| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00421/И |
| Дугаар | 460 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 460
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг Ар нуга 1-17 тоотод оршин суух, 50 настай, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Хардал мэргэд овогт Дашдэлэгийн Чулуунхүүгийн /МН-67040164/ нэхэмжлэлтэй:
“Ажилласан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.Чулуунхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 27 дугаар цэцэрлэгт асрагч багшаар ажилд орж 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Одоо 4 хүүхэдтэй гэдгээр тэтгэвэрт гарах гэтэл анх ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал Сэлэнгэ аймгийн болон сумын архиваас шүүлгэсэн боловч байхгүй гэсэн. “Хөдөлмөрийн дэвтэр”-т бүрэн бичилт хийгдсэн байгаа.
Иймд намайг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 27 дугаар цэцэрлэгт 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл асрагч багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Чулуунхү нь “...намайг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 27 дугаар цэцэрлэгт 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл асрагч багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Д.Чулуунхүү нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 27 дугаар цэцэрлэгт 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл асрагч багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
Д.Чулуунхүүгийн 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрйин дэвтэр”-ийн “Ажлын тухай мэдээ”-ний 2-3 талд авагдсан Түшиг сумын 27 дугаар цэцэрлэгт асрагч багшаар 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай Цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд орсон, 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай ажлаас чөлөөлөгдсөн талаарх тушаалуудын бичилт, гэрч Г.Байгаль, Ж.Нарантуяа, Л.Чимгээ нарын шүүхэд Д.Чулуунхүүгийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт , шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Д.Чулуунхүүг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 27 дугаар цэцэрлэгт 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл асрагч багшаар ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дашдэлэгийн Чулуунхүүг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 27 дугаар цэцэрлэгт 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл асрагч багшаар ажилласан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА