Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1093

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч, хохирогч _____________, өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч _____________, өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч _____________ыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч _____________ийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _____________ дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ********

 

Шүүгдэгч: М********

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч ________нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр _________хорооны нутаг дэвсгэрт иргэн _______зодож эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч _____________ нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ___________нутаг дэвсгэрт иргэн __________зодож эрүүл мэндэд нь “дагз ясны шугаман хугарал, баруун зулай, дагзны хуйх, дух, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт, нурууны зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч, хохирогч _________шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул одоо нэмж мэдүүлэг өгөхгүй. Бид нар архи уусан. _____________ намайг зодсон. _____________ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.

Шүүгдэгч _____________ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн _____________ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч__________: “2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ...\%, ________________ бид дөрөв архи ууж дуусгатал _____________ согтчихоод агсам тавиад байхаар нь “болиоч” гэж хэлчихээд гэрээс гартал ...би бие засчихаад эргээд хартал Э миний хажууд зогсож байгаад “Чи муу миний ахыг урьд өмнө зодсон” гээд миний уруул хэсэг рүү цохитол би хойшоо унаж ухаан алдчихаад сэрээд хартал манай ах Э “Чи муу миний дүүг яаж байгаа юм бэ” гээд Эын дээр гараад суучихсан гараараа цохиж байгаа харагдсан. Би босох гээд босч чадахгүй байж байтал ах Э ирж босгоод миний цусыг угааж цэвэрлэж өгсөн. ...Нэг сэртэл уруул сэтэрчихсэн, үүдэн дээд 1 шүд бага зэрэг хөдөлчихсөн байсан. ...Би гомдолтой байгаа. 500,000 төгрөг гаргаж эмчилгээ хийлгэсэн болохоор нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-14-15, 18),

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2021.06.28-ны өдрийн 5610 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Эын биед дээд уруулд шарх, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ (хх-35-36), 

Хохирогч _____________ын: “2021 оны 6 дугаар сарын 13-ны шөнө ...Сонгинохайрхан дүүргийн  гэх газар _____________ийн гэрт очиж ...Т, Б.Э, _____________ бид дөрөв архи ууж дуусаад явах гэтэл Б.Э согтчхоод “Би урьд танай ахыг зодож байсан. Чи бол яршиг шүү” гэхээр нь “битгий андуураад байгаарай” гээд гэрээс гартал хашааны хаалгаар _____________, Тайвнаа хоёр “та хоёр учраа ол” гээд гараад явсан. Тэгтэл Б.Э жорлонд бие засаж дуусчхаад шууд миний зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж унагахаар нь босч ирээд баруун гараараа Эын уруул хэсэгт нэг удаа цохитол уруул нь сэтэрч, цус гарч, газар унаад ухаан алдсан. Босгох гэж байтал гаднаас түүний төрсөн ах Э орж ирээд хувцсаа тайлж шидээд, цээжээ нүцгэлээд “Чи яахаараа миний дүүг зоддог юм бэ” гээд газраас тал тоосго барьж ирээд, дух руу цохиж намайг газар унагаж дээрээс толгой руу балбаж, дагз, нүүр, хацар, чих, нуруу хэсэгт тоосгоороо нүдээд байхаар нь би “больё” гэж гуйгаад _____________ийг тэвэрч тайвшруулж байгаад хоорондоо эвлэрсэн. ...Миний биед Э гэмтэл шарх учруулаагүй, Э учруулсан. ...Би гомдолтой байгаа, одоогоор эмчилгээ хийлгэж байгаа болохоор гаргаад өгөх баримт байхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-9),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.06.19-нийй өдрийн 5210 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. _____________ын биед дагз ясны ясны шугаман хугарал, баруун зулай, дагзны хуйх, дух, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-28-30),

Шүүгдэгч _____________ын яллагдагчаар өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 13-ны ...өглөө 06 цагийн үед найз Эыг утсаар дуудаж ...дэлгүүрээс 0,75 литрийн 1 шил архи автал Э “Манай ах Э мөнгөтэй байгаа. Самранд яваад ирсэн. Архиа хувааж уугаад дахин архи авахуулъя” гэхээр нь _____________ийн гэрт очоод архиа дуусгаад гэрээс гартал Э надад “Би урьд өмнө танай ахыг зодож байсан юм чинь чамайг бас зодно шүү” гэхээр нь “Битгий андуураад байгаарай” гэтэл хашааны хаалгаар _____________, Т хоёр “хоорондоо учраа олцгоо” гээд гараад явсан. Б.Э бие засчхаад эргэж хараад миний зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж унагаахаар нь босч ирээд баруун гараараа Эын уруул хэсэгт нэг удаа цохитол уруул нь сэтэрч амнаас нь цус гарч газар унаж ухаан алдсан. ...Би Эрдэнэбатын уруул руу нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Надаас өөр хэн нэгэн хүн гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг (хх-149-150),

Шүүгдэгч _____________ийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ...гэртээ унтаж байтал өглөө 08 цагийн үед дүү Б.Э, түүний найз _____________ нар архи барьчихсан ирээд ,хувааж уусан. ...Гудамжинд явж байтал манай хашаанд хүмүүс орилж, муухай чарлах чимээ сонсогдохоор нь буцаад хашаандаа ортол дүү Б.Эын ам хамраас цус гарчихсан, жорлонгийн хажууд ямар ч ухаангүй дээшээ хараад хэвтэж байхаар нь үхчихсэн юм биш биз дээ гэж дотроо бодоод уур хүрч _____________ руу “Чи миний дүүг алчихсан юм биш үү” гэж хэлсэн чинь миний өөдөөс “Хоёулаа зодолдох уу” гэхээр нь хувцсаа тайлж, цээжээ нүцэглэж байгаад баруун гараараа _____________ын нүүр рүү цохитол ар дагз хэсгээрээ газар савж унахаар нь дээр нь гарч суугаад хоёр гараараа толгой болон нүүр хэсэгт нь 3-4 удаа цохиж байгаад босоод Б.Э дээр очиж босготол, Б.Эын толгойноос цус гарчихсан байхаар нь тэр хоёрын цусыг угааж цэвэрлэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг (хх-159-160),

шүүгдэгч _____________ийн суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хх-103, 108-109) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ________согтуурсан үедээ 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ________зодож эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч _____________ согтуурсан үедээ 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч _____________ыг зодож эрүүл мэндэд нь “дагз ясны шугаман хугарал, баруун зулай, дагзны хуйх, дух, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт, нурууны зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч _________батын ”..._____________ миний хажууд зогсож байгаад “Чи муу миний ахыг урьд өмнө зодсон” гээд миний уруул хэсэг рүү цохитол би хойшоо унаж ухаан алдчихаад...” гэх мэдүүлэг (хх-14-15), шүүх эмнэлгийн 5610 дугаар “1. ёын биед дээд уруулд шарх, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоодлоо. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-35-36), хохирогч _____________ын..._____________ орж ирээд хувцсаа тайлж шидээд, цээжээ нүцгэлээд “Чи яахаараа миний дүүг зоддог юм бэ” гээд газраас тал тоосго барьж ирээд, дух руу цохиж намайг газар унагаж дээрээс толгой руу балбаж, дагз, нүүр, хацар, чих, нуруу хэсэгт тоосгоороо нүдээд байхаар нь би больё гэж гуйгаад...” гэх мэдүүлэг (хх-9), шүүх эмнэлгийн 5210 дугаар “1. _____________ын биед дагз ясны ясны шугаман хугарал, баруун зулай, дагзны хуйх, дух, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх шинжилгээ (хх-28-29), шүүгдэгч _____________ын яллагдагчаар өгсөн “...босч ирээд баруун гараараа Б.Эын уруул хэсэгт нэг удаа цохитол уруул нь сэтэрч, цус гарч, ухаан алдаж унасан...” гэх мэдүүлэг (хх-149-150), шүүгдэгч _____________ийн яллагдагчаар өгсөн “...уур хүрч Б.Э руу “Чи миний дүүг алчихсан юм биш үү” гэсэн чинь миний өөдөөс “Хоёулаа зодолдох уу” гэхээр нь хувцсаа тайлж, цээжээ нүцэглэж байгаад баруун гараараа _____________ын нүүр рүү цохитол ар дагз хэсгээрээ газар савж унахаар нь дээр нь гарч суугаад хоёр гараараа толгой болон нүүр хэсэгт нь 3-4 удаа цохиж байгаад...” гэх мэдүүлэг (хх-159-160) зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч _____________ыг согтуурсан үедээ, хохирогч Б.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэнд нь нэг удаа цохиж унагасан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн,

шүүгдэгч _____________ийн согтуурсан үедээ хохирогч _____________тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг тус тус гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “500,000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн хэдий ч хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч _____________ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 498,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн боловч шүүх хуралдаанд “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэснийг тус тус үндэслэн шүүгдэгч _____________, _____________ нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч нар шүүх хуралдаанд “Хохирогч Б.Эрдэнэбат баримтгүй нэхэмжилсэн 500,000 төгрөгөө шүүгдэгч _____________аас, хохирогч _____________ баримттай нэхэмжилсэн 498,000 төгрөгөө шүүгдэгч _____________ээс нэхэмжлэхгүй байхаар харилцан тохиролцсон” гэх боловч шүүх хэрэгт авагдсан мэдүүлэг, хохирлын баримт, шүүх хуралдаанд гаргасан хохирогч _____________ын мэдүүлэг зэргээр хохирогч _____________ын “Эмчилгээний зардал 498,000 төгрөгийг шүүгдэгч _____________ээс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг хүлээн авч, харин хохирогч Б.Э хохирлын баримтаа бүрдүүлж, хохирогч _____________ цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэж байна.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч _____________т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч _____________т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч _____________ын өмгөөлөгч Б.Энхтүвшин “Шүүгдэгч гэм буруу, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Холбогдогч нар хоорондоо ярилцаад хохирлоо тохиролцсон байгаа. Энэ гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа учраас _____________т оногдуулах ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү...” гэж,

шүүгдэгч _____________ийн өмгөөлөгч Л.Амартогос “Зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч _____________т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, шүүгдэгч _____________т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нар ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, хохирогчийг тус тусдаа хэд хэдэн удаагийн цохих үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Эрдэнэбат хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч _____________ “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгч нарын хувийн байдал (шүүгдэгч нар хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэд хэдэн удаагийн ял шийтгэлтэй)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _____________т 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _____________т 2 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч _____________т “Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Тухайлбал шүүгдэгчийн удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал, дүүгээ өмөөрч _____________ыг зодсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого олдог нь баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж үзээд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэж байна гэж шүүх дүгнэсэн болно.    

Шүүгдэгч нар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус шийтгүүлсэн бөгөөд шүүгдэгч _____________т оногдуулсан 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар өршөөн хэлтрүүлж,

шүүгдэгч _____________т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж зааснаар 2 жилийн хорих ялыг хасч, түүний биечлэн эдлэх хорих ялыг 6 (зургаа) сараар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч _____________ийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч _____________ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч _____овогт _________Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч ________овогт __________Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _____________ыг 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _____________ийг 2 жил 6 сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч _____________т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч _____________т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас хоёр жилийн хорих ялыг хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _____________т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч _____________ийн цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч _____________ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч _____________, _____________ нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохиогч Б.Эрдэнэбат гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой, хохирогч _____________ цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч _____________т авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч _____________т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, _____________ийн эдлэх хорих ялыг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тооцсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч _____________т авсан цагдан хорих, шүүгдэгч _____________т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР