Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 577

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: АМГТГ КХ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд орж ашиглах боломжгүй болсон талбайд хийсэн 622,230,649.11 төгрөгийн хөрөнгө оруулалт 212,477,082.80 төгрөгийн төлбөрийг XV-014..., XV-014..., XV-014..., XV-017... тоот тусгай зөвшөөрлүүдийн 2019 оны төлбөрт суутган тооцоогүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 7/349 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нийт 834,707,731.91 төгрөгийг XV-014..., XV-014..., XV-014..., XV-017... тоот тусгай зөвшөөрлүүдийн 2019 оны төлбөрт суутган тооцохыг даалгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т” ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт *******-. нэртэй XV-014..., Хөх- Өндөр нэртэй XV-014..., ******* нэртэй XV-014..., *******-1 нэртэй XV-017... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнуудыг эзэмшдэг бөгөөд 2008 оноос одоог хүртэл хууль тогтоомжийн дагуу хайгуулын ажлыг явуулж ирсэн. Энэ хугацаанд манай компани хайгуулын ажлыг явуулж ирсэн. Энэ хугацаанд манай компани хайгуулын ажил болон талбайн жилийн төлбөр тооцоог цаг тухайд нь төлж ирсэн. Гэтэл 2010 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн урт нэртэй гэх хуулиас шалтгаалан зарим талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хэдий тийм боловч хайгуулын талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрийг Урт нэртэй хуулийн үйлчлэлээр хасагдсан талбайг оролцуулан төлсөөр ирсэн. Манай компани дээрхи давхацсан буюу бидний ашиглах боломжгүй болсон талбай Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт 2010 оны 01 сарын 01-ний өдрөөс  хойш 212,477,082.80 төгрөгийн төлбөрийг 622,230,649.11 төгрөгийн хайгуулын ажлын зардлыг гаргажээ.

Уг нэртэй гэх хуулийн талбайн давхцалд бүртгэгдсэн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон дээрхи талбайн төлбөр болон зардлыг хасч 2018 оны ээлжит төлбөрт суутган тооцох хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 7/349  тоот албан бичгээр боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд захиргааны зохих шийдвэр гаргахаас татгалзсан Ашигт малтмал, Газрын тосны газрын шийдвэрийг хууль бусад тогтоолгон “Т”ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул шаардагдах захиргааны шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Төрийн захиргааны байгууллага Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах *******-. , Хөх өндөр-. *******, ******* нэртэй 13436.32 га, 8599.3 га, 14282.7 га, 5548.62 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 14....X, 14....X, 14...X, 17...X  дугаартай тусгай зөвшөөрлүүдийг анх 2008  оны 12 дугаар сарын 08-ны өдөр олгожээ. “Т”ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухай тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу 11 дэх жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн төрийн захиргааны байгууллагын 20 дугаартай шийдвэрээр “Т р” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 14....X, 14....X, 14...X, 17...X дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг үндэслэн тус  байгууллагын Кадастрын системд бүртгэлтэй  гэжээ. “Т р” ХХК-ийн албан ёсны хаягаар ашигт малтмалын хайгуулын 14....X, 14....X, 14...X, 17...X дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7/8592 тоот албан бичгээр хүргүүлж мэдэгдсэн байна. Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий болсон байна. Иймд “Т р” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т”ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд орж ашиглах боломжгүй болсон талбайд хийсэн 622,230,649.11 төгрөгийн хөрөнгө оруулалт 212,477,082.80 төгрөгийн төлбөрийг XV-014..., XV-014..., XV-014..., XV-017... тоот тусгай зөвшөөрлүүдийн 2019 оны төлбөрт суутган тооцоогүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 7/349 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нийт 834,707,731.91 төгрөгийг XV-014..., XV-014..., XV-014..., XV-017... тоот тусгай зөвшөөрлүүдийн 2019 оны төлбөрт суутган тооцохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт “*******-.” нэртэй газар байрлах 19209.04 гектар талбай, “Хөх өндөр-.” нэртэй газар байрлах 57388.35 гектар талбай, “*******” нэртэй газар байрлах 75414.07, 27377.16 гектар талбай газруудад ашигт малтмалын хайгуулын XV-014..., XV-014..., XV-014..., XV-017... дугаар тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг байжээ.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 64 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр “Т”ХХК-ийн эзэмшлийн XV-014..., XV-014..., XV-014..., XV-017... дугаар ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд орж ашиглах боломжгүй болсон талбайд хийсэн 622,230,649.11 төгрөгийн хөрөнгө оруулалт 212,477,082.80 төгрөгийн төлбөрийг XV-014..., XV-014..., XV-014..., XV-017... тоот тусгай зөвшөөрлүүдийн 2019 оны төлбөрт суутган тооцоогүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 7/349 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нийт 834,707,731.91 төгрөгийг XV-014..., XV-014..., XV-014..., XV-017... тоот тусгай зөвшөөрлүүдийн 2019 оны төлбөрт суутган тооцохыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА