Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1135

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Х.Нарангуа,

шүүгдэгч ____________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ____________ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ____________ дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн__________-ний өдөр ________төрсөн, эрэгтэй______настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ________цахилгаанчин ажилтай__________ бүртгэлтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт__________, урьд ял шийтгэлгүй, ______овогт ________/РД:__________ /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч ____________ нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ___________хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “зээлсэн мөнгөө нэхлээ” гэх шалтгаанаар маргалдан, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн, шаазан аяга шидэж, бие махбодид нь “дагзны хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ____________ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.

 Эрүүгийн _____________ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ____________ын: “2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр найз ____________, Б нартай уулзахаар 22 цагийн орчимд ___________нар пиво ууж байхаар нь хамт уусан. ...2021 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 01 цаг өнгөрч байхад ____________ надад “Танай ээж чинь юм үзээгүй авгай, 20,000 төгрөг зээлчихээд үхэх гэж байгаа юм шиг нэхээд байсан” гэж хэлээд миний нүүр рүү 2-3 удаа алгадаж автал хажуунаас Б ирж салгахаар нь би нүүрээ дараад тонгойтол ____________ над руу шаазан аяга шидээд ар дагз хэсэгт онож аяга хагарсан...” гэх мэдүүлэг (хх-7),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.10.13-ны өдрийн 9772 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ____________ын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-20-21),

Гэрч___________: “2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 цагийн үед би утсаараа оролдож байтал ____________, ____________ хоёр зууралцаад байхаар нь тоглож ноцолдоод байна гэж бодтол ____________, ____________ын нүүр рүү хэд хэдэн удаа алгадаад авахаар нь салгатал ____________ ширээн дээрээс цагаан өнгийн шаазан аяга аваад шидтэл ____________ын толгой руу оночихсон. Толгойноос нь цус гартал ____________ гараад явчихсан...” гэх мэдүүлэг (хх-17-18),

Шүүгдэгч ____________ий яллагдагчаар өгсөн: “...Шөнийн 01 цагийн үед ____________, Б бид гурав юм яриад сууж байгаад би ____________т “Танай ээж юм үзээгүй сонин хүн байна лээ. 20,000 төгрөг зээлчихээд үхэх гэж байгаа юм шиг нэхээд байх юм байна лээ” гэж хэлтэл өөдөөс нэг үг хэлэх шиг болохоор нь миний уур хүрээд архи уусандаа ____________ын нүүр рүү баруун, зүүн гараараа ээлжлээд 2-3 удаа цохитол хажуунаас Б татаж салгахаар нь ширээн дээр байсан аягыг аваад ____________ руу шидтэл толгойг нь оноод аяга хагарчихсан. ...Би тухайн үед нилээн согтсон байсан. Алгадаж, цохиж, аяга шидсэнээ санаж байгаа...” гэх мэдүүлэг (хх-31-32),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-37), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-59), эд хөрөнгө бүртгэлгүй талаарх лавлагаа (хх-38), банкны депозит дансны хуулга (хх-44-56), шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт (хх-68-69), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-71-72), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-76) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ____________ согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ___________хохирогч ____________тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр лүү 2-3 удаа цохин, шаазан аяга шидэж, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ____________ын “...пиво ууж байхаар нь хамт уусан. ____________ надад “Танай ээж чинь юм үзээгүй авгай, 20.000 төгрөг зээлчихээд үхэх гэж байгаа юм шиг нэхээд байсан” гэж хэлээд миний нүүр рүү 2-3 удаа алгадаж, ...шаазан аяга шидтэл ар дагз хэсэгт онож аяга хагарсан...” гэх мэдүүлэг (хх-7), шүүх эмнэлгийн 9772 дугаар “1. ____________ын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-20-21), гэрч ____________ийн “...____________ ____________ын нүүр рүү хэд хэдэн удаа алгадаад авахаар нь салгатал ____________ шаазан аяга аваад шидтэл ____________ын толгой руу оночихсон...” гэх мэдүүлэг (хх-17-18), шүүгдэгч ____________ий “...миний уур хүрээд ____________ын нүүр рүү баруун, зүүн гараараа ээлжлээд 2-3 удаа цохитол хажуунаас Б татаж салгахаар нь ширээн дээр байсан аягыг аваад ____________ руу шидтэл толгойг нь оноод аяга хагарчихсан. ...Би тухайн үед нилээн согтсон байсан...” гэх мэдүүлэг (хх-31-32) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ____________ий согтуурсан үедээ хохирогч ____________тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж, аяга шидэн толгойд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ____________ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Хохиролд 800,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-10)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ____________ нь хохирогч ____________тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “зээлсэн мөнгөө нэхлээ” гэх шалтгаанаар маргалдан, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн, шаазан аяга шидэж, бие махбодид нь “дагзны хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч ____________ “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд гараар цохих, аяга шидэх үйлдлээр халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 800,000 төгрөг төлсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ____________ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ____________ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч _______овогт ____________ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ____________ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ____________ийг 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ____________ торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ____________ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ____________д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР