Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2017/00089/И |
Дугаар | 181/ШШ2017/01853 |
Огноо | 2017-06-23 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2017/01853
2017 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 181/ШШ2017/01853 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Даваасүрэн, шүүгч Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхитын 5 гудамж, 92 тоот хаягт оршин суух Баян овогт Норовын Алтанхуяг /РД:ХЛ58012012/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, UBH центр 5 давхар 507 тоот хаягт байрлах Өглөөний сонин ХМХ-д холбогдох
Н.Алтанхуягийн талаар нийтэлсэн худал мэдээлэлд тараасан хэлбэр хэрэгслээр залруулга хийлгэх, хэвлэлийн хурал хийж уучлал гуйлгах, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсаны улмаас учирсан хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Нямжаргал, түүний өмгөөлөгч М.Түмэннаст, хариуцагчийн төлөөлөгч З.Боргилмаа, түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал, иргэдийн төлөөлөгч Р.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Жаргалсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Өглөөний сонины 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаарт “Оюу толгойд шатахуун шахсан уу” гэх гарчигтай нийтлэл цацаж, уг нийтлэлээ өөрийн эрхлэн ажиллуулдаг www.morningnews.mn сайтдаа нийтэлж олон нийтэд тараасан.
Хариуцагч Өглөөний сонинд холбогдуулан Н.Алтанхуягийн нэр төрийг сэргээж, худал мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээр залруулга хийлгэх, түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсаны улмаас үүссэн хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь Н.Алтанхуягийн талаар нийтэлсэн худал мэдээлэлд тараасан хэлбэр хэрэгслээр залруулга хийлгэх, хэвлэлийн хурал хийж уучлал гуйлгах, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсаны улмаас учирсан хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 8 000 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь Н.Алтанхуягийн нэр төрийг сэргээн, худал мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээр залруулга хийж Өглөөний сонины 2017 оны 07 сарын 03-ны дугаарын нүүр хуудаст болон www.morningnews.mn сайтын харагдах өнцөгт байршуулах, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болно гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид харилцан тохиролцож эвлэрч байна.
Нэхэмжлэгч нь Н.Алтанхуягийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсаны улмаас учирсан хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 8 000 000 төгрөгөөр багасгаж үлдэх 2.000.000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулах, Н.Алтанхуягийн нэр төрийг сэргээн, худал мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээрээ залруулга хийж Өглөөний сонины 2017 оны 07 сарын 03-ны дугаарын нүүр хуудаст болон www.morningnews.mn сайтын харагдах өнцөгт байршуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болно гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Норовын Алтанхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал нь хариуцагч Өглөөний сонинд холбогдуулан Н.Алтанхуягийн талаар нийтэлсэн худал мэдээлэлд тараасан хэлбэр хэрэгслээр залруулга хийлгэх, хэвлэлийн хурал хийж уучлал гуйлгах, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсаны улмаас учирсан хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь Н.Алтанхуягийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсаны улмаас учирсан хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 8 000 000 төгрөгөөр багасгаж үлдэх 2.000.000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулах, Н.Алтанхуягийн нэр төрийг сэргээн, худал мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээрээ залруулга хийж Өглөөний сонины 2017 оны 07 сарын 03-ны дугаарын нүүр хуудаст болон www.morningnews.mn сайтын харагдах өнцөгт байршуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ хийсэн нь иргэний хууль болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Нэхэмжлэгч нь Н.Алтанхуягийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсаны улмаас учирсан хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 8 000 000 төгрөгөөр багасгаж үлдэх 2.000.000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулах, Н.Алтанхуягийн нэр төрийг сэргээн, худал мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээрээ залруулга хийж Өглөөний сонины 2017 оны 07 сарын 03-ны дугаарын нүүр хуудаст болон www.morningnews.mn сайтын харагдах өнцөгт байршуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245150 төгрөгийн тал хувь 122575 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 1165105733 тоот данснаас гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122575 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.ДАВААСҮРЭН
Б.ТҮМЭНЦЭЦЭГ