Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 76

 

                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:  156/2016/0084/Э                    
    Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд,
Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов, 
Хохирогч: Т.Болдмаа,
    Шүүгдэгч: Б.Өлзийбаяр нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж  ирүүлсэн Баяраагийн Өлзийбаярт холбогдох эрүүгийн 201623000183 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн  биеийн байцаалт
 Монгол улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 18-05 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Баяраагийн Өлзийбаяр (РД: СТ64051410) 
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
 Шүүгдэгч Баяраагийн Өлзийбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т-170 дугаар байрны 15 тоотод оршин суух иргэн Т.Болдмаагийн гэрээс  бага гарын мөнгөн аяга нэг ширхэг, самсунга нөт хоёр маркийн гар утас нэг ширхэгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 382.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн  судлав. Үүнд:
 Хохирогч Т.Болдмаагийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн: Би 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед “Капитал” банкаар үйлчлүүлэх гэж яваад манай найү Энхцэцэгийн ах болох Өлзийбаяр ахтай “Капитал” банкин дотор таараад мэнд усаа мэдээд ойр зуурын юм ярьчихаад явах гэсэн чинь Өлзийбаяр ах чи аль орох гэж байгаа юм ах нь машин авсан чамайг хүргэж өгье гэхээр нь за яахав дүү нь арай болоогүй одоо шүүх орчихоод гэрлүүгээ явна гэсэн чинь хүргээд өгье гээд байхаар нь заза тэгвэл хүлээж бай гэж хэлчихээд шүүх орчихоод Б.Өлзийбаяр ахаар гэртээ хүргүүлсэн чинь ах нь танайхаар орж ус уучихаад гаръя гэхээр нь гэрээрээ оруулж ус уулгаад гаргасан чинь төд 
ш
удалгүй буцаад 2.5 литрийн пиво барьсан ирэхээр нь би гэртээ оруулсан чинь надтай ууя гэхээр нь би архи, пиво уудаггүй гэсэн чинь манайд байсан Наранжаргал гэх хүнтэй тэр пиво хувааж уучихаад Наранжаргал руу агсраад тэр хоёр хоорондоо муудах гээд байхаар нь би Өлзийбаяр ахыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд орой 21 цагийн үед гэртээ байж байхад Өлзийбаяр ах мөн 2.5 литрийн пиво барьсан орж ирээд нөгөө өдөр надтай пиво уусан залуу хаана байна гэхээр нь би тэр залуу чинь хотын хүн хотруу явсан гэсэн чинь тэгвэл хоёулаа ууя гээд байхаар нь би уудаггүй гэж хэлсэн чинь гал тогооруу ороод ширээн дээр байсан мөнгөн аяганд пиво хийж уугаад байхаар нь гаргах санаатай гэрийнхээ түлхүүрийг хайж байсан чинь нэг харсан гараад яваад өгсөн байсан. Тэгээд нэг юм явчихлаа гээд Өлзийбаяр ахын дараа охинтойгоо ярих гээд утсаа хайсан чинь олдохгүй байсан. Тэгээд утасруугаа залгахаар дуудаад байсан. Тэгээд гайхаад бодоод байсан Өлзийбаяр ах аваад явчихлаа гэж бодоод гал тогооны ширээн дээр байсан мөнгөн аягаа үзсэн чинь мөн байхгүй болохоор нь цагдаад хандсан. Би эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан болохоор одоо ямар нэгэн гомдол санал гээд байх зүйлгүй болно гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Хохирогч Т.Болдмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр Өлзийбаяр ах манайд ирээд архи уугаад гарахдаа манай гэрээс гар утас, мөнгөн аяга нэгийг хулгайлаад явсан байсан. Би эхлээд хулгайлсан гэж мэдэхгүй баахан хайж байгаад орой нь цагдаад дуудлага өгсөн. Хулгайд алдсан гар утас, мөнгөн аягыг буцааж авсан боловч гар утасны маань нүүрийг хагалж, мөнгөн аяганы ёроолыг хонхойлгосон байсан. Иймээс эдгээр эд зүйлээ засуулах хохирол 200,000 төгрөгийг Өлзийбаяраас нэхэмжилж байна. Хохирлыг маань төлчихвөл гомдолгүй. Шүүгдэгчтэй эвлэрсэн зүйлгүй өнөөдөр хүртэл би эд хөрөнгийг маань засуулж өг гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, 
Гэрч Б.Ууганбаатарын хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн: Би 2016 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад ажил руугаа явж байхад манай гэрээс хойш байдаг Өлзийбаяр ах таараад аль орж байгаа юм ахын дүү утас үзэх үү ах нь утсаа зарах гэсэн юм гэхээр нь ямар утас юм үзье гээд харсан чинь самсунг нөт хоёр маркийн гар утас байхаар нь хэдээр зарах гэж байгаа юм гэсэн чинь ах нь 30.000 төгрөгөөр өгчих нь гэхээр нь дүүд нь бэлэн мөнгө байхгүй байна. Тэгж байгаад манай ажил дээр ирээд мөнгө авчихаарай гэж хэлээд утсыг нь аваад явсан. Тэгээд 11 цагийн үед ажил дээрээ байж байхад Өлзийбаяр ах ирээд ах нь утасныхаа мөнгийг авъя гэхээр нь дүү нь мөнгө олдсонгүй байгаа нь 10.000 төгрөг байна үлдсэн 20.000 төгрөгийг нь тэгж байгаад өгье гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хх-ийн 10 тал), 

Яллагдагч Б.Өлзийбаярын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 20, 23 тал/,
    Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 35 тал) зэрэг болно. 

    Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Б.Өлзийбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т-170 дугаар байрны 15 тоотод оршин суух иргэн Т.Болдмаагийн гэрээс гарахдаа  бага гарын мөнгөн аяга нэг ширхэг, самсунга нөт хоёр маркийн гар утас нэг ширхэгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 382.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Болдмаа, гэрч Б.Ууганбаатар нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна. 
Иймээс шүүх шүүгдэгч Б.Өлзийбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй болно. 
Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч, хохирогч нар нь эвлэрсэн гэсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Болдмаа нь хулгайлсан эд хөрөнгөнд учруулсан эвдрэл гэмтлийг засуулах үнэ 200,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж, хохирлоо нөхөн төлүүлнэ, шүүгдэгчтэй эвлэрсэн зүйлгүй гэх тул шүүх хохирогч Т.Болдмааг шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 
Хохирогч Т.Болдмаа нь шүүгдэгчээс эд хөрөнгөд учруулсан хохирол 200,000 төгрөгийг нэхэмжлэх боловч үүнийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Иймд хохирогч нь энэ тухай нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй. 
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэргийг үйлдсэн ба өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцож, өөрийгөө өмгөөлнө гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан болно. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Өлзийбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Болдмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 200,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай. 

 5. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

    6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Өлзийбаярт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорьсугай. 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.УЯНГА