүүн суганд зулгаралт, зүүн шуунд зулгаралт, зүүн бугуйнд зулгаралт, баруун тохойнд зулгаралт, баруун сарвуунд зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тготоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ (хх-30-32), шинжээч эмч Н.Туяагийн “...Зүүн нүдэнд цус хуралт, чамархайд эмзэглэл буюу зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биеийн бусад хэсэгт үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хх-91), шүүгдэгч __________ын яллагдагчаар өгсөн “...архи уучихсан согтуу жолоодож яваад ...миний уур хүрээд тухайн ахтай заамдалцаад баруун гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохиод барилцаж газар унатал хажуунаас манай найз __________ тухайн ахыг өшиглөөд татаад чиртэл...” гэх мэдүүлэг (хх-76-77), шүүгдэгч __________гийн яллагдагчаар өгсөн “...машинтай гадуур архи ууж яваад ...__________ тухайн ахын нүүр рүү 2-3 удаа цохиод заамдалцаж газар хамт унахаар нь миний уур хүрээд очоод тухайн ахын гар, хөл хэсэгт 2-3 удаа өшиглөж чирч татсан...” гэх мэдүүлэг (хх-85-86) зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч __________, ________нарын согтуурсан үедээ, бүлэглэн хохирогч __________той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч __________ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 260,000 төгрөг төлсөн, хохирогчийн “Шүүгдэгч нараас эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-12-13)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч __________, __________ нар бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ___________“цагдаа дуудлаа” гэх шалтгаанаар хохирогч __________той маргалдан шүүгдэгч __________ нь хохирогчийн нүүрэн тус газар гараа цохих, хүзүүг нь боох зэргээр хүч хэрэглэн зодож, шүүгдэгч __________ өшиглөх, газар чирэх зэргээр хүч хэрэглэн зодож биед ньзүүн нүдэнд цус хуралт, баруун чамархайд эмзэглэл, хүзүү, зүүн мөр, зүүн суга, зүүн шуу, зүүн бугуй, баруун тохой, баруун сарвуунд зулгаралт, зүүн булчин, баруун өвдөг, баруун гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч __________т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч __________д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэж,

шүүгдэгч __________ “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялыг багасгаж өгнө үү. Гэм буруугаа ойлгож байна” гэж,

шүүгдэгч __________ “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялыг бага дүнгээр оногдуулж өгнө үү” гэж  тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэн алинд нь тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, хохирогчийг тус тусдаа хэд хэдэн удаагийн цохих, өшиглөх, боох, чирэх үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, 260,000 төгрөгийн эмчилгээний баримт гаргж өгсөн, хохиролд 260,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгч нарын хувийн байдал (шүүгдэгч нар хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой, ам бүлийн байдал, хэрэгт оролцсон оролцоо)-ийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч __________, __________ нарт 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, ялыг 7 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  

Улсын яллагчийн “Шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн оролцоо (шүүгдэгч __________ согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж улмаар мөргүүлсэн тээврийн хэрэгслийн жолооч буюу хохирогчтой маргаан үүсгэн хүч хэрэглэн нүүр рүү нь 2-3 удаа цохисон, шүүгдэгч __________ найз __________ыгаа өмөөрөн хохирогчийг унасан байхад бие рүү нь өшиглөж, газар чирсэн), гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн буюу гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг харгалзан шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг ижил хэмжээгээр оногдуулж шийдвэрлэж байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч __________, __________ нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ________овогт______, ______овогт ын __________ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч __________, __________ нарыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________, __________ нарыг 1,000,000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 7 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч __________, __________ нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч __________, __________ нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч __________, __________ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                                                

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР