| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0126/Э/001/2019/0351 |
| Дугаар | 2021/ШЦТ/1107 |
| Огноо | 2021-11-04 |
| Зүйл хэсэг | 10.1.2.5., 10.1.2.11., |
| Улсын яллагч | Т.Мөнхжаргал, Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1107
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Т.Мөнхжаргал, Р.Очирсүрэн,
иргэдийн төлөөлөгч ,
шинжээч М.Энхбаяр, Б.Ариунзул, Н.Туяа (цахим),
гэрч ____________, ____________,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Хувцагаан,
шүүгдэгч ____________, өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч ____________, өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч ____________, ____________ нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __________ дугаартай 6 хавтас хэргийг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______-ний өдөр _________суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт_________________,
Шүүгдэгч: **********
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч ____________ нь ____________тай бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн үед __________дугаар хорооны нутаг дэвсгэрт эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн Нокиа маркийн гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч улмаар амь хохирогч Ц.____________ийг газарт унасан байхад нь толгойн тус газар нь гараар цохих зэргээр хүч хэрэглэж гавал тархины хүнд гэмтэл учруулан алсан,
яллагдагч ____________ нь ____________тэй бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн Нокиа маркийн гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч улмаар амь хохирогч Ц.____________ийн толгой руу гараар цохих зэргээр хүч хэрэглэсний улмаас амь хохирогч Ц.____________эд гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч ____________ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Би анхнаасаа үнэн мэдүүлэг өгсөн. ёын мэдүүлэг зөрүүтэй яваад байгаа. Би хохирогчид гар хүрээгүй. ____________ цохиж унагасан, би куртикийг тайлж авсан. Сүүлд ____________ утсыг гаргаж ирсэн. Б, Ө нар хэргийг мэдээгүй. Машинд пиво уусны дараа Ө буугаад явсан. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлье гэж намайг хэлэхэд ____________ “Чи өөрийгөө барьж өгөх гээд байгаа юм уу” гэсэн. Би мэдүүлэг өгөөд хоригдсон, ____________ 2 хоногийн дараа хоригдсон. Үгсэн тохиролцсон зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч ____________ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрөн, Ө, бид нар пиво уусан. Би урд өдөр нь гараа гэмтээсэн байсан. Пивыг баруун гараараа авч дийлэхгүй байсан. Б улаан куртиктай хүнийг Мөрөнд зааж өгсөн. Мөрөн талийгаачийн араас гүйгээд явсан. Намайг очиход Мөрөн баруун гараараа цохисон. Талийгаачийг унагасныг би хараагүй. Би талийгаачийн биед хүрээгүй, цохиж зодоогүй. Мөрөн “Би тэр залууг гоё цохиж унагаасан, харсан уу” гэж байсан. Куртик, утсыг Мөрөн авсан” гэв.
Гэрч ___________шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бодьхүү, Мөрөн, ____________ бид дөрөв машинд байсан. Намайг пиво аягалаад өг гэсэн. Мөрөн, ____________ хоёр “буучихаад ирье” гээд буусан. Мөрөн эхэлж орж ирэхдээ куртик барьсан байсан. Тэгээд “Гоё цохиж унагалаа, харсан уу” гэж Мөрөн хэлсэн. Тухайн өдөр ____________ баруун гар өвчтэй байна гээд тамхи асааж чадахгүй байсан. Бодьхүү над руу “Нэгнийгээ танихгүй шүү” гэж чат ирүүлсэн байсан” гэв.
Гэрч ____________ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид дөрөв машинд пиво уусан. Ө буугаад явсан. ____________ын гар гэмтсэн талаар ярьж байгаагүй, би мэдээгүй. ____________ түрүүлж буусан. Би хэрэг хийснийг мэдээгүй. “Дээрэм хийе” гэсэн яриа болоогүй. Өсөхбаатар тухайн өдөр хамт хоноогүй” гэв.
Шинжээч М.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гавал тархины гэмтэл гараар цохиход үүсэхгүй. Баруун талаараа газар савж унахад уг гэмтэл үүснэ. Цохилтын эсрэг талд цус хуралт үүссэн. Цохилт үйлчлээд хана, шал, газар мөргөж унахад уг гэмтэл үүсч болно. Савж унах гэдэг нь дагзаараа арагш унахыг хэлнэ” гэв.
Шинжээч Б.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Амь хохирогч гавал тархины гэмтлээр нас барсан. Баруун зулай хэсэг, эсрэг талд хүч үйлчилснээр гэмтэл учирна. Савж унаснаас үүссэн гэмтэл биш. Уг гэмтэл гараар цохиход үүсэхгүй. Нүүрэнд цохисон хүчний үйлчлэлээр үхэлд хүргэсэн гэмтэл учрахгүй. Нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байсан” гэв.
Эрүүгийн ___________дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цийн: “Би хэрэг болсон явдлын талаар мэдэхгүй. Талийгаач хүү маань нас барж оршуулгын зардал 9 сая 200,000 гаруй төгрөгийг яллагдагч талаас гаргаж өгсөн. Өмгөөлөгч авсан 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Зүгээр явж байсан хүнийг дээрэмдэх зорилгоор алсанд нь маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-124),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Үзлэгийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 50 минутад эхлүүлэв. Цогцос нь 176 см урттай эрэгтэй хүний цогцос байв. ...Нас бараад 4-6 цаг болсон байна...” гэх баримт гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтас, хх-15, 17-19),
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2017.12.07-ны өдрийн 2264 дугаар дүгнэлтэд: “Онош: 1.Толгойн битүү гэмтэл: Баруун зулайн шугаман хугарал. Баруун зулай чамархайн хатуу хальс доорх цус харвалт. Зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт. Зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт. Зүүн хажуугийн ба гурав дөрөвдүгээр ховдол руу иврэлт. Баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт. Зүүн зулай чамархайн хатуу хальс доорх цусан хураа, эд доторх цусан хураа, баруун зулайн хатуу хальс доорх цусан хурааг авах мэс засал 2017.11.13. 2. Суман хөндийн цусан бүлэн. Тархины их хаван. Тархи дарагдал, шахагдал. Гүүрэн дэх хоёрдогч, голомтлог цус харвалтууд. Уушгины хаван... Дүгнэлт: “1.Талийгаачид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүснэ. 2.4. Баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хурааны улмаас суман хөндийд цусан бүлэн үүсэж, тархи хавагнаж гүүрэнд хоёрдогчоор цус хуран үхэлд хүргэжээ... Шинжээч эмч Ц.Ганболд” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтас, хх-89-92),
Шинжээч Ц.Ганболдын: “Энэ гэмтлийн авснаас хойш баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа үүсч тархийг дарах хүртэл ухаантай байж байгаад ухаан алдана. Ухаан алдаад комын байдалд байж байгаад мэс засал болон эмийн эмчилгээ хийгдсэн тул нас барах процессыг удаашруулсан байна. Талийгаачийн биед баруун зулайн хугарал үүссэн байсан ба энэ гэмтэл нь цохих үед үүснэ. Талийгаачид учирсан гэмтлийг үзэхэд 2-3 удаа цохих үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. Толгойд учирсан хугарал нь мэс заслын үед шинэ гэсэн байсан. Цусан хураа, зөөлөн эдийн гэмтлүүд нь задлан шинжилгээгээр шинэ болох нь тогтоогдож байна... Баруун зулайн хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, хуйхны цус хуралт нь нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байж болно. Зүүн талын бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, эд доторх цусан хураа толгойн зүүн талд цохих үед үүснэ. Баруун талын гэмтлээс тусдаа гэмтэл байна. Талийгаачид дээд уруулын салст, доод уруулын буланд цус хурсан. Үүнээс өөр гэмтэл нүүрэнд байхгүй. Энэ гэмтлээс болж тархины гэмтэл үүсэхгүй. Толгойн зүүн талд цохих үед уг гэмтэл үүснэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-87, 5 дугаар хавтас, хх-105-108),
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2021.06.23-ны өдрийн 539 дүгээр дүгнэлтэд: “1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2264 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.8. Талийгаач Ц.____________ийн цогцост баруун зулайн шугаман хугарлын улмаас баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт учирсан байх ба эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Талийгаачид учирсан баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн талын бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 4. Дээрх тархины хатуу бүрхүүлийн доор цусан бүлэн нь тархийг дарж тархины дарагдал үүсэх хүртэл ухамсарт ухаантай байх ба энэ нь хэдэн цагаас хэдэн хоног хүртэл хугацаанд үргэлжилж болно. 5. Дээрх гэмтлийг аваад толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, бөөлжих мэт гавал тархины гэмтлийн ерөнхий шинж тэмдгүүд илэрнэ. 6. Согтууруулах болон мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд дээрх илэрсэн шинжүүдийг анзаарахгүй, бүдэг илрэх боломжтой. 7. Тархины баруун зулайн шугаман хугарал гэмтэл нь газарт савж унах үед үүсэхгүй. 9. Өвчний түүхэн дэх мэс заслын тэмдэглэлд “...Баруун зулайн орой хэсгээс хуучин трепенаци хүрсэн шинэ шугаман хугаралтай” гэсэн байх бөгөөд шугаман хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. 10.11. Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь нэг цаг хугацаанд, нэг удаагийн үйлчлэлээр хамт үүссэн байх боломжтой. 12. Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 13. ГССҮТ-ийн 13408 тоот өвчний түүхэн дэх мэс заслын тэмдэглэлээс харахад талийгаач нь өмнө тархины мэс засалд орж байсан ба энэ нь тухайн шинэ гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. 14. ГССҮТ-д хийгдсэн оношлогоо, эмийн болон мэс заслын эмчилгээ стандартын дагуу зөв хийгдсэн байна. Талийгаачийн амь насыг аврах боломжгүй. Шинжээч эмч М.Энхбаяр, Б.Ариунзул, Н.Туяа” гэжээ (5 дугаар хавтас, хх-202-207),
Гэрч ____________гийн 2017.12.20-ны өдөр өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...бид гурав Нарангийн гол руу явсан. Дэлгүүрээс тэр хоёр пиво аваад уусан. Мөрөн ууж байгаа харагдаагүй. ____________ уугаад байсан. 2,5 литрийн пиво уучхаад тэр хоёр тэндээ буугаад би халтууранд явсан. 20-21 цагийн хооронд л байсан байх. ...Шөнө 23-24 цагийн орчим Мөрөн залгаад “хүрээд ирээч” гэхээр нь Нарангийн голд очиход тэр хоёр байсан. Тэгээд гурвуулаа миний машинтай 5 шар орж тамхи авчхаад автобусны буудал дээр унтсан. ...Намайг шөнө дахин дуудах үед Мөрөн, ____________ хоёр нэг улаан куртик барьчихсан машинд суусан. Би ____________ын куртик гэж бодсон. ____________ пиво ууж байгаад салахдаа хувцсаа солино, куртикны суга урагдсан гэж ярьж байсан. Мөрөн, ____________ хоёр надтай цуг явж байхдаа ямар нэгэн гэмт хэргийн талаар юм яриагүй...
2020.01.14-ний өдөр дахин өгсөн: “...Тэр өдөр ____________, Мөрөн хоёр миний машинд пиво уухдаа ____________ нэг хүүхэд дагуулж орж ирсэн. Пивоо нөгөө хүүхдээр аягалуулсан. Тэр хүүхэдтэй би тухайн үед танилцаж байсан. ...Пиво ууж дууссаны дараа тэр хүүхэд машинаас буугаад явсан. Таван шарын автобусны буудал дээр Мөрөн, ____________ бид гурав хоносон. ...Таван шарын автобусны буудал дээр хонох үед ____________ын гар нь зүгээр, ямар нэгэн байдлаар гар өвдөж байна гэж ярьж байсан зүйл байхгүй. Тэр өдөр гар өвдсөн, гэмтсэн талаар ямар ч яриа болоогүй. “Би тэр хүнийг гоё цохиж унагаасан. Чи харсан уу” гэх зүйл яриагүй. Тийм зүйл ярьсан бол би юу болсон талаар асуух байсан. Хэрэг болсон талаар огт яриагүй...
2021.05.31-ний өдөр дахин өгсөн: “...Шабиг нь тухайн үед хамт Таван шар ороогүй болохоор худлаа мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Шабиг нь ____________ын дүү нь гэж танилцуулж байсан учраас ахыгаа өмөөрсөн юм байлгүй гэсэн бодол төрж байна. Би болсон үйл явдлыг тухайн үед мэдүүлэхдээ хэлж байсан одоо ч өөрийнхөө санаж байгаа зүйлийг ярьж байна. Шабиг машинд пиво тойруулж өгчихөөд Нарангийн гол дээрээ буугаад үлдсэн. Машинд байхдаа тэд нар хэн нэгнийг цохисон талаар ямар нэгэн зүйл яриагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-49-51, 4 дүгээр хавтас, хх-62-65, 5 дугаар хавтас, хх-157-158),
Гэрч ____________ын 2020.01.17-ны өдөр өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...тоглоомын газар тоглож байхад ____________ орж ирээд “намайг гараад ир” гэж дуудсан. Намайг гарахад цагаан өнгийн Prius-20 маркийн машины жолоочийн хүрдэн дээр ____________, жолоочийн хажууд Мөрөн байсан. ____________ бид хоёр арын суудалд суусан. ...намайг машинд ороход “дүү нэг пиво тойруулаад аягалаад өгчих” гэсэн. Пивыг М ____________ хоёр уусан. Тэр үед ____________ын гар хавдчихсан, тамхи асааж чадахгүй нөгөө гараараа асааж байсан. Пиво ууж дуусаад цэнхэр дэлгүүрийн автобусны буудал дээр очиж зогссон. Мөрөн ____________ыг “бууя” гээд дагуулаад буусан. ____________, Мөрөн хоёр буугаад цэнхэр дэлгүүрээс зүүн зүгт гудамж руу алхаад явсан. Б бид хоёр машинд үлдсэн. 20-30 минут хүлээж байхад ____________, М хоёр явсан гудамжныхаа доод талын гудамжаар гүйж ирээд машинд суухдаа Мөрөн улаан өнгийн куртик барьчихсан ирсэн. Тэгээд М ____________т “Би сая гоё цохиж унагаасан, харсан уу” гэж асууж байсан. Тэндээс... машинтайгаа хөдлөөд Таван шарын автобусны буудал дээр очиж ...бид 4 хоносон. ____________ын баруун гар өмнөх өдөр нь хүнтэй маргалдаад гэмтсэн гэж хэлж байсан. Сарвуу, товгор ястай хэсгээрээ хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-58-61),
Гэрч Б.Бгийн: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өглөө ...09 цагийн орчим ____________э, У бид гурав архи уусан. ____________э, Утай хамт гэр лүүгээ явлаа гээд явсан. 17 цагийн үед ____________э “архи олдохгүй байна” гээд ирсэн. Бид хоёр хоол идэж, нэг шил архи уусан. Орой нь гадаа гарч тамхи татчихаад ирье гээд алга болсон. Шөнийн 02 цагийн үед ...куртик нь байхгүй, хамар ам нь цус болчихсон, чихнээс нь жоохон цус гоожсон болохоор нь би “хаана, хэнтэй зодолдсон юм” гэтэл “маргааш ярья, найз нь хөлдөж үхлээ” гээд газраар унтаад өгсөн. Үүрээр ____________э “найз нь хөлдөж үхлээ” гээд миний өвөрт ороод ирсэн. Өглөө 08 цагийн үед би галлах нүүрс оруулж иртэл ____________э орондоо шээчихсэн. Юу болж байна гэтэл ____________э ухаангүй болохоор нь 103 дугаар луу дуудлага өгсөн. ____________э улаан өнгийн юүдэнтэй, богино куртиктэй байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-41-45),
Гэрч С.Цийн: “2017 оны 11 сарын 13-ны өдөр ...сургуулийн гадна 10 цаг 10 минутын үед зогсож байхад М, Т, Б ах 3 зогсож байсан. Намайг тэд нар дээр очиход М нэг улаан өнгийн куртик барьчихсан “ахын дүү энийг авах уу, сайхан угаагаад цэвэрлээд өмсчих” гээд өгсөн. Ямар нэгэн зүйл асуугаагүй, “за баярлалаа” гээд авсан. ...Уг куртик нь улаан өнгийн, урдуураа цахилгаантай, юүдэнтэй малгайтай, Tiger Force гэсэн бичиглэлтэй байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-46-48, 66-68),
Гэрч Ө.Бийн: “...____________тай 2017 оны 10 сарын сүүл, 11 сарын эхээс үерхэж байсан. Миний санаж байгаагаар 2017 оны 11 дүгээр сард ...3, 4 дүгээр хорооллын эцсээс ____________ын найзын Prius-20 маркийн машинд сууж намайг Яармагт гэр лүү хүргэж өгчхөөд явсан. Маргааш нь өглөө 10 цагийн үед нөгөө хүргэж өгсөн машинтайгаа ирж уулзсан. ...Надтай 3, 4 дүгээр хороололд уулзаад явахдаа бид хоёр хөтлөлцөөд явж байсан. Тэгэхэд гар нь зүгээр, ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байгаагүй. Харин хамгийн сүүлд ____________ надад гар утас өгчхөөд явахдаа гар нь зүгээр явчхаад хөдөө очоод мориноос унаад гараа гэмтээчихсэн гэж над руу утсаар ярьж байсан. Тэрнээс өмнө надтай уулзахдаа гараа гэмтээсэн гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-100-101),
Гэрч Б.Эгийн: “...____________ гэдэг хүүхдийг сайн таньдаггүй байсан. Гэтэл ____________ын аав нь “Сонгинохайрхан дүүргийн *** дэлгүүрийн үүдэнд нүүрс зардаг ах нь байна гэж миний утсанд одоогоос 2 жилийн өмнө (байх санагдаж байна) залгаад “____________ыг насанд хүрээгүй болохоор цагдаагаас мэдүүлэг авахад чи хамт оролцох байх, тэгэхээр хүүхдээрээ ____________ыг цохиогүй, ____________тай хамт явж байсан хүн түрүүлж цохисон” гэж хэлүүлээд өгөөч гэсэн. Би “хүүхдээ цагдаагийн газарт мэдүүлэг өгүүлэхгүй, тийм юм байхгүй” гэж хэлсэн. ____________ын аав нь гэх хүн удаа дараа залгаж энэ асуудлаар ярьж байсан. ...____________ын хамт гэмт хэрэг үйлдсэн гэх нөгөө хүүхдийн аав манай гэрт ирж уулзахдаа ____________, Мөрөн хоёр нь хамаатны хүмүүс, ах, дүү нарын хүүхдүүд болохоор “хүүхдээ мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь өгүүлээрэй” гээд явсан. Манай хүүхэд надад “Тэр хүмүүстэй тааралдаад салсан гэж” хэлсэн...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-95-96),
Гэрч Б.Тын: “2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр миний хүү ____________д холбогдох хэргийн шүүх хурал хойшилсон. Урд өмнө болсон шүүх хурал дээр ____________ын ах Ш “Ш хочтой Ө” гэж хүний талаар ярьж эхэлсэн. ...Тэгэхээр нь Ө гэж хүүхдийг олж уулзахаар Толгойтод амьдардаг хүнээр дамжуулж хайж байгаад ...Өын ээжийн утсыг олоод ...очиж уулзсан. ...Би ээжид нь “Өтай уулзаж үнэн бодит байдлаар нь мэдүүлэг өгөөрэй гэж хэлэх гэж ирсэн юм аа” гэхэд тэрээр “____________ын аав цэнхэр өнгийн портер машинтай ирээд Өсөхбаатартай уулзаад явсан. Уулзахдаа М 2 удаа цохисон гэж хэлээд өгөөч гэж” хэлээд явсан гэдгийг надад хэлсэн. Тэгэхээр нь би “...хүүгээ үнэн зөвөөр нь мэдүүлэг өгүүлээрэй” гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-66-67),
Шүүгдэгч ____________гийн 2017.11.18-ны өдөр сэжигтнээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны ...өдөр ____________...бид хоёр шоудах санаатай хотын төв рүү ____________ын гэрийн гудамжнаас зүүн зүгт 1 гудамж өнгөрөөд дараагийн гудамжинд явж байтал урдаас 170 см орчим өндөртэй, улаан өнгийн малгайгүй нимгэн куртиктэй, бараан өнгийн өмдтэй, ...эрэгтэй зөрсөн. ____________ эргээд тэр хүн дээр очоод ямар нэгэн зүйл ярилгүй шууд цээж рүү нь цохиж унагаасан. Би гүйгээд очиход ____________ халаасыг нь ухаж байхаар нь би куртикыг зүүн гарын ханцуйнаас нь татаж тайлж авч байх үед ____________ гудамж уруудаад гүйсэн. ...____________ гудамжинд цохиж унагаасан хүний халааснаас Nokia гар утас авсан гэж хэлсэн. ...Би тэр хүнийг цохиж зодоогүй, ____________ тэр хүний цээж рүү нь баруун гараараа 1 удаа цохисон тэгэхэд газар мөстэй халтиргаатай байсан болохоор тэр хүн газар унасан. ...Тэр хүн биеийнхээ ар хэсгээрээ савж унасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-134-139),
2017.11.20-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...____________ гүйж очоод цээж рүү нь цохисон. Яагаад цохисныг нь мэдэхгүй, цохиод унагаасных нь дараа очиход тэр хүн баруун хажуугаараа харсан байдалтай хэвтэж байсан. ____________ өмднийх нь халаасыг ухаад би куртикыг тайлж авсан. ...улаан өнгийн куртикыг би Цэнд-Аюушт өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-140-142),
2017.12.19-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...Би тэр хүнийг цохиогүй. Тэр хүнийг ____________ цохиод би куртикыг нь авсан. Гар утсыг ____________ авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-146-147),
2018.04.13, 09.11-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...____________ын гэрээс гараад хот руу чиглэлтэй Сонгинохайрхан дүүргийн хорооны буудлын тэнд алхаад явж байтал улаан куртиктэй, 170см орчим өндөртэй хүн зөрж өнгөрсөн. ____________ куртик хэрэгтэй гээд түрүүлж гүйж очоод цохиж унагасан, би араас нь очиж куртикийг нь зүүн талаас нь эхэлж тайлж авсан. Тэр хүн эсэргүүцэл үзүүлэхээр нь толгой хэсэгт цохисон. Намайг куртикыг тайлж авч байхад ____________ халаасыг нь ухаад гар утсыг авсан байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-160, 3 дугаар хавтас, хх-19-21),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.12.19-ний өдрийн 1073 дугаар дүгнэлтэд: “1.____________ нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. 2.____________ нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ____________ нь гэмт хэргийн үйлдлээ хариуцах чадвартай байна. 3.____________ нь гэмт хэргийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэжээ (1 дүгээр хавтас, хх-102-103),
Шүүгдэгч ____________ын 2017.11.20-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...М залгахаар нь 17 цаг өнгөрч байхад уулзаж ТОлгойт руу явсан. Сүмийн урд гадаа пиво ууж дуусгаад Цэнхэр дэлгүүр дээр нүүрс, мод зарж борлуулдаг аав Э дээр очих гээд гудамжаар Мгийн хамт явж байтал улаан куртиктэй эрэгтэй хүн явж байсан. М надад юу ч хэлэлгүй тэр хүнийг чиглээд гүйсэн. Би яаж байгаа юм бол гэж бодоод харж байгаад араас нь гүйгээд очихын завдалгүй тэр улаан куртиктэй хүнийг унагаачихсан энгэр хэсгээс нь дээш бага зэрэг татаж өндийлгөж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Би очоод “болиоч” гэхэд Мөрөн тэр хүний улаан куртикыг тайлж аваад, өмдний халааснаас Nokia маркийн товчлууртай өнгийг нь мэдэхгүй утас авсан. Би гэр лүүгээ алхаад харьсан. Мөрөн салаад явсан. Би тэр хүн рүү ойртоогүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-150-153),
2017.12.19-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...Мөрөн цуг явж байгаад юу ч яриагүй тэр хүний араас ганцаараа очсон. Би булан тойроод араас нь очиход унагаачихсан дээрээс нь нэг удаа цохиж байсан. Тэгээд куртикыг нь аваад хүрээд ирсэн. Би маргалдаад шууд салаад явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-157-158),
2018.04.13, 09.11, 2019.02.12-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...манай найз охиныг Яармагийн 2 дугаар буудал орж ..хүргэж өгөөд ...____________, ...М бид гурав ... “**” төвийн компьютер тоглоомын газраас ____________ыг аваад ...Цэнхэр дэлгүүрээс ...шар айраг авч уусан. ____________ уугаагүй. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би хүүхдүүдтэй маргалдаж байгаад баруун гарынхаа дунд савхан ясыг хугалсан байсан. ...шөнө 24 цагийн цагийн үед Цэнхэр дэлгүүрийн үүдэнд зогсож байхад ____________ хамгийн түрүүнд улаан куртиктэй хүн явж байна гэж Мд зааж өгсөн. ...Тэр үед хохирогч руу очиж байхад халтиргаатай, далан маягийн газар байсан. М хашаа тойроод түрүүлж яваад, би хашааны булан тойроод харахад тэр хүнийг газар унагасан, нүүрэн хэсэгт нь цохиж байсан. ...Машин дээр очоод М машины ард ____________тай зэрэгцэж суугаад би урд ____________тэй суусан. Тэгэхэд М “____________аа би тэр хүнийг гоё цохиж унагасан чи харсан уу” гэж надад хэлсэн. ...Тэгээд бид дөрөв хамт хоносон...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-160, 3 дугаар хавтас, хх-15, 137),
2020.01.06-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17-18 цагийн орчим ...107 дугаар сургуулийн ард Э, А нарын хамт явж байгаад үл таних 4 залуутай хальт муудалцаж маргалдаж ганц нэг цохилцсон. Тэр үед С гэж манай гэрийн ойролцоо амьдардаг охин маргаан болоход хараад зогсож байсан. ...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ____________, Мөрөн, ____________ нар миний гар хавдсан байхыг мэднэ...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-75-77),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.12.19-ний өдрийн 1074 дүгээр дүгнэлтэд: “1.____________ нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. 2.____________ нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ____________ нь гэмт хэргийн үйлдлээ хариуцах чадвартай байна. 3.____________ нь гэмт хэргийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэжээ (1 дүгээр хавтас, хх-107-108),
Шүүгдэгч ____________ын мэдүүлгийг газар дээр нь 2017.11.20-ны өдөр шалгасан тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ...55 дугаар гудамжны баруун жалгаар хойд зүгт явж ...Нарангийн голын цэнхэр дэлгүүрийн автобусны буудлаас харалдаа хэсгээс ертөнцийн зүгээр зүүн хэсэгт байх далан дээр улаан куртиктэй согтуу хүн явж байхыг М хараад надад ямар нэг зүйл хэлэлгүй гүйгээд явчихсан. ...Уг газрын далан өгсөөд Мг араас нь дагахад эрийн хүнсний дэлгүүрийн хойд гудамжинд “А” шонгийн зүүн хойд хэсэгт жалганы үзүүр дээр М улаан куртиктэй хүнийг унагаагаад цохиж байсан...” гэжээ (1 дүгээр хавтас, хх-20-26),
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017.11.16-ны өдрийн яаралтай тусламжийн 18 цаг 40 минутын 20176887 дугаар хуудаст: “...Энхбаярын ____________... гэмтсэн цаг хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12 цаг 00 минут, ...хаана “Орхонтуул сум” ...гол зовуурь “янгинаж өвдөнө. Мориноос унасан.” ...хэсэг газрын үзлэг “Баруун сарвуу хавдсан III дугаар хурууны шивнүүр хугарсан...” гэжээ (4 дүгээр хавтас, хх-88-92),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг (1 дүгээр хавтас, хх-7-14), түргэн тусламжийн дуудлагын хуудас (2 дугаар хавтас, хх-31), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, 4,6,9 дүгээр гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтас, хх-15-19), эд зүйл хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ (1 дүгээр хавтас, хх-29-33, 160), гэрч Э.Шинэбаярын мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-78-80), гэрч Х.Мишигмаагийн мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-81-83), шүүгдэгч ____________ын хувийн байдалтай холбоотой баримтууд (2 дугаар хавтас, хх-15-27), шүүгдэгч ____________гийн өмнөх шийтгэх тогтоолын хуулбар (2 угаар хавтас, хх-67-74), гэрч Н.Аын мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-71-73), Тагнуулын ерөнхий газрын полиграцын сорилын үр дүн (4 дүгээр хавтас, хх-110-112, 113-116), гэрч ____________, яллагдагч ____________ нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (5 дугаар хавтас, хх-162-166), гэрч ____________, ____________ нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (5 дугаар хавтас, хх-171-174) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
талуудаас шүүхэд гаргаж өгсөн рентген зураг, “_____________ийн албан бичиг, Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн лавлагаа, магадалсан тэмдэглэл зэрэг баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ____________, нар бүлэглэн хохирогч ____________ийг цохиж алсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Хэрэг үйлдэхийн өмнө үгсэн тохиролцсон байсан, санаа зорилго нэгтэйгээр гэмт хэрэгт хамтран оролцсон, мөн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн байдаг... ” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Хохирогч ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн зүйл байхгүй. Дээрмийн зүйл болох куртик шүүгдэгч Мөрөнгөөс илэрсэн. Амь хохирогчийг цохиж унагасан, харсан хүн нь тодорхой байгаа. ____________ өмгөөлөгч сольсноос хойш хэрэг явахаа байсан. ____________ыг гардаж гүйцэтгэсэн хүн гэж үзэж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маш их гомдолтой гэж байгаа. Эцэг, эх нь сэтгэл санаагаар их хохироч байгаа. Хохирлыг гаргуулж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан “Шүүгдэгч Мөрөнгийн мэдүүлэгт “Цээжин тус газар цохих үед амь хохирогч баруун талаараа хараад хэвтэж байсан” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Иймээс ____________ын цохилтын улмаас нас баржээ гэсэн дүгнэлтэд хүрнэ. ____________ “М энгэрээс нь бариад нүүрэнд цохисон гэдэг боловч шинжээч нарын “нүүрэнд гараар цохиход уг гэмтэл үүсэхгүй, баруун талаар савж унавал учрах боломжтой” гэх мэдүүлгээр няцаагдаж байна. Хүн амины хэрэгт оролцоо байхгүй. Харин энэ хэргийн дараа дээрмийн хэрэгт оролцсон гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, үндэслэлгүй. Гавлын яс хугарсан гэж шинжээчийн 2 дүгнэлтэд байгаа боловч 1 дүгээр хавтасны 9 дугаар хуудсанд байгаа зураг дээр “Гавал яс хугаралгүй” гэсэн байна. Иймд ноцтой зөрүү гарч байгааг анхаарна уу. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй. Үйлдэл, оролцоог ялга гэж хэргийг буцаагаад байхад ялгаагүй оруулж ирсэн. Гэрчийн мэдүүлгүүд илт зөрүүтэй, аль нэг нь худлаа мэдүүлэг өгсөн. Үүнийг шалгаж тогтоогоогүй. Түүнчлэн үйл баримтыг тогтоогоогүй. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг “Дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг шалгаж тогтоогоогүй. Шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй. Хэргийн оролцогчийн фэйсбүүк (facebook)-т үзлэг хийж тогтоох, нотолбол зохих байдлыг тогтоох зэрэг ажиллагааг хийх шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэж,
иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ____________ нь ____________тай бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн Нокиа маркийн гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч улмаар амь хохирогч Ц.____________ийн толгойн тус газар нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэж гавал тархины хүнд гэмтэл учруулан алсан,
шүүгдэгч ____________ нь ____________тэй бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн Нокиа маркийн гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч улмаар амь хохирогч Ц.____________ийн толгой руу гараар цохих зэргээр хүч хэрэглэсний улмаас амь хохирогч Ц.____________эд гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бгийн “... Манай бага эмэгтэй дүү Б залгаад “____________э ах гэмтлийн эмнэлэгт ухаангүй ирээд хагалгаанд орчихжээ” гэж хэлсэн. Хагалгааны дараа ч ухаан орохгүй байсаар нас барсан. Б гэх залуугийн гэрээс эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан. Тэднийд шөнө орж ирэхдээ куртикгүй, утасгүй, “найз нь дээрэмдүүлээд зодуулчихлаа” гээд орж ирсэн юм байна лээ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-36-37),
цогцост үзлэг хийсэн “...талийгаачийн доод уруулын баруун доод хэсэг, дээд уруулын дотор хэсэгт цус хуралттай...” гэх тэмдэглэл, 4,6,9-р гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтас, хх-15-19),
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цийн “...Миний талийгаач хүү дээд сургууль төгссөн багш хүн байсан, зүгээр явж байсан хүнийг дээрэмдэх зорилгоор алсанд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (4 пүгээр хавтас, хх-124),
гэрч Б.Бгийн “...шөнө 02 цагийн үед ____________э куртик байхгүй, хамар ам нь цус болчихсон, чихнээс нь жаахан цус гоожсон болохоор нь би “хаана хэнтэйгээ зодолдсон юм” гэтэл “маргааш ярья, найз нь хөлдөж үхлзэ” гээд газраар унтаад өгсөн. Өглөө 08 цагийн үед би гэрээ галлах гээд нүүрс оруулж иртэл ____________э орон дотроо шээчихсэн байсан. Би “____________э юу болж байна” гэтэл ухаангүй болохоор нь 103 дугаар руу дуудлага өгсөн...“ гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-41-45),
гэрч Ц.Бын “...Би Бгээс юу болов гэж асуухад “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бид хоёр архи ууж байгаад 21 цаг болоход ____________э манай гэрээс гарч явснаа шөнө 02 цагийн үед хүнд зодуулсан байдалтай ирсэн, хэнд зодуулснаа хэлээгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-61-62),
гэрч ____________гийн “...М, ____________ хоёр 2.5 литрийн хуванцар савтай пиво уугаад тэндээ буугаад би халтуурт явсан. Тэр хоёр 20-21 цагийн хооронд буусан байх, шөнө 23-24 цагийн орчим намайг халтууранд явж байхад М над руу дахин утасдаад хүрээд ирээч гэсэн. Нарангийн голд очиход М, ____________ нар нэг улаан өнгийн куртик барьчихсан машинд суусан. Тэгээд бид гурав миний машинтай Таван шар орж автобусны буудал дээр унтсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-49-51, 4 дүгээр хавтас, хх-62-65, 5 дугаар хавтас, хх-159),
гэрч С.Цийн “...М нь манай сургуулийн гуравдугаар курсын оюутан бөгөөд манай ах Бгийн ангийн хүүхэд. 2017 оны 11 сарын 13-ны өдөр 1 дүгээр паар завсарлаад сургуулийн гадна зогсож байхад М, Төрөө, Б ах гурав зогсож байсан. Тэд нар дээр очиход М нэг улаан өнгийн куртик барьчихсан “ахын дүү үүнийг авах уу, сайхан угаагаад ав” гэхээр нь баярлалаа гээд авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-46-48),
цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2264 дугаартай “1. Талийгаачид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүснэ. 2.4.Баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорхи цусан хурааны улмаас суман хөндийд цусан бүлэн үүсэж, тархи хавагнаж гүүрэнд хоёрдогчоор цус хуран үхэлд хүргэжээ...” гэжээ (1 дүгээр хавтас, хх-89-92),
хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 539 дугаартай “1.Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2264 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.8.Талийгаач Ц.____________ийн цогцост баруун зулай ясны шугаман хугарлын улмаас баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл учирсан байх ба эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Талийгаачид учирсан “баруун зулай ясны шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 6.Согтууруулах болон, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд дээрх илэрсэн шинжүүдийг анзаарахгүй, бүдэг илрэх боломжтой. 7. Тархины баруун зулайн шугаман хугарал гэмтэл нь газарт савж унах үед үүсэхгүй. 10.11. Талийгаачид учирсан “Гавал тархины гэмтэл” нь нэг цаг хугацаанд, нэг удаагийн үйлчлэлээр хамт үүссэн байх боломжтой...” гэжээ (5 дугаар хавтас, хх-202-207),
шүүгдэгч ____________гийн “...Тэгээд явж байхад хажуугаар 170 см орчим өндөртэй хүн зөрөөд өнгөрсөн. ____________ гүйж очоод цээж рүү нь цохиод унагасан. Тэр хүн баруун хажуугаараа харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд ____________ өмднийх нь халаасыг ухаад, би гадуур куртикыг нь тайлж авсан. ____________ халааснаас нь Нокиа маркийн ар таг нь байхгүй гар утас авсан байна лээ. Тухайн үедээ авч байхыг нь хараагүй, дараа нь надад үзүүлсэн. Би куртикыг нь авчихаад буцаж очоод ноосон малгайг нь өмсүүлсэн, тэр хүнээс архи үнэртэж байсан, ер нь согтуу байсан. Тэр хүн хөөе хөөе гэж дуугарсан, надаас түрүүлээд ____________ түрүүлээд гүйгээд явчихсан учраас би араас нь гүйсэн. Хохирогчоос авсан утсыг би аваад 2017 оны 11 сарын 13-ны өдөр өөрийхөө сим картыг хийгээд хэрэглэж байгаад санамсаргүй байдлаар гээгдүүлсэн. Улаан өнгийн куртикыг нь би аваад Цд өгсөн...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч ____________ын “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...пиво ууж дуусгаад аав Э дээр очих гээд гудамжаар Мгийн хамт алхаж байтал улаан куртиктэй эрэгтэй хүн явж байсан. Тэр үед Мөрөн надад юу ч хэлэлгүй тэр хүнийг чиглээд гүйсэн, тэгэхээр нь би араас нь яаж байгаа юм бол гэж бодоод харж байгаад, араас нь гүйгээд очихын завдалгүй тэр улаан куртиктэй хүнийг Мөрөн унагачихсан энгэр хэсгээс нь дээш бага зэрэг татаж өндийлгөж байгаад нүүр хэсэгрүү нь гараараа цохисон. Тэгэхэд тэр хүн гараараа өөрийгөө хаахгүй, ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байсан. Тэгээд би очоод Мг болиочээ гээд дөхөөд очиход М тэр хүний улаан куртикийг тайлж аваад, өмдний халааснаас нь покио маркийн, товчлууртай, өнгийг нь мэдэхгүй гар утас аваад, миний урдаас явья гээд ирсэн. Ингээд М надаас “тэр хүнээс авсан улаан өнгийн куртикыг авах уу” гэж асуухаар нь би үгүй гэсэн…” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ____________ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...улаан куртиктэй хүнийг ____________ унагаачихсан, энгэр хэсгээс нь дээш бага зэрэг татаж өндийлгөж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. ...” гэсэн мэдүүлэг, /1 хх-151-152/,
шүүгдэгч ____________гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “... ____________ эргээд тэр хүн дээр очоод ямар нэгэн зүйл ярилгүй шууд цээж рүү нь цохиж унагаасан. Тэгэхээр нь би гүйгээд очиход ____________ халаасыг нь ухаж байсан. Би тэр хүний өмсөж байсан куртикийг тайлж авч байх үед ____________ гудамж уруудаад хотын төв рүү чиглээд гүйсэн. ...____________ тэр хүний цээж рүү нь баруун гараараа 1 удаа цохисон. Тэр газар мөстэй, хальтиргаатай байсан болохоор тэр хүн газар унасан. ...____________ыг цохих үед тэр хүн биеийнхээ ар хэсгээр савж унасан. ...” гэх мэдүүлгүүдийг /1хх-136-139/ дүгнэж үзэхэд хохирогчийг 1 бус удаа цохисон болох нь шинжээч эмч Ц.Гын “... талийгаачид учирсан гэмтлээс үзэхэд 2-3 удаа цохих үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм...” гэсэн /1хх87/ мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Түүнчлэн ____________ нь талийгаачийг гудамжаар зөрж өнгөрөхөд нь араас нь очиж, толгойн хэсэгт нь цохиж унагаан өмдний халааснаас нь гар утсыг авч байхад ____________ нь талийгаачийн нүүрэн тус газар цохиж, өмсөж явсан куртикийг тайлж авсан” үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйлдлийг шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэн, хэн аль нь уг хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж үзнэ.
Үүнээс гадна ____________ын талийгаачийг цохих үед газар унах, ____________гийн талийгаачийн толгойн хэсэгт цохисон үйлдлийн улмаас талийгаачид үхэлд хүрэх гавал тархины гэмтэл учрах боломжтой тул шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тус тусад нь ялган зааглах боломжгүй, талийгаачийг үхэлд хүргэх гэмтлийг шүүгдэгч нар бүлэглэн учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн амь хохирогч Ц.Бийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дүгээр сарын 23-ны өдрийн 539 дугаартай дүгнэлтээр “…Талийгаачид учирсан баруун зулай ясны шугаман гарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. ...Талийгаачийн амь насыг аврах боломжгүй...” болохыг тогтоосон байх ба шинжээч эмч нар дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж мэдүүлсэн байна.
Дээрх байдлаас дүгнэхэд, амь хохирогч Ц.____________ийг үхэлд хүргэсэн гэмтэл нь шүүгдэгч нар амь хохирогчийн толгойн тус газар нь цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд уг гэмтлийн улмаас тархи дарагдаж, амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.
Иймд шүүгдэгч ____________, ____________ нарыг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, куртикыг авах зорилгоор үйлдлээрээ санаатай нэгдэн хохирогч Ц.____________ийг цохиж унаган, газарт унасан байхад гараараа цохих үйлдлээр халдан гавал тархины битүү гэмтэл учруулж алсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх хэсгүүдэд заасан хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарыг яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ____________гийн мөрдөн байцааалт, шүүх хуралдаанд удаа дараа өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдээгүй, харин шүүгдэгч ____________ын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдсэн болно.
Шүүгдэгч ____________ын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би гараа гэмтээсэн байсан учраас амь хохирогчийг цохиогүй, Мөрөнгийн надад “____________аа би тэр хүнийг гоё цохиж унагасан, чи харсан уу” гэж хэлсэн болон ____________, Мөрөн, ____________ бид дөрөв хамт хоносон гэх утга агуулга бүхий мэдүүлгүүд нь:
гэрч Ө.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ____________тай... уулзсан... Надтай 3, 4 дүгээр хороололд уулзаад явахдаа бид хоёр хөтлөлцөөд явж байсан. Тэгэхэд гар нь зүгээр ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байгаагүй. ...Харин хамгийн сүүлд ____________ надад гар утас өгчхөөд явахдаа гар нь зүгээр явчхаад хөдөө очоод мориноос унаад гараа гэмтээчихсэн гэж над руу утсаар ярьж хэлж байсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-100-101),
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цаг 40 минутын яаралтай тусламжийн 20176887 дугаар хуудаст: “...ын ____________... гэмтсэн цаг хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12 цаг 00 минут, ...хаана “Орхонтуул сум” ...гол зовуурь “янгинаж өвдөнө. Мориноос унасан.” ...хэсэг газрын үзлэг “Баруун сарвуу хавдсан III дугаар хурууны шивнүүр хугарсан...” гэх баримт (4 дүгээр хавтас, хх-88-92),
гэрч ____________гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дахин өгсөн: “...тэр хүүхэд пиво ууж дууссаны дараа машинаас ганцаараа буугаад явсан. ...5 шарын автобусны буудал дээр М, ____________ бид гурав хоносон.... 5 шарын автобусны буудал дээр хамт хонох үед ____________ын гар нь зүгээр ямар нэгэн байдлаар гар өвдөж байна гэж ярьж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-64-65),
гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...Манай хүүхэд надад хэлэхдээ “Тэр хүмүүстэй хамт тааралдаад салсан гэж” надад хэлсэн...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-95-96) мэдүүлгээр үгүйсгэгдэхийн зэрэгцээ шүүгдэгч ____________ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь хэрэг гарснаас хойш 5 сарын дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн өөрчлөгдөж “би хүүхдүүдтэй маргалдаж байгаад баруун гарынхаа дунд савхан ясыг хугалсан... Мөрөн “____________аа би тэр хүнийг гоё цохиж унагасан чи харсан уу” гэж надад хэлсэн...” гэх агуулгатай болсон. Тэрээр 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цагдан хорих ангиас суллагдан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараа
гэрч ____________ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...____________ын гар нь хавдчихсан тамхи асааж чадахгүй нөгөө гараараа асаагаад тамхи татаж байсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-60-61),
гэрч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ...____________ын баруун гар нь хурууны ард байдаг төвгөр ястай хэсэг нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-72-73),
гэрч Х.Шын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...107 дугаар сургуулийн ард...____________ыг гараа бариад доошоо суухаар нь би гараа гэмтээсэн байна гэж бодсон...” гэх (4 дүгээр хавтас, хх-69-70) мэдүүлсэн байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй.
Гэрчээр мэдүүлэг өгсөн ____________, Н.А, Х.Ш нар нь шүүгдэгч ____________тай найз нөхдийн холбоотой болох нь тэдний мэдүүлэгт тусгагдсаны зэрэгцээ тэдний мэдүүлэг нь гэрч Ө.Б, ____________, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны яаралтай тусламжийн 20176887 дугаар хуудас зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул шүүх дээрх гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх байдлаар тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт үндэслэлгүй буюу гэм буруутайд тооцсон нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул тэдний хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ____________, ____________ нар шунахайн сэдэлтээр, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн хохирогчид хүч хэрэглэн довтолж амь хохирогчийн өмсөж явсан куртикыг дээрэмдэх явцдаа хүч хэрэглэн толгойн битүү гэмтэл учруулж иргэн Ц.____________ийн амь насыг хохироосон байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2017.12.07-ны өдрийн 2264 дүгээр дүгнэлт, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2021.06.23-ны өдрийн 539 дүгээр дүгнэлтүүдийг эргэлзээтэй, үндэслэлгүй гэх үндэслэл тогтоогдоогүй болно. Тухайлбал дээрх дүгнэлтүүд амь хохирогчид учирсан гэмтлийг, тухайн гэмтэл учирсан байж болох арга хэлбэрийн талаар түүнчлэн дүгнэлт гаргасан шинжээч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дүгнэлтийнхээ үндэслэлийн талаар өгсөн мэдүүлэг зэргээр ямар нэгэн эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.____________ийн амь нас хохирсон бөгөөд гэм хорын төлбөрт шүүгдэгч ____________ 3,850,000 төгрөг (2 дугаар хавтас, хх-121, 3 дугаар хавтас, хх-7), шүүгдэгч ____________ 3,995620 төгрөг (3 дугаар хавтас, хх-8)-ийг оршуулгын зардалд, шүүгдэгч ____________ куртик, утасны үнэ 155,000 төгрөг (2 дугаар хавтас, хх-123)-ийг тус тус төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин “өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 40,000,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дахь хэсгийн 2.6.6-д “...төлбөрийн чадваргүй...хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр зардлыг тооцно” гэж заасан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг төлбөрийн чадваргүй гэдэг баримт авагдаагүй энэ талаарх нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгөөгүй.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд хүний амь нас, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй, мөнгөөр нөхөн төлүүлэх боломжгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй 40,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч Р.Очирсүрэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д зааснаар шүүгдэгч Мг 15 жил, шүүгдэгч ____________ыг 16 жил хорих ял оногдуулах, шүүгдэгч Мд оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 16 жил 3 сараар тогтоож, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой, хуульд заасан хэмжээгээр л оногдуулж өгөөрэй гэж хэлүүлсэн, улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан “Нэмж нэгтгэсэн ял нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа эсэхийг шалгаж анхаарч үзнэ үү. Шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгтээ хандаж байгаа хандлага зэргийг анхаарна уу” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, биеэ авч яваа байдал, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг “Хэлэх зүйлгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ____________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг, шүүгдэгч ____________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын хэн алинд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч нарын үйлдэлдээ хандсан хандлага, арга адилхан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хүний амь нас хохирсон хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд хорих ялыг ялгамжтай оногдуулах шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д зааснаар шүүгдэгч ____________, ____________ тус бүрт 16 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ____________ урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан байх бөгөөд энэ нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул өршөөн хэрэгсэхгүй болголоо.
Шүүгдэгч ____________гийн 2017.11.18-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг, 2017.11.20-ны өдрөөс 2019.12.09-ний өдрийг хүртэл 760 хоног, 2020.07.26-ны өдрөөс 2021.03.12-ны өдрийг хүртэл 226 хоног, нийт цагдан хоригдсон 986 (есөн зуун наян зургаа) хоногийг,
шүүгдэгч ____________ын 2017.11.20-ны өдрөөс 2019.12.09-ний өдрийг хүртэл 758 хоног, 2020.07.29-ний өдрөөс 2021.03.12-ны өдрийг хүртэл 226 хоног, нийт цагдан хоригдсон 984 (есөн зуун наян дөрөв) хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаатай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.03.12-ны өдрийн 47, 48 дугаар захирамжаар шүүгдэгч ____________, ____________ нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ (5 дугаар хавтас, хх-127, 128)-г хүчингүй болгож, энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “улаан өнгийн куртик, 1 ширхэг рентген зураг”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдбөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Тын М, Б овогт ын ____________ нарыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д зааснаар шүүгдэгч ____________, ____________ тус бүрийг 16 (арван зургаа) жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч ____________гийн урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ____________, ____________ нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ____________гийн цагдан хоригдсон 986 (есөн зуун наян зургаа) хоног, шүүгдэгч ____________ын цагдан хоригдсон 984 (есөн зуун наян дөрөв) хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож, хассугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “улаан өнгийн куртик, 1 ширхэг рентген зураг”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 40,000,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ____________, ____________ нарт урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ____________, ____________ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧИД Т.АЛТАНТУЯА
Г.АЛТАНЦЭЦЭГ
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Т.Мөнхжаргал, Р.Очирсүрэн,
иргэдийн төлөөлөгч Г.Пүрэвжаргал,
шинжээч М.Энхбаяр, Б.Ариунзул, Н.Туяа (цахим),
гэрч ____________, ____________,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Хувцагаан,
шүүгдэгч ____________, өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч ____________, өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч ____________, ____________ нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __________ дугаартай 6 хавтас хэргийг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______-ний өдөр _________суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт_________________,
урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ________овогт ______/РД:__________ /,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________өдөр _______суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүүгийн хамт__________, урьд ял шийтгэлгүй, _______овогт _________/РД:____________ /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч ____________ нь ____________тай бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн үед __________дугаар хорооны нутаг дэвсгэрт эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн Нокиа маркийн гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч улмаар амь хохирогч Ц.____________ийг газарт унасан байхад нь толгойн тус газар нь гараар цохих зэргээр хүч хэрэглэж гавал тархины хүнд гэмтэл учруулан алсан,
яллагдагч ____________ нь ____________тэй бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн Нокиа маркийн гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч улмаар амь хохирогч Ц.____________ийн толгой руу гараар цохих зэргээр хүч хэрэглэсний улмаас амь хохирогч Ц.____________эд гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч ____________ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Би анхнаасаа үнэн мэдүүлэг өгсөн. ёын мэдүүлэг зөрүүтэй яваад байгаа. Би хохирогчид гар хүрээгүй. ____________ цохиж унагасан, би куртикийг тайлж авсан. Сүүлд ____________ утсыг гаргаж ирсэн. Бодьхүү, Өсөхбаатар нар хэргийг мэдээгүй. Машинд пиво уусны дараа Өсөхбаатар буугаад явсан. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлье гэж намайг хэлэхэд ____________ “Чи өөрийгөө барьж өгөх гээд байгаа юм уу” гэсэн. Би мэдүүлэг өгөөд хоригдсон, ____________ 2 хоногийн дараа хоригдсон. Үгсэн тохиролцсон зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч ____________ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрөн, Өсөхбаатар, бид нар пиво уусан. Би урд өдөр нь гараа гэмтээсэн байсан. Пивыг баруун гараараа авч дийлэхгүй байсан. Бодьхүү улаан куртиктай хүнийг Мөрөнд зааж өгсөн. Мөрөн талийгаачийн араас гүйгээд явсан. Намайг очиход Мөрөн баруун гараараа цохисон. Талийгаачийг унагасныг би хараагүй. Би талийгаачийн биед хүрээгүй, цохиж зодоогүй. Мөрөн “Би тэр залууг гоё цохиж унагаасан, харсан уу” гэж байсан. Куртик, утсыг Мөрөн авсан” гэв.
Гэрч ___________шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бодьхүү, Мөрөн, ____________ бид дөрөв машинд байсан. Намайг пиво аягалаад өг гэсэн. Мөрөн, ____________ хоёр “буучихаад ирье” гээд буусан. Мөрөн эхэлж орж ирэхдээ куртик барьсан байсан. Тэгээд “Гоё цохиж унагалаа, харсан уу” гэж Мөрөн хэлсэн. Тухайн өдөр ____________ баруун гар өвчтэй байна гээд тамхи асааж чадахгүй байсан. Бодьхүү над руу “Нэгнийгээ танихгүй шүү” гэж чат ирүүлсэн байсан” гэв.
Гэрч ____________ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид дөрөв машинд пиво уусан. Өсөхбаатар буугаад явсан. ____________ын гар гэмтсэн талаар ярьж байгаагүй, би мэдээгүй. ____________ түрүүлж буусан. Би хэрэг хийснийг мэдээгүй. “Дээрэм хийе” гэсэн яриа болоогүй. Өсөхбаатар тухайн өдөр хамт хоноогүй” гэв.
Шинжээч М.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гавал тархины гэмтэл гараар цохиход үүсэхгүй. Баруун талаараа газар савж унахад уг гэмтэл үүснэ. Цохилтын эсрэг талд цус хуралт үүссэн. Цохилт үйлчлээд хана, шал, газар мөргөж унахад уг гэмтэл үүсч болно. Савж унах гэдэг нь дагзаараа арагш унахыг хэлнэ” гэв.
Шинжээч Б.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Амь хохирогч гавал тархины гэмтлээр нас барсан. Баруун зулай хэсэг, эсрэг талд хүч үйлчилснээр гэмтэл учирна. Савж унаснаас үүссэн гэмтэл биш. Уг гэмтэл гараар цохиход үүсэхгүй. Нүүрэнд цохисон хүчний үйлчлэлээр үхэлд хүргэсэн гэмтэл учрахгүй. Нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байсан” гэв.
Эрүүгийн ___________дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэмбээгийн: “Би хэрэг болсон явдлын талаар мэдэхгүй. Талийгаач хүү маань нас барж оршуулгын зардал 9 сая 200,000 гаруй төгрөгийг яллагдагч талаас гаргаж өгсөн. Өмгөөлөгч авсан 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Зүгээр явж байсан хүнийг дээрэмдэх зорилгоор алсанд нь маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-124),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Үзлэгийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 50 минутад эхлүүлэв. Цогцос нь 176 см урттай эрэгтэй хүний цогцос байв. ...Нас бараад 4-6 цаг болсон байна...” гэх баримт гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтас, хх-15, 17-19),
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2017.12.07-ны өдрийн 2264 дугаар дүгнэлтэд: “Онош: 1.Толгойн битүү гэмтэл: Баруун зулайн шугаман хугарал. Баруун зулай чамархайн хатуу хальс доорх цус харвалт. Зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт. Зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт. Зүүн хажуугийн ба гурав дөрөвдүгээр ховдол руу иврэлт. Баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт. Зүүн зулай чамархайн хатуу хальс доорх цусан хураа, эд доторх цусан хураа, баруун зулайн хатуу хальс доорх цусан хурааг авах мэс засал 2017.11.13. 2. Суман хөндийн цусан бүлэн. Тархины их хаван. Тархи дарагдал, шахагдал. Гүүрэн дэх хоёрдогч, голомтлог цус харвалтууд. Уушгины хаван... Дүгнэлт: “1.Талийгаачид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүснэ. 2.4. Баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хурааны улмаас суман хөндийд цусан бүлэн үүсэж, тархи хавагнаж гүүрэнд хоёрдогчоор цус хуран үхэлд хүргэжээ... Шинжээч эмч Ц.Ганболд” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтас, хх-89-92),
Шинжээч Ц.Ганболдын: “Энэ гэмтлийн авснаас хойш баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа үүсч тархийг дарах хүртэл ухаантай байж байгаад ухаан алдана. Ухаан алдаад комын байдалд байж байгаад мэс засал болон эмийн эмчилгээ хийгдсэн тул нас барах процессыг удаашруулсан байна. Талийгаачийн биед баруун зулайн хугарал үүссэн байсан ба энэ гэмтэл нь цохих үед үүснэ. Талийгаачид учирсан гэмтлийг үзэхэд 2-3 удаа цохих үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. Толгойд учирсан хугарал нь мэс заслын үед шинэ гэсэн байсан. Цусан хураа, зөөлөн эдийн гэмтлүүд нь задлан шинжилгээгээр шинэ болох нь тогтоогдож байна... Баруун зулайн хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, хуйхны цус хуралт нь нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байж болно. Зүүн талын бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, эд доторх цусан хураа толгойн зүүн талд цохих үед үүснэ. Баруун талын гэмтлээс тусдаа гэмтэл байна. Талийгаачид дээд уруулын салст, доод уруулын буланд цус хурсан. Үүнээс өөр гэмтэл нүүрэнд байхгүй. Энэ гэмтлээс болж тархины гэмтэл үүсэхгүй. Толгойн зүүн талд цохих үед уг гэмтэл үүснэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-87, 5 дугаар хавтас, хх-105-108),
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2021.06.23-ны өдрийн 539 дүгээр дүгнэлтэд: “1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2264 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.8. Талийгаач Ц.____________ийн цогцост баруун зулайн шугаман хугарлын улмаас баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт учирсан байх ба эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Талийгаачид учирсан баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн талын бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 4. Дээрх тархины хатуу бүрхүүлийн доор цусан бүлэн нь тархийг дарж тархины дарагдал үүсэх хүртэл ухамсарт ухаантай байх ба энэ нь хэдэн цагаас хэдэн хоног хүртэл хугацаанд үргэлжилж болно. 5. Дээрх гэмтлийг аваад толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, бөөлжих мэт гавал тархины гэмтлийн ерөнхий шинж тэмдгүүд илэрнэ. 6. Согтууруулах болон мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд дээрх илэрсэн шинжүүдийг анзаарахгүй, бүдэг илрэх боломжтой. 7. Тархины баруун зулайн шугаман хугарал гэмтэл нь газарт савж унах үед үүсэхгүй. 9. Өвчний түүхэн дэх мэс заслын тэмдэглэлд “...Баруун зулайн орой хэсгээс хуучин трепенаци хүрсэн шинэ шугаман хугаралтай” гэсэн байх бөгөөд шугаман хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. 10.11. Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь нэг цаг хугацаанд, нэг удаагийн үйлчлэлээр хамт үүссэн байх боломжтой. 12. Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 13. ГССҮТ-ийн 13408 тоот өвчний түүхэн дэх мэс заслын тэмдэглэлээс харахад талийгаач нь өмнө тархины мэс засалд орж байсан ба энэ нь тухайн шинэ гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. 14. ГССҮТ-д хийгдсэн оношлогоо, эмийн болон мэс заслын эмчилгээ стандартын дагуу зөв хийгдсэн байна. Талийгаачийн амь насыг аврах боломжгүй. Шинжээч эмч М.Энхбаяр, Б.Ариунзул, Н.Туяа” гэжээ (5 дугаар хавтас, хх-202-207),
Гэрч ____________гийн 2017.12.20-ны өдөр өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...бид гурав Нарангийн гол руу явсан. Дэлгүүрээс тэр хоёр пиво аваад уусан. Мөрөн ууж байгаа харагдаагүй. ____________ уугаад байсан. 2,5 литрийн пиво уучхаад тэр хоёр тэндээ буугаад би халтууранд явсан. 20-21 цагийн хооронд л байсан байх. ...Шөнө 23-24 цагийн орчим Мөрөн залгаад “хүрээд ирээч” гэхээр нь Нарангийн голд очиход тэр хоёр байсан. Тэгээд гурвуулаа миний машинтай 5 шар орж тамхи авчхаад автобусны буудал дээр унтсан. ...Намайг шөнө дахин дуудах үед Мөрөн, ____________ хоёр нэг улаан куртик барьчихсан машинд суусан. Би ____________ын куртик гэж бодсон. ____________ пиво ууж байгаад салахдаа хувцсаа солино, куртикны суга урагдсан гэж ярьж байсан. Мөрөн, ____________ хоёр надтай цуг явж байхдаа ямар нэгэн гэмт хэргийн талаар юм яриагүй...
2020.01.14-ний өдөр дахин өгсөн: “...Тэр өдөр ____________, Мөрөн хоёр миний машинд пиво уухдаа ____________ нэг хүүхэд дагуулж орж ирсэн. Пивоо нөгөө хүүхдээр аягалуулсан. Тэр хүүхэдтэй би тухайн үед танилцаж байсан. ...Пиво ууж дууссаны дараа тэр хүүхэд машинаас буугаад явсан. Таван шарын автобусны буудал дээр Мөрөн, ____________ бид гурав хоносон. ...Таван шарын автобусны буудал дээр хонох үед ____________ын гар нь зүгээр, ямар нэгэн байдлаар гар өвдөж байна гэж ярьж байсан зүйл байхгүй. Тэр өдөр гар өвдсөн, гэмтсэн талаар ямар ч яриа болоогүй. “Би тэр хүнийг гоё цохиж унагаасан. Чи харсан уу” гэх зүйл яриагүй. Тийм зүйл ярьсан бол би юу болсон талаар асуух байсан. Хэрэг болсон талаар огт яриагүй...
2021.05.31-ний өдөр дахин өгсөн: “...Шабиг нь тухайн үед хамт Таван шар ороогүй болохоор худлаа мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Шабиг нь ____________ын дүү нь гэж танилцуулж байсан учраас ахыгаа өмөөрсөн юм байлгүй гэсэн бодол төрж байна. Би болсон үйл явдлыг тухайн үед мэдүүлэхдээ хэлж байсан одоо ч өөрийнхөө санаж байгаа зүйлийг ярьж байна. Шабиг машинд пиво тойруулж өгчихөөд Нарангийн гол дээрээ буугаад үлдсэн. Машинд байхдаа тэд нар хэн нэгнийг цохисон талаар ямар нэгэн зүйл яриагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-49-51, 4 дүгээр хавтас, хх-62-65, 5 дугаар хавтас, хх-157-158),
Гэрч ____________ын 2020.01.17-ны өдөр өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...тоглоомын газар тоглож байхад ____________ орж ирээд “намайг гараад ир” гэж дуудсан. Намайг гарахад цагаан өнгийн Prius-20 маркийн машины жолоочийн хүрдэн дээр ____________, жолоочийн хажууд Мөрөн байсан. ____________ бид хоёр арын суудалд суусан. ...намайг машинд ороход “дүү нэг пиво тойруулаад аягалаад өгчих” гэсэн. Пивыг Мөрөн, ____________ хоёр уусан. Тэр үед ____________ын гар хавдчихсан, тамхи асааж чадахгүй нөгөө гараараа асааж байсан. Пиво ууж дуусаад цэнхэр дэлгүүрийн автобусны буудал дээр очиж зогссон. Мөрөн ____________ыг “бууя” гээд дагуулаад буусан. ____________, Мөрөн хоёр буугаад цэнхэр дэлгүүрээс зүүн зүгт гудамж руу алхаад явсан. Бодьхүү бид хоёр машинд үлдсэн. 20-30 минут хүлээж байхад ____________, Мөрөн хоёр явсан гудамжныхаа доод талын гудамжаар гүйж ирээд машинд суухдаа Мөрөн улаан өнгийн куртик барьчихсан ирсэн. Тэгээд Мөрөн ____________т “Би сая гоё цохиж унагаасан, харсан уу” гэж асууж байсан. Тэндээс... машинтайгаа хөдлөөд Таван шарын автобусны буудал дээр очиж ...бид 4 хоносон. ____________ын баруун гар өмнөх өдөр нь хүнтэй маргалдаад гэмтсэн гэж хэлж байсан. Сарвуу, товгор ястай хэсгээрээ хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-58-61),
Гэрч Б.Будсүрэнгийн: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өглөө ...09 цагийн орчим ____________э, Уламбаяр бид гурав архи уусан. ____________э, Уламбаяртай хамт гэр лүүгээ явлаа гээд явсан. 17 цагийн үед ____________э “архи олдохгүй байна” гээд ирсэн. Бид хоёр хоол идэж, нэг шил архи уусан. Орой нь гадаа гарч тамхи татчихаад ирье гээд алга болсон. Шөнийн 02 цагийн үед ...куртик нь байхгүй, хамар ам нь цус болчихсон, чихнээс нь жоохон цус гоожсон болохоор нь би “хаана, хэнтэй зодолдсон юм” гэтэл “маргааш ярья, найз нь хөлдөж үхлээ” гээд газраар унтаад өгсөн. Үүрээр ____________э “найз нь хөлдөж үхлээ” гээд миний өвөрт ороод ирсэн. Өглөө 08 цагийн үед би галлах нүүрс оруулж иртэл ____________э орондоо шээчихсэн. Юу болж байна гэтэл ____________э ухаангүй болохоор нь 103 дугаар луу дуудлага өгсөн. ____________э улаан өнгийн юүдэнтэй, богино куртиктэй байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-41-45),
Гэрч С.Цэнд-Аюушийн: “2017 оны 11 сарын 13-ны өдөр ...сургуулийн гадна 10 цаг 10 минутын үед зогсож байхад Мөрөн, Төрөө, Бодьхүү ах 3 зогсож байсан. Намайг тэд нар дээр очиход Мөрөн нэг улаан өнгийн куртик барьчихсан “ахын дүү энийг авах уу, сайхан угаагаад цэвэрлээд өмсчих” гээд өгсөн. Ямар нэгэн зүйл асуугаагүй, “за баярлалаа” гээд авсан. ...Уг куртик нь улаан өнгийн, урдуураа цахилгаантай, юүдэнтэй малгайтай, Tiger Force гэсэн бичиглэлтэй байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-46-48, 66-68),
Гэрч Ө.Батцэцэгийн: “...____________тай 2017 оны 10 сарын сүүл, 11 сарын эхээс үерхэж байсан. Миний санаж байгаагаар 2017 оны 11 дүгээр сард ...3, 4 дүгээр хорооллын эцсээс ____________ын найзын Prius-20 маркийн машинд сууж намайг Яармагт гэр лүү хүргэж өгчхөөд явсан. Маргааш нь өглөө 10 цагийн үед нөгөө хүргэж өгсөн машинтайгаа ирж уулзсан. ...Надтай 3, 4 дүгээр хороололд уулзаад явахдаа бид хоёр хөтлөлцөөд явж байсан. Тэгэхэд гар нь зүгээр, ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байгаагүй. Харин хамгийн сүүлд ____________ надад гар утас өгчхөөд явахдаа гар нь зүгээр явчхаад хөдөө очоод мориноос унаад гараа гэмтээчихсэн гэж над руу утсаар ярьж байсан. Тэрнээс өмнө надтай уулзахдаа гараа гэмтээсэн гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-100-101),
Гэрч Б.Энхзаяагийн: “...____________ гэдэг хүүхдийг сайн таньдаггүй байсан. Гэтэл ____________ын аав нь “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын Цэнхэр дэлгүүрийн үүдэнд нүүрс зардаг ах нь байна гэж миний утсанд одоогоос 2 жилийн өмнө (байх санагдаж байна) залгаад “____________ыг насанд хүрээгүй болохоор цагдаагаас мэдүүлэг авахад чи хамт оролцох байх, тэгэхээр хүүхдээрээ ____________ыг цохиогүй, ____________тай хамт явж байсан хүн түрүүлж цохисон” гэж хэлүүлээд өгөөч гэсэн. Би “хүүхдээ цагдаагийн газарт мэдүүлэг өгүүлэхгүй, тийм юм байхгүй” гэж хэлсэн. ____________ын аав нь гэх хүн удаа дараа залгаж энэ асуудлаар ярьж байсан. ...____________ын хамт гэмт хэрэг үйлдсэн гэх нөгөө хүүхдийн аав манай гэрт ирж уулзахдаа ____________, Мөрөн хоёр нь хамаатны хүмүүс, ах, дүү нарын хүүхдүүд болохоор “хүүхдээ мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь өгүүлээрэй” гээд явсан. Манай хүүхэд надад “Тэр хүмүүстэй тааралдаад салсан гэж” хэлсэн...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-95-96),
Гэрч Б.Түвшинбаярын: “2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр миний хүү ____________д холбогдох хэргийн шүүх хурал хойшилсон. Урд өмнө болсон шүүх хурал дээр ____________ын ах Шинэбаяр “Шаабиг хочтой Өсөхбаатар” гэж хүний талаар ярьж эхэлсэн. ...Тэгэхээр нь Өсөхбаатар гэж хүүхдийг олж уулзахаар Толгойтод амьдардаг хүнээр дамжуулж хайж байгаад ...Өсөхбаатарын ээжийн утсыг олоод ...очиж уулзсан. ...Би ээжид нь “Өсөхбаатартай уулзаж үнэн бодит байдлаар нь мэдүүлэг өгөөрэй гэж хэлэх гэж ирсэн юм аа” гэхэд тэрээр “____________ын аав цэнхэр өнгийн портер машинтай ирээд Өсөхбаатартай уулзаад явсан. Уулзахдаа Мөрөнг 2 удаа цохисон гэж хэлээд өгөөч гэж” хэлээд явсан гэдгийг надад хэлсэн. Тэгэхээр нь би “...хүүгээ үнэн зөвөөр нь мэдүүлэг өгүүлээрэй” гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-66-67),
Шүүгдэгч ____________гийн 2017.11.18-ны өдөр сэжигтнээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны ...өдөр ____________...бид хоёр шоудах санаатай хотын төв рүү ____________ын гэрийн гудамжнаас зүүн зүгт 1 гудамж өнгөрөөд дараагийн гудамжинд явж байтал урдаас 170 см орчим өндөртэй, улаан өнгийн малгайгүй нимгэн куртиктэй, бараан өнгийн өмдтэй, ...эрэгтэй зөрсөн. ____________ эргээд тэр хүн дээр очоод ямар нэгэн зүйл ярилгүй шууд цээж рүү нь цохиж унагаасан. Би гүйгээд очиход ____________ халаасыг нь ухаж байхаар нь би куртикыг зүүн гарын ханцуйнаас нь татаж тайлж авч байх үед ____________ гудамж уруудаад гүйсэн. ...____________ гудамжинд цохиж унагаасан хүний халааснаас Nokia гар утас авсан гэж хэлсэн. ...Би тэр хүнийг цохиж зодоогүй, ____________ тэр хүний цээж рүү нь баруун гараараа 1 удаа цохисон тэгэхэд газар мөстэй халтиргаатай байсан болохоор тэр хүн газар унасан. ...Тэр хүн биеийнхээ ар хэсгээрээ савж унасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-134-139),
2017.11.20-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...____________ гүйж очоод цээж рүү нь цохисон. Яагаад цохисныг нь мэдэхгүй, цохиод унагаасных нь дараа очиход тэр хүн баруун хажуугаараа харсан байдалтай хэвтэж байсан. ____________ өмднийх нь халаасыг ухаад би куртикыг тайлж авсан. ...улаан өнгийн куртикыг би Цэнд-Аюушт өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-140-142),
2017.12.19-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...Би тэр хүнийг цохиогүй. Тэр хүнийг ____________ цохиод би куртикыг нь авсан. Гар утсыг ____________ авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-146-147),
2018.04.13, 09.11-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...____________ын гэрээс гараад хот руу чиглэлтэй Сонгинохайрхан дүүргийн хорооны буудлын тэнд алхаад явж байтал улаан куртиктэй, 170см орчим өндөртэй хүн зөрж өнгөрсөн. ____________ куртик хэрэгтэй гээд түрүүлж гүйж очоод цохиж унагасан, би араас нь очиж куртикийг нь зүүн талаас нь эхэлж тайлж авсан. Тэр хүн эсэргүүцэл үзүүлэхээр нь толгой хэсэгт цохисон. Намайг куртикыг тайлж авч байхад ____________ халаасыг нь ухаад гар утсыг авсан байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-160, 3 дугаар хавтас, хх-19-21),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.12.19-ний өдрийн 1073 дугаар дүгнэлтэд: “1.____________ нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. 2.____________ нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ____________ нь гэмт хэргийн үйлдлээ хариуцах чадвартай байна. 3.____________ нь гэмт хэргийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэжээ (1 дүгээр хавтас, хх-102-103),
Шүүгдэгч ____________ын 2017.11.20-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...Мөрөн залгахаар нь 17 цаг өнгөрч байхад уулзаж ТОлгойт руу явсан. Сүмийн урд гадаа пиво ууж дуусгаад Цэнхэр дэлгүүр дээр нүүрс, мод зарж борлуулдаг аав Энхбаяр дээр очих гээд гудамжаар Мөрөнгийн хамт явж байтал улаан куртиктэй эрэгтэй хүн явж байсан. Мөрөн надад юу ч хэлэлгүй тэр хүнийг чиглээд гүйсэн. Би яаж байгаа юм бол гэж бодоод харж байгаад араас нь гүйгээд очихын завдалгүй тэр улаан куртиктэй хүнийг унагаачихсан энгэр хэсгээс нь дээш бага зэрэг татаж өндийлгөж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Би очоод “болиоч” гэхэд Мөрөн тэр хүний улаан куртикыг тайлж аваад, өмдний халааснаас Nokia маркийн товчлууртай өнгийг нь мэдэхгүй утас авсан. Би гэр лүүгээ алхаад харьсан. Мөрөн салаад явсан. Би тэр хүн рүү ойртоогүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-150-153),
2017.12.19-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...Мөрөн цуг явж байгаад юу ч яриагүй тэр хүний араас ганцаараа очсон. Би булан тойроод араас нь очиход унагаачихсан дээрээс нь нэг удаа цохиж байсан. Тэгээд куртикыг нь аваад хүрээд ирсэн. Би маргалдаад шууд салаад явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-157-158),
2018.04.13, 09.11, 2019.02.12-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...манай найз охиныг Яармагийн 2 дугаар буудал орж ..хүргэж өгөөд ...____________, ...Мөрөн бид гурав ... “Оюу” төвийн компьютер тоглоомын газраас ____________ыг аваад ...Цэнхэр дэлгүүрээс ...шар айраг авч уусан. ____________ уугаагүй. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би хүүхдүүдтэй маргалдаж байгаад баруун гарынхаа дунд савхан ясыг хугалсан байсан. ...шөнө 24 цагийн цагийн үед Цэнхэр дэлгүүрийн үүдэнд зогсож байхад ____________ хамгийн түрүүнд улаан куртиктэй хүн явж байна гэж Мөрөнд зааж өгсөн. ...Тэр үед хохирогч руу очиж байхад халтиргаатай, далан маягийн газар байсан. Мөрөн хашаа тойроод түрүүлж яваад, би хашааны булан тойроод харахад тэр хүнийг газар унагасан, нүүрэн хэсэгт нь цохиж байсан. ...Машин дээр очоод Мөрөн машины ард ____________тай зэрэгцэж суугаад би урд ____________тэй суусан. Тэгэхэд Мөрөн “____________аа би тэр хүнийг гоё цохиж унагасан чи харсан уу” гэж надад хэлсэн. ...Тэгээд бид дөрөв хамт хоносон...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-160, 3 дугаар хавтас, хх-15, 137),
2020.01.06-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17-18 цагийн орчим ...107 дугаар сургуулийн ард Эрдэнэбат, Анхбат нарын хамт явж байгаад үл таних 4 залуутай хальт муудалцаж маргалдаж ганц нэг цохилцсон. Тэр үед Сэрчмаа гэж манай гэрийн ойролцоо амьдардаг охин маргаан болоход хараад зогсож байсан. ...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ____________, Мөрөн, ____________ нар миний гар хавдсан байхыг мэднэ...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-75-77),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.12.19-ний өдрийн 1074 дүгээр дүгнэлтэд: “1.____________ нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. 2.____________ нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ____________ нь гэмт хэргийн үйлдлээ хариуцах чадвартай байна. 3.____________ нь гэмт хэргийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэжээ (1 дүгээр хавтас, хх-107-108),
Шүүгдэгч ____________ын мэдүүлгийг газар дээр нь 2017.11.20-ны өдөр шалгасан тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ...55 дугаар гудамжны баруун жалгаар хойд зүгт явж ...Нарангийн голын цэнхэр дэлгүүрийн автобусны буудлаас харалдаа хэсгээс ертөнцийн зүгээр зүүн хэсэгт байх далан дээр улаан куртиктэй согтуу хүн явж байхыг Мөрөн хараад надад ямар нэг зүйл хэлэлгүй гүйгээд явчихсан. ...Уг газрын далан өгсөөд Мөрөнг араас нь дагахад Баянхайрхан 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хойд гудамжинд “А” шонгийн зүүн хойд хэсэгт жалганы үзүүр дээр Мөрөн улаан куртиктэй хүнийг унагаагаад цохиж байсан...” гэжээ (1 дүгээр хавтас, хх-20-26),
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017.11.16-ны өдрийн яаралтай тусламжийн 18 цаг 40 минутын 20176887 дугаар хуудаст: “...Энхбаярын ____________... гэмтсэн цаг хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12 цаг 00 минут, ...хаана “Орхонтуул сум” ...гол зовуурь “янгинаж өвдөнө. Мориноос унасан.” ...хэсэг газрын үзлэг “Баруун сарвуу хавдсан III дугаар хурууны шивнүүр хугарсан...” гэжээ (4 дүгээр хавтас, хх-88-92),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг (1 дүгээр хавтас, хх-7-14), түргэн тусламжийн дуудлагын хуудас (2 дугаар хавтас, хх-31), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, 4,6,9 дүгээр гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтас, хх-15-19), эд зүйл хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ (1 дүгээр хавтас, хх-29-33, 160), гэрч Э.Шинэбаярын мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-78-80), гэрч Х.Мишигмаагийн мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-81-83), шүүгдэгч ____________ын хувийн байдалтай холбоотой баримтууд (2 дугаар хавтас, хх-15-27), шүүгдэгч ____________гийн өмнөх шийтгэх тогтоолын хуулбар (2 угаар хавтас, хх-67-74), гэрч Н.Анхбатын мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-71-73), Тагнуулын ерөнхий газрын полиграцын сорилын үр дүн (4 дүгээр хавтас, хх-110-112, 113-116), гэрч ____________, яллагдагч ____________ нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (5 дугаар хавтас, хх-162-166), гэрч ____________, ____________ нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (5 дугаар хавтас, хх-171-174) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
талуудаас шүүхэд гаргаж өгсөн рентген зураг, “_____________ийн албан бичиг, Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн лавлагаа, магадалсан тэмдэглэл зэрэг баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ____________, нар бүлэглэн хохирогч ____________ийг цохиж алсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Хэрэг үйлдэхийн өмнө үгсэн тохиролцсон байсан, санаа зорилго нэгтэйгээр гэмт хэрэгт хамтран оролцсон, мөн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн байдаг... ” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Хохирогч ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн зүйл байхгүй. Дээрмийн зүйл болох куртик шүүгдэгч Мөрөнгөөс илэрсэн. Амь хохирогчийг цохиж унагасан, харсан хүн нь тодорхой байгаа. ____________ өмгөөлөгч сольсноос хойш хэрэг явахаа байсан. ____________ыг гардаж гүйцэтгэсэн хүн гэж үзэж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маш их гомдолтой гэж байгаа. Эцэг, эх нь сэтгэл санаагаар их хохироч байгаа. Хохирлыг гаргуулж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан “Шүүгдэгч Мөрөнгийн мэдүүлэгт “Цээжин тус газар цохих үед амь хохирогч баруун талаараа хараад хэвтэж байсан” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Иймээс ____________ын цохилтын улмаас нас баржээ гэсэн дүгнэлтэд хүрнэ. ____________ “Мөрөн энгэрээс нь бариад нүүрэнд цохисон гэдэг боловч шинжээч нарын “нүүрэнд гараар цохиход уг гэмтэл үүсэхгүй, баруун талаар савж унавал учрах боломжтой” гэх мэдүүлгээр няцаагдаж байна. Хүн амины хэрэгт оролцоо байхгүй. Харин энэ хэргийн дараа дээрмийн хэрэгт оролцсон гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, үндэслэлгүй. Гавлын яс хугарсан гэж шинжээчийн 2 дүгнэлтэд байгаа боловч 1 дүгээр хавтасны 9 дугаар хуудсанд байгаа зураг дээр “Гавал яс хугаралгүй” гэсэн байна. Иймд ноцтой зөрүү гарч байгааг анхаарна уу. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй. Үйлдэл, оролцоог ялга гэж хэргийг буцаагаад байхад ялгаагүй оруулж ирсэн. Гэрчийн мэдүүлгүүд илт зөрүүтэй, аль нэг нь худлаа мэдүүлэг өгсөн. Үүнийг шалгаж тогтоогоогүй. Түүнчлэн үйл баримтыг тогтоогоогүй. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг “Дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг шалгаж тогтоогоогүй. Шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй. Хэргийн оролцогчийн фэйсбүүк (facebook)-т үзлэг хийж тогтоох, нотолбол зохих байдлыг тогтоох зэрэг ажиллагааг хийх шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэж,
иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ____________ нь ____________тай бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн Нокиа маркийн гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч улмаар амь хохирогч Ц.____________ийн толгойн тус газар нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэж гавал тархины хүнд гэмтэл учруулан алсан,
шүүгдэгч ____________ нь ____________тэй бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн Нокиа маркийн гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч улмаар амь хохирогч Ц.____________ийн толгой руу гараар цохих зэргээр хүч хэрэглэсний улмаас амь хохирогч Ц.____________эд гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Болортуяагийн “... Манай бага эмэгтэй дүү Болортунгалаг залгаад “____________э ах гэмтлийн эмнэлэгт ухаангүй ирээд хагалгаанд орчихжээ” гэж хэлсэн. Хагалгааны дараа ч ухаан орохгүй байсаар нас барсан. Будсүрэн гэх залуугийн гэрээс эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан. Тэднийд шөнө орж ирэхдээ куртикгүй, утасгүй, “найз нь дээрэмдүүлээд зодуулчихлаа” гээд орж ирсэн юм байна лээ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-36-37),
цогцост үзлэг хийсэн “...талийгаачийн доод уруулын баруун доод хэсэг, дээд уруулын дотор хэсэгт цус хуралттай...” гэх тэмдэглэл, 4,6,9-р гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтас, хх-15-19),
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэмбээгийн “...Миний талийгаач хүү дээд сургууль төгссөн багш хүн байсан, зүгээр явж байсан хүнийг дээрэмдэх зорилгоор алсанд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (4 пүгээр хавтас, хх-124),
гэрч Б.Будсүрэнгийн “...шөнө 02 цагийн үед ____________э куртик байхгүй, хамар ам нь цус болчихсон, чихнээс нь жаахан цус гоожсон болохоор нь би “хаана хэнтэйгээ зодолдсон юм” гэтэл “маргааш ярья, найз нь хөлдөж үхлзэ” гээд газраар унтаад өгсөн. Өглөө 08 цагийн үед би гэрээ галлах гээд нүүрс оруулж иртэл ____________э орон дотроо шээчихсэн байсан. Би “____________э юу болж байна” гэтэл ухаангүй болохоор нь 103 дугаар руу дуудлага өгсөн...“ гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-41-45),
гэрч Ц.Болоржаргалын “...Би Будсүрэнгээс юу болов гэж асуухад “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бид хоёр архи ууж байгаад 21 цаг болоход ____________э манай гэрээс гарч явснаа шөнө 02 цагийн үед хүнд зодуулсан байдалтай ирсэн, хэнд зодуулснаа хэлээгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-61-62),
гэрч ____________гийн “...Мерөн, ____________ хоёр 2.5 литрийн хуванцар савтай пиво уугаад тэндээ буугаад би халтуурт явсан. Тэр хоёр 20-21 цагийн хооронд буусан байх, шөнө 23-24 цагийн орчим намайг халтууранд явж байхад Мөрөн над руу дахин утасдаад хүрээд ирээч гэсэн. Нарангийн голд очиход Мөрөн, ____________ нар нэг улаан өнгийн куртик барьчихсан машинд суусан. Тэгээд бид гурав миний машинтай Таван шар орж автобусны буудал дээр унтсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-49-51, 4 дүгээр хавтас, хх-62-65, 5 дугаар хавтас, хх-159),
гэрч С.Цэнд-Аюушийн “...Мөрөн нь манай сургуулийн гуравдугаар курсын оюутан бөгөөд манай ах Бодьхүүгийн ангийн хүүхэд. 2017 оны 11 сарын 13-ны өдөр 1 дүгээр паар завсарлаад сургуулийн гадна зогсож байхад Мөрөн, Төрөө, Бодьхүү ах гурав зогсож байсан. Тэд нар дээр очиход Мөрөн нэг улаан өнгийн куртик барьчихсан “ахын дүү үүнийг авах уу, сайхан угаагаад ав” гэхээр нь баярлалаа гээд авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-46-48),
цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2264 дугаартай “1. Талийгаачид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүснэ. 2.4.Баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорхи цусан хурааны улмаас суман хөндийд цусан бүлэн үүсэж, тархи хавагнаж гүүрэнд хоёрдогчоор цус хуран үхэлд хүргэжээ...” гэжээ (1 дүгээр хавтас, хх-89-92),
хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 539 дугаартай “1.Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2264 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.8.Талийгаач Ц.____________ийн цогцост баруун зулай ясны шугаман хугарлын улмаас баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл учирсан байх ба эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Талийгаачид учирсан “баруун зулай ясны шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 6.Согтууруулах болон, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд дээрх илэрсэн шинжүүдийг анзаарахгүй, бүдэг илрэх боломжтой. 7. Тархины баруун зулайн шугаман хугарал гэмтэл нь газарт савж унах үед үүсэхгүй. 10.11. Талийгаачид учирсан “Гавал тархины гэмтэл” нь нэг цаг хугацаанд, нэг удаагийн үйлчлэлээр хамт үүссэн байх боломжтой...” гэжээ (5 дугаар хавтас, хх-202-207),
шүүгдэгч ____________гийн “...Тэгээд явж байхад хажуугаар 170 см орчим өндөртэй хүн зөрөөд өнгөрсөн. ____________ гүйж очоод цээж рүү нь цохиод унагасан. Тэр хүн баруун хажуугаараа харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд ____________ өмднийх нь халаасыг ухаад, би гадуур куртикыг нь тайлж авсан. ____________ халааснаас нь Нокиа маркийн ар таг нь байхгүй гар утас авсан байна лээ. Тухайн үедээ авч байхыг нь хараагүй, дараа нь надад үзүүлсэн. Би куртикыг нь авчихаад буцаж очоод ноосон малгайг нь өмсүүлсэн, тэр хүнээс архи үнэртэж байсан, ер нь согтуу байсан. Тэр хүн хөөе хөөе гэж дуугарсан, надаас түрүүлээд ____________ түрүүлээд гүйгээд явчихсан учраас би араас нь гүйсэн. Хохирогчоос авсан утсыг би аваад 2017 оны 11 сарын 13-ны өдөр өөрийхөө сим картыг хийгээд хэрэглэж байгаад санамсаргүй байдлаар гээгдүүлсэн. Улаан өнгийн куртикыг нь би аваад Цэнд-Аюушид өгсөн...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч ____________ын “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...пиво ууж дуусгаад аав Энхбаяр дээр очих гээд гудамжаар Мөрөнгийн хамт алхаж байтал улаан куртиктэй эрэгтэй хүн явж байсан. Тэр үед Мөрөн надад юу ч хэлэлгүй тэр хүнийг чиглээд гүйсэн, тэгэхээр нь би араас нь яаж байгаа юм бол гэж бодоод харж байгаад, араас нь гүйгээд очихын завдалгүй тэр улаан куртиктэй хүнийг Мөрөн унагачихсан энгэр хэсгээс нь дээш бага зэрэг татаж өндийлгөж байгаад нүүр хэсэгрүү нь гараараа цохисон. Тэгэхэд тэр хүн гараараа өөрийгөө хаахгүй, ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байсан. Тэгээд би очоод Мөрөнг болиочээ гээд дөхөөд очиход Мөрөн тэр хүний улаан куртикийг тайлж аваад, өмдний халааснаас нь покио маркийн, товчлууртай, өнгийг нь мэдэхгүй гар утас аваад, миний урдаас явья гээд ирсэн. Ингээд Мөрөн надаас “тэр хүнээс авсан улаан өнгийн куртикыг авах уу” гэж асуухаар нь би үгүй гэсэн…” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ____________ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...улаан куртиктэй хүнийг ____________ унагаачихсан, энгэр хэсгээс нь дээш бага зэрэг татаж өндийлгөж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. ...” гэсэн мэдүүлэг, /1 хх-151-152/,
шүүгдэгч ____________гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “... ____________ эргээд тэр хүн дээр очоод ямар нэгэн зүйл ярилгүй шууд цээж рүү нь цохиж унагаасан. Тэгэхээр нь би гүйгээд очиход ____________ халаасыг нь ухаж байсан. Би тэр хүний өмсөж байсан куртикийг тайлж авч байх үед ____________ гудамж уруудаад хотын төв рүү чиглээд гүйсэн. ...____________ тэр хүний цээж рүү нь баруун гараараа 1 удаа цохисон. Тэр газар мөстэй, хальтиргаатай байсан болохоор тэр хүн газар унасан. ...____________ыг цохих үед тэр хүн биеийнхээ ар хэсгээр савж унасан. ...” гэх мэдүүлгүүдийг /1хх-136-139/ дүгнэж үзэхэд хохирогчийг 1 бус удаа цохисон болох нь шинжээч эмч Ц.Ганболдын “... талийгаачид учирсан гэмтлээс үзэхэд 2-3 удаа цохих үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм...” гэсэн /1хх87/ мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Түүнчлэн ____________ нь талийгаачийг гудамжаар зөрж өнгөрөхөд нь араас нь очиж, толгойн хэсэгт нь цохиж унагаан өмдний халааснаас нь гар утсыг авч байхад ____________ нь талийгаачийн нүүрэн тус газар цохиж, өмсөж явсан куртикийг тайлж авсан” үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйлдлийг шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэн, хэн аль нь уг хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж үзнэ.
Үүнээс гадна ____________ын талийгаачийг цохих үед газар унах, ____________гийн талийгаачийн толгойн хэсэгт цохисон үйлдлийн улмаас талийгаачид үхэлд хүрэх гавал тархины гэмтэл учрах боломжтой тул шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тус тусад нь ялган зааглах боломжгүй, талийгаачийг үхэлд хүргэх гэмтлийг шүүгдэгч нар бүлэглэн учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн амь хохирогч Ц.БолорЭрдэнийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дүгээр сарын 23-ны өдрийн 539 дугаартай дүгнэлтээр “…Талийгаачид учирсан баруун зулай ясны шугаман гарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. ...Талийгаачийн амь насыг аврах боломжгүй...” болохыг тогтоосон байх ба шинжээч эмч нар дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж мэдүүлсэн байна.
Дээрх байдлаас дүгнэхэд, амь хохирогч Ц.____________ийг үхэлд хүргэсэн гэмтэл нь шүүгдэгч нар амь хохирогчийн толгойн тус газар нь цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд уг гэмтлийн улмаас тархи дарагдаж, амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.
Иймд шүүгдэгч ____________, ____________ нарыг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, куртикыг авах зорилгоор үйлдлээрээ санаатай нэгдэн хохирогч Ц.____________ийг цохиж унаган, газарт унасан байхад гараараа цохих үйлдлээр халдан гавал тархины битүү гэмтэл учруулж алсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх хэсгүүдэд заасан хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарыг яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ____________гийн мөрдөн байцааалт, шүүх хуралдаанд удаа дараа өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдээгүй, харин шүүгдэгч ____________ын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдсэн болно.
Шүүгдэгч ____________ын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би гараа гэмтээсэн байсан учраас амь хохирогчийг цохиогүй, Мөрөнгийн надад “____________аа би тэр хүнийг гоё цохиж унагасан, чи харсан уу” гэж хэлсэн болон ____________, Мөрөн, ____________ бид дөрөв хамт хоносон гэх утга агуулга бүхий мэдүүлгүүд нь:
гэрч Ө.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ____________тай... уулзсан... Надтай 3, 4 дүгээр хороололд уулзаад явахдаа бид хоёр хөтлөлцөөд явж байсан. Тэгэхэд гар нь зүгээр ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байгаагүй. ...Харин хамгийн сүүлд ____________ надад гар утас өгчхөөд явахдаа гар нь зүгээр явчхаад хөдөө очоод мориноос унаад гараа гэмтээчихсэн гэж над руу утсаар ярьж хэлж байсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-100-101),
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цаг 40 минутын яаралтай тусламжийн 20176887 дугаар хуудаст: “...Энхбаярын ____________... гэмтсэн цаг хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12 цаг 00 минут, ...хаана “Орхонтуул сум” ...гол зовуурь “янгинаж өвдөнө. Мориноос унасан.” ...хэсэг газрын үзлэг “Баруун сарвуу хавдсан III дугаар хурууны шивнүүр хугарсан...” гэх баримт (4 дүгээр хавтас, хх-88-92),
гэрч ____________гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дахин өгсөн: “...тэр хүүхэд пиво ууж дууссаны дараа машинаас ганцаараа буугаад явсан. ...5 шарын автобусны буудал дээр Мөрөн, ____________ бид гурав хоносон.... 5 шарын автобусны буудал дээр хамт хонох үед ____________ын гар нь зүгээр ямар нэгэн байдлаар гар өвдөж байна гэж ярьж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-64-65),
гэрч Б.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...Манай хүүхэд надад хэлэхдээ “Тэр хүмүүстэй хамт тааралдаад салсан гэж” надад хэлсэн...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-95-96) мэдүүлгээр үгүйсгэгдэхийн зэрэгцээ шүүгдэгч ____________ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь хэрэг гарснаас хойш 5 сарын дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн өөрчлөгдөж “би хүүхдүүдтэй маргалдаж байгаад баруун гарынхаа дунд савхан ясыг хугалсан... Мөрөн “____________аа би тэр хүнийг гоё цохиж унагасан чи харсан уу” гэж надад хэлсэн...” гэх агуулгатай болсон. Тэрээр 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цагдан хорих ангиас суллагдан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараа
гэрч ____________ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...____________ын гар нь хавдчихсан тамхи асааж чадахгүй нөгөө гараараа асаагаад тамхи татаж байсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-60-61),
гэрч Н.Анхбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ...____________ын баруун гар нь хурууны ард байдаг төвгөр ястай хэсэг нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-72-73),
гэрч Х.Ширчиннямын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...107 дугаар сургуулийн ард...____________ыг гараа бариад доошоо суухаар нь би гараа гэмтээсэн байна гэж бодсон...” гэх (4 дүгээр хавтас, хх-69-70) мэдүүлсэн байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй.
Гэрчээр мэдүүлэг өгсөн ____________, Н.Анхбат, Х.Ширчинням нар нь шүүгдэгч ____________тай найз нөхдийн холбоотой болох нь тэдний мэдүүлэгт тусгагдсаны зэрэгцээ тэдний мэдүүлэг нь гэрч Ө.Батцэцэг, ____________, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны яаралтай тусламжийн 20176887 дугаар хуудас зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул шүүх дээрх гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх байдлаар тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт үндэслэлгүй буюу гэм буруутайд тооцсон нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул тэдний хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ____________, ____________ нар шунахайн сэдэлтээр, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн хохирогчид хүч хэрэглэн довтолж амь хохирогчийн өмсөж явсан куртикыг дээрэмдэх явцдаа хүч хэрэглэн толгойн битүү гэмтэл учруулж иргэн Ц.____________ийн амь насыг хохироосон байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2017.12.07-ны өдрийн 2264 дүгээр дүгнэлт, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2021.06.23-ны өдрийн 539 дүгээр дүгнэлтүүдийг эргэлзээтэй, үндэслэлгүй гэх үндэслэл тогтоогдоогүй болно. Тухайлбал дээрх дүгнэлтүүд амь хохирогчид учирсан гэмтлийг, тухайн гэмтэл учирсан байж болох арга хэлбэрийн талаар түүнчлэн дүгнэлт гаргасан шинжээч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дүгнэлтийнхээ үндэслэлийн талаар өгсөн мэдүүлэг зэргээр ямар нэгэн эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.____________ийн амь нас хохирсон бөгөөд гэм хорын төлбөрт шүүгдэгч ____________ 3,850,000 төгрөг (2 дугаар хавтас, хх-121, 3 дугаар хавтас, хх-7), шүүгдэгч ____________ 3,995620 төгрөг (3 дугаар хавтас, хх-8)-ийг оршуулгын зардалд, шүүгдэгч ____________ куртик, утасны үнэ 155,000 төгрөг (2 дугаар хавтас, хх-123)-ийг тус тус төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин “өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 40,000,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дахь хэсгийн 2.6.6-д “...төлбөрийн чадваргүй...хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр зардлыг тооцно” гэж заасан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг төлбөрийн чадваргүй гэдэг баримт авагдаагүй энэ талаарх нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгөөгүй.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд хүний амь нас, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй, мөнгөөр нөхөн төлүүлэх боломжгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй 40,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч Р.Очирсүрэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д зааснаар шүүгдэгч Мөрөнг 15 жил, шүүгдэгч ____________ыг 16 жил хорих ял оногдуулах, шүүгдэгч Мөрөнд оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 16 жил 3 сараар тогтоож, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой, хуульд заасан хэмжээгээр л оногдуулж өгөөрэй гэж хэлүүлсэн, улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан “Нэмж нэгтгэсэн ял нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа эсэхийг шалгаж анхаарч үзнэ үү. Шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгтээ хандаж байгаа хандлага зэргийг анхаарна уу” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, биеэ авч яваа байдал, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг “Хэлэх зүйлгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ____________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг, шүүгдэгч ____________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын хэн алинд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч нарын үйлдэлдээ хандсан хандлага, арга адилхан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хүний амь нас хохирсон хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд хорих ялыг ялгамжтай оногдуулах шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д зааснаар шүүгдэгч ____________, ____________ тус бүрт 16 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ____________ урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан байх бөгөөд энэ нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул өршөөн хэрэгсэхгүй болголоо.
Шүүгдэгч ____________гийн 2017.11.18-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг, 2017.11.20-ны өдрөөс 2019.12.09-ний өдрийг хүртэл 760 хоног, 2020.07.26-ны өдрөөс 2021.03.12-ны өдрийг хүртэл 226 хоног, нийт цагдан хоригдсон 986 (есөн зуун наян зургаа) хоногийг,
шүүгдэгч ____________ын 2017.11.20-ны өдрөөс 2019.12.09-ний өдрийг хүртэл 758 хоног, 2020.07.29-ний өдрөөс 2021.03.12-ны өдрийг хүртэл 226 хоног, нийт цагдан хоригдсон 984 (есөн зуун наян дөрөв) хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаатай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.03.12-ны өдрийн 47, 48 дугаар захирамжаар шүүгдэгч ____________, ____________ нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ (5 дугаар хавтас, хх-127, 128)-г хүчингүй болгож, энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “улаан өнгийн куртик, 1 ширхэг рентген зураг”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдбөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Түвшинбаярын Мөрөн, Боржигон овогт Энхбаярын ____________ нарыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.