Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2017/01911

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2017/01911

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчин26-158 тоотод оршин суух Авга овогт Тогтохын Даваажав /РД:УД88091010/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны 292 тоотод оршин суух Энхболдын Очирпүрэв /РД:МЗ390050392/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 11 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух Сэргэлэнбаатарын Бямбасүрэн /РД:УП94082004/  нарт холбогдох

            1.300.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Миний бие Т.Даваажав нь Э.Очирпүрэвтэй харилцан тохиролцож Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулан, 2006 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн, суудлын зориулалттай, 3120 ЭНЛ дугаартай Хьюндай Соната 5 маркийн автомашиныг худалдаж авсан.

Уг автомашины үнийг 1.940.000 төгрөгөөр тохирч, 1.300.000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр буюу 2016 оны 12 дугаар  сарын 19-ний өдөр Э.Очирпүрэвийн эхнэр С.Бямбасүрэнд өгсөн. Машиныг унаад гэртээ ирсэний маргааш нь буюу 12 дугаар сарын 20-ны өдөр уг автомашин асахгүй байсан. Энэ байдлыг мэдмэгцээ хариуцагчид мэдэгдэж өгсөн авсанаа буцаахаар болсон. Ингээд Э.Очирпүрэв машинаа ирж авсан. Машинаа авч явахдаа машины гэрчилээг үлдээн удахгүй мөнгийг чинь өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна.

Иймд 1.300.000 төгрөгийг Э.Очирпүрэв, С.Бямбасүрэн нараас гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 100.000 төгрөгөөр багасгаж үлдэх 1.200.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сардаа багтаан төлөхөөр  эвлэрлийн гэрээг хийсэн болно гэв.

Хариуцагч Э.Очирпүрэв, С.Бямбасүрэн нар шүүхэд ирүүлсэн хариу  тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Даваажавын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэвээнжав нь нэхэмжлэлийн шаардлагаа 100.000 төгрөгөөр багасгаж үлдэх 1.200.000 төгрөгийг бид 2017 оны 7 дугаар сардаа багтаан төлөхөөр  эвлэрлийн гэрээг хийсэн болно гэв.

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Даваажав нь Э.Очирпүрэв, С.Бямбасүрэн нарт холбогдуулан 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Т.Даваажавын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэвээнжав нь нэхэмжлэлийн шаардлагаа 100.000 төгрөгөөр багасгаж үлдэх 1.200.000 төгрөгийг хариуцагч Э.Очирпүрэв, С.Бямбасүрэн нар  2017 оны 7 дугаар сардаа багтаан төлөхөөр  эвлэрлийн гэрээг  байгуулжээ.

Эвлэрлийн гэрээг талууд бичгээр үйлдэж, гарын үсэг зурснаар Эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Энэ гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Т.Даваажавын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэвээнжав нь нэхэмжлэлийн шаардлагаа 100.000 төгрөгөөр багасгаж үлдэх 1.200.000 төгрөгийг хариуцагч Э.Очирпүрэв, С.Бямбасүрэн нар  2017 оны 7 дугаар сардаа багтаан нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5,106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35750 төгрөгөөс 17875 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Даваажавт олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО