Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1101

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо,

шүүгдэгч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108000001458 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________-ны өдөр ________төрсөн, 23 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл _________оршин суух бүртгэлтэй, _________гэх газарт, ________түр оршин суух, урьд ял шийтгэлгүй_____ овогт _______/РД:_________ /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч  нь _________2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэн ___________

“чамайг ирж авахаар машинтай болчихдог, надад нэг тус болчих гэхээр машингүй болчих юм” гэх маргаанаар шалтаглан улмаар зодож ____________ийн биед зүүн нүдний зовхи, баруун хацар, уруул, баруун зүүн өвдөгт цус хуралт, баруун, зүүн хацар, зүүн нүдний зовхи, дух, уруул, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн ___________ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ____________ийн: “...____________ бид хоёр пиво уусан. ...____________ над руу уурлаад “Танай найз залуу Төгөлдөр чинь өглөө эмнэлэг явах гэхээр машингүй, машин олдсонгүй одоо тэгээд машинтай болчихсон, чамайг ирж авахаар машинтай болчихдог, надад нэг тус болчих гэхээр машингүй болчих юм” гээд миний утсыг шидээд хагалчихсан. Тэгснээ миний үснээс зулгааж газар унагаагаад нүүр лүү дэвсээд, гараараа олон удаа цохиод, гар, хөл рүү өшиглөөд байсан. Би нэг хэсэг юу болсноо мэдэхгүй, ухаан алдчихсан юм шиг байна лээ. Нэг сэрэхэд нүүр лүү олон удаа цохиж, машин мөргүүлсэн. Хөл, гар луу олон удаа цохиод байсан. ...Тухайн үед ____________ бид хоёр зодолдож бие биенээ барьж аваад унахад миний халаасанд байсан гар утас эвдэрсэн байна лээ. Хэрэг гарах үед би нилээн согтуу байсан. ...Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-11, 15),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.10.01-ний өдрийн 9265 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1. ____________э-н биед зүүн нүдний зовхи, баруун хацар, уруул, баруун, зүүн өвдөгт цус хуралт, баруун, зүүн хацар, зүүн нүдний зовхи, дух, уруул, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэжээ (хх-28-29),

Гэрч Г.Тийн: “...____________, ____________ нар пиво авчраад уугаад ...миний уур хүрээд “би чадвал машинаа аваад бензен хийгээд ирье, чадахгүй бол орой эндээ унтчихаарай” гэж ____________д хэлээд явсан. Орой машинаа аваад 00 цаг өнгөрч байхад Хилчин хотхонд ирсэн. Гэтэл ____________ орцны үүдэнд нүүр ам нь цус болчихсон зогсож байхаар нь “яасан юм бэ” гэтэл ____________ “танай найз залуу хаяад явчихлаа, сэтгэлгүй хүн юмаа, намайг машин гуйхаар машингүй, чамайг ирж авахаар машинтай болчихдог” гээд зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-23),

Шүүгдэгч ийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 08 сарын сүүлээр Улаанбаатар хотод жолооны курсэд суух зорилготой ирсэн. Өөрийн төрсөн аав Огийн гэрт байсан. Жолооны курсдээ сууж дуусчихаад Сэлэнгэ аймаг руу явахаар болж байтал найз ____________тэй уулзаж пиво уугаад зодсон нь үнэн. Төгөлдөрийг надад нэг тус болооч гэхээр машингүй, найз охин Сийг авах болохоор машинтай болчихдог гээд би уурлаад зодсон. Сийг намайг үсдэхээр нь гараараа нэг удаа цохисон. Дараа нь дахиж барьцалдаж аваад 1-2 удаа гараараа цохисон. Өөрийн гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг (хх-84),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-53), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-49), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-54), оршин суух хаягийн тодорхойлолт (хх-55), нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт (хх-56), дансны хуулга (хх-60-72), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хх-57), эд хөрөнгөтэй бүртгэлтэй лавлагаа (хх-58), хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хх-59), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт (хх-95), хохирогчийн “т гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хх-96), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-97-98), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-99) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч  согтуурсан үедээ 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Хилчин хотхоны ****тоотод хохирогч ____________этэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаж зодон зүүн нүдний зовхи, баруун хацар, уруул, баруун, зүүн өвдөгт цус хуралт, баруун, зүүн хацар, зүүн нүдний зовхи, дух, уруул, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ____________ийн “...____________ бид хоёр пиво уусан. Зодолдож бие биенээ барьж авсан...” гэх мэдүүлэг (хх-15), гэрч Г.Тийн “...____________э орцны үүдэнд нүүр ам цус болчихсон, өмд нь хар болсон зогсож байхаар нь “яасан юм бэ” гээд асуутал  “танай найз залуу хаяаад явчихлаа, сэтгэлгүй хүн юмаа гээд зодчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-23), шүүгдэгч ийн “...Тухайн үед Төгөлдөрийг надад нэг тус болооч гэхээр машингүй, найз охин ____________ийг авах болохоор машинтай болчихдог гээд би уурлаад зодсон. ...Снийг намайг үсдэхээр нь гараараа нэг удаа цохисон. Дараа нь барьцалдаж аваад 1-2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-84), шинжээчийн 9265 дугаартай “1.____________э-н биед зүүн нүдний зовхи, баруун хацар, уруул, баруун, зүүн өвдөгт цус хуралт, баруун, зүүн хацар, зүүн нүдний зовхи, дух, уруул, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-28-29) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ийн хохирогч ____________этэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж нүүр лүү гараараа цохин, биед өшиглөж цохин эрх, эрх чөлөөнд халдан хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ____________ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хх-96)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч  чамайг ирж авахаар машинтай болчихдог, надад нэг тус болчих гэхээр машингүй болчих юм” гэх маргаанаар шалтаглан хохирогч ____________ийн биед халдаж зүүн нүдний зовхи, баруун хацар, уруул, баруун зүүн өвдөгт цус хуралт баруун, зүүн хацар, зүүн нүдний зовхи, дух уруул, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн сонсгосон саналын хүрээнд шийдэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч  “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг гараараа нүүрэн тус газар нь цохих, гар, хөл рүү өшиглөх үйлдлээр эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа барилгын засал чимэглэл хийж тодорхой орлого олдог, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч _____овогт ________________ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ийг 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  торгох ялыг шүүхээс тоггоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш

14 хоногийн дотор Нийслэлийн Эрүугийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР